АНУ Бразилийн эсрэг аяллын хориг тавив

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

АНУ Бразилийн эсрэг аяллын хориг тавив

АНУ Бразилийн эсрэг аяллын хориг тавив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ням гаригт (2020.5.24) Бразиль улсаас ирэх гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байх хориг тавьжээ. Бразиль нь коронавирусийн халдварын тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэх болсон юм. Тус улсад 347 мянга гаруй хүн халдвар авч, 22 мянган гаруй хүн нас бараад буй юм. Гэвч Бразилийн Ерөнхийлөгч Жайр Болсонаро цар тахлыг энгийн ханиадтай  зүйрлэн хөл хорио тогтоохыг хүчтэй эсэргүүцжээ. Түүнчлэн тэрбээр хумхаа өвчний эсрэг эмийг коронавирусийн эмчилгээнд ашиглахыг зөвлөснийг нь  эсэргүүцэн шүүмжилсэн Эрүүл мэндийн сайдаа ажлаас нь халсан юм. АНУ-аас Ням гаригт Бразильд уушги орлуулагч 1000 төхөөрөмж хандивлахаар болсноо зарласан. Бразиль улсаас өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар АНУ-руу 700 гаруй нислэг үйлдэгдэж байсан нь өдгөө 140 болж буурчээ.

АНУ нь өмнө нь Хятад, Европ, Их Британи улсаас ирэх гадаадын иргэдийн эсрэг аяллын хориг тавьсан билээ. Гэхдээ Дональд Трамп коронавирусийн халдварын тоогоор дэлхийд гуравдугаарт бичигдэж буй Оросын эсрэг хориг тавиагүй. ОХУ-д нийтдээ 334 мянга гаруй хүн халдвар авч, 3500 гаруй хүн нас баржээ. Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр АНУ-д 1,6 сая гаруй хүн “COVID-19” өвчний халдвар авч, 100 мянга гаруй хүн нас барснаар дэлхийг тэргүүлж буй.

Эх сурвалж: The Telegraph

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж