“Томуу харин ч бага байгаа” | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Томуу харин ч бага байгаа”

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

“Томуу харин ч бага байгаа”

Томуу томуу төст өвчин дэгдэлт байдлаар тархаж байгааг зарим мэдээллийн сайтууд онцолж байна. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэг явуулж буй эмнэлгүүдийн үзлэгт нийт 74165 хүн хамрагдсанаас 5560 хүн буюу 7.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ үзүүлэлт өнгөрсөн долоо хоногийн дундаж үзүүлэлтээс 0.8 хувиар өссөн гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Энэ нь ноцтой үзүүүлэлт мөн эсэхийг бид ХӨСҮТ-ийн Олон нийттэй харилцах албаны дарга Ч.Уртнасангаас тодрууллаа.  

-Энэ жилийн хувьд томуу томуу төст өвчний гаралт  харьцангуй бага, намжуу тайван байна. Энэ нь цаг агаар дулаан байгаагийн дээр томуугаас сэргийлэх вакцин хийх болсонтой холбоотой. Томуу өвчний дэгдэлтийг өмнөх онуудтай харьцуулахад олон жилийн дунджаас бага байгаа. Тиймээс ч тулгамдсан,  анхаарал татсан хэмжээнд хүрээгүй гэж хэлж болно. Томуу өвчний гаралт улсын хэмжээнд нийт амбулаторийн үзлэгийн таван хувь, Улаанбаатар хотод  6-7 хувь, хөдөө орон нутагт дөрвөн  хувьтай байгаа.

-Томуугийн вакциныг хичнээн хүн хийлгэсэн бэ. Одоо ХӨСҮТ-д очоод вакцин тариулах боломжтой юу?

-ХӨСҮТ-өөр дамжуулан  нийт 45 мянган хүнд томугийн вакцин хийгээд байгаа.  Манай эмнэлгээс гадна хувийн эмнэлэг, эмийн сангууд ч вакцин оруулж ирж худалдаалж байгаа.  Одоогийн байдлаар манайд вакцин байхгүй. 45 мянган вакцинаа тариад дууссан гэлээ.

Д.ЦЭЭНЭ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс