ЭМЯ: 88 мянган хүн шинээр халдвар авлаа

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 88 мянган хүн шинээр халдвар авлаа

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Sunday, May 24, 2020

ЭМЯ-наас Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.5.25/ ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Дэлхийн 216 оронд Covid-19-ийн халдвар тархаж 5.486 сая хүн өвчилж, 346 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхийд 88 мянган хүн шинээр өвчилж, 2000 гаруй хүн нас барсан байна.

Харин ОХУ-д 24 цагийн дотор 8599 хүн халдвар авч, хил залгаа хотуудад өмнөх өдрийнхөөс 19-120 тохиолдлоор нэмэгдсэн байна. Монгол Улсын хувьд халдварын 141 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 32 нь эмчлэгдэж эмнэлгээс гарсан 109 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Мөн сүүлийн 24 цагт таван хүн шинээр ажиглалтад орж, 255 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор ажиглалтад 1141 хүн байгаагийн 111 нь архаг өвчтэй иргэн байна. Эдгээр иргэдтэй 42 их эмч, 36 резидент эмч үйлчилж байна.

Сүүлийн 24 цагийн дотор 119 дугаарт 168 дуудлага ирж, уг халдварын талаар зөвлөгөө мэдээлэл авлаа. Шуурхай аппликейшинд 14 дуудлага ирсэн.

Вакцинжуулалтад хамрагдалтыг нэмэгдүүлэхийг ДЭМБ-аас онцгойлон анхааруулж байна

ДЭМБ-ын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа:

-ОХУ-д халдвар гурван хувь, Бразильд зургаа, АНУ-д 1.5 хувиар нэмэгдлээ. Нас баралт Их Британи, Итальд өндөр буюу 14 хувьтай байна. Харин Номхон далайн баруун бүс хамгийн бага өвчлөлтэй байна. БНСУ, Японд эхний болон хоёр дахь давалгааны дараа халдвар буурах хандлагатай байна.  Дотооддоо халдвар гараагүй, гаднаас халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн улс зөвхөн Монгол Улс байгаа. Энэ долоо хоногт ДЭМБ-ын сайд нарын хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл уригдаж, Covid-19-ийн бэлэн байдал, хариу арга хэмжээний талаарх туршлагаа хуваалцана. Бүс орнуудын туршлагаас үзэхэд хязгаарлалтыг хэт эрт сулруулах нь халдвар дахих үндэс болж байгаа. Улс орнуудад эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаа үед дархлаажуулалтыг сайжруулах шаардлагатай байгаа. Вакцинжуулалтад хамрагдалтыг нэмэгдүүлэхийг ДЭМБ-аас онцгойлон анхааруулж байна.

Өвөр Монголд 150 тохиолдол бүртгэгдсэн

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

-АНУ, Бразиль, ОХУ халдварын тоогоор тэргүүлсэн хэвээр байна. АНУ-д сүүлийн 24 цагт 26 мянган шинэ халдвар, 1000 гаруй нас баралт бүртгэгдлээ. Нийт халдвар авсан хүний тоо 1.6 сая  болсноос 450 мяган хүн нас барсан бол одоогоор нэг сая гаруй хүн халдвартай хэвээр байна. Бразильд өнгөрсөн 24 цагийн дотор 15800 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, батлагдсан тохиолдол 363 мянга гаруйд хүрсэн байна. Ингээд эдгэрсэн нь 150 мянга,нас барсан  22 мянга гаруй байгаа. ОХУ-д  өчигдөр 8599 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 344 мянга гаруйд хүрээд байна. Энэтхэгт 6700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 130 мянга гаруйд хүрээд байна. БНХАУ-д 11 шинэ тохиолдол өчигдөр бүртгэгдлээ. Үүний 10 нь Өвөр Монголын өөртөө засах оронд бүртгэгдсэн байна. Өвөр Монголын өөртөө засах оронд 150 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ.

Эдгэсэн хүмүүсээс 10 нь ажиглалтаас гарсан

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

-ХӨСҮТ- болон Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр /2020.5.24/ нийт 22 сорьцод шинжлгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Дархан-Уул аймагт Атанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нар болон тандалтын зорилгоор авсан сорьциуд байсан. Мөн өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч дараагийн сувилалд шилжиж байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 141, эдгэсэн 33,  эмчлэгдэж байгаа 108 тохиолдол байгаа. Эдгэрч гарсан хүмүүсийн 19 нь сувилалд, дөрөв нь гэртээ, 10 нь ажиглалтаас гарсан. Үүний дөрвө нь гадаадын иргэн. Одоогоор ХӨСҮТ-д 125 хүн байна. Үүний 108 нь эмчлэгдэж, 17 нь ажиглалтад байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж