Мексикийн өмнөд хэсгийн Герреро мужид орших нарийн гүн хавцлаас 19 хүний цогцсыг олжээ. Мексикийн цагдаа нарын үзэж буйгаар эдгээр цогцос өнгөрсөн онд сураггүй болсон оюутнуудынх байж болох аж. Хохирогчдыг шатааж, хоёрыг нь мөчилсөн тул хэн болохыг танихын тулд ДНК-ын шинжилгээ хийх шаардлагатай болжээ. Герреро мужийн баруун хэсэгт орших 500 метр гүн хавцлаас цогцсуудыг олсон аж.
Герреро мужид сүүлийн жилүүдэд 200 гаруй хүн сураггүй болсон байна. Мескикийн албаныхан сураггүй болсон хүмүүсийн үхэлд хар тамхины бүлэглэлүүдийг буруутгадаг аж.
Герреро мужийн Игуала хотод 2014 оны есдүгээр сард багшийн коллежийн оюутнуудын жагсаалын үеэр мөргөлдөөн гарч, цагдаа нар гал нээснээс зургаан хүн амь үрэгдсэн юм. Мөргөлдөөн, үймээн самууны дараа 43 оюутан сураггүй болж одоо болтол олдоогүй байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS