
Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэгэнд тооцогддог тэрбээр “Надад ямар ч яаруу төлөвлөгөө байдаггүй. Би жирийн л жүжигчин хүн. Заримдаа кинонд тоглохоо хэдэн сараар хүлээх үе ч байдаг. Энэ бол дэлгүүр хэсэхэд хангалттай хугацаа” гэжээ. Тэр энэ үедээ өөрийг нь дэлхийд таниулах багагүй үүрэгтэй хувцасны шүүгээндээ юу нэмэх тухай боддог гэнэ.
Тэрбээр “Би эмэгтэй хүн болохоор даашинз өмсөх дуртай. Бас загвар, стилиэс татгалздаггүй. Би өөрийгөө Нью Йоркын жирийн л бүсгүй гэж боддог” гэжээ.
Бэлтгэсэн Н.Энх