С.Баяр нарт холбогдох шүүх хурлыг хойшлууллаа | News.MN

С.Баяр нарт холбогдох шүүх хурлыг хойшлууллаа

С.Баяр нарт холбогдох шүүх хурлыг хойшлууллаа

С.Баяр нарт холбогдох шүүх хурлыг хойшлууллаа

НЭМЭЛТ:

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.05.25/ 09.00 цагт эхэлсэн. Гэвч шүүх хуралдаанд шүүгдэгч С.Баяр эмнэлэгт хэвтсэн, шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаан давхацсаны улмаас тус тус хүрэлцэн ирээгүй аж. Мөн шүүх хуралдаанд оролцвол зохих гэрч нарын зарим нь ирээгүй тул С.Баяр нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлууллаа.


С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурал болно

С.Баяр нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын 7 хүнд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Тэднийг Авлигатай тэмцэх газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр шалгаж байсан юм. Мөн тэднийг дараах зүйчлэлээр буруутгаад байна. 

  • 2002 оны эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл / Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-ийн 263.2 /263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./,
  • Эрүүгийн хууль/2015 он/-ийн 18.6 /Мөнгө угаах/-ийн 2.3 /2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./,
  • 22.10 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-ийн 1 /1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. 

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-25 202.126.88.35

Enkhbayar, Elbegdorj, Bayar gej yostoi gainuud Mongol ulsad ih gai bolson humuus dee!!!!!!!

Avatar

иргзн 2020-05-25 202.179.24.8

Шүүх нь ийм Үйл ажиллагаа явуулж байхад МУ Хар жагсаалтаас гарах талаар яриад ч хэрэггүй,

Avatar

Зочин 2020-05-25 202.9.46.147

н**ш вэ

Avatar

haha 2020-05-25 126.193.5.86

Bayraa Elbegee ah shig shudraga baildaa hahah

Avatar

Dollar 2020-05-25 109.40.242.66

Shorondoo or. Daraagiin nomoo bich

Avatar

зочин 2020-05-25 66.181.161.99

ШҮҮХ ЕРӨӨСӨӨ БИШ БОЛСОН

Avatar

Яаг үнэн 2020-05-25 202.21.100.210

хулгай хийсэн юм бол хариуцлгаа хүлээх хэрэгтэй н\шүү дээ

Avatar

Хуучинхуу 2020-05-25 66.181.184.180

Энэ хэрэг ингээд л яваад байх юм даа хэрэв ардын нам ялбал хэрэг биш болох байх л даа уул нь хурдан шийдэж шоронд нь илгээх хэрэгтэй шуу дээ яагаад Оюутолгойн гэрээг оорчлох талаар юм хийхгуй байна вэ гэдэг л чухал байна ийм олууллаа торийн бух эрхийг дан ганц нам барьсан мортлоо юу хийхгуй их хурлын нэг тогтоол гаргаад сууж байдаг ийм юм байж болохгуй шуу ард тумэн ухаантай энэ хумуусээс хариуцлага нэхэх эрхтэй шуу дээ сонголтоо оор хийе

Avatar

Иргэн 2020-05-25 122.201.22.221

Шүүх одоо хэргийг хойшлуулахгүй хэлэлцэж шийдвэрлэх байх.

Avatar

Tr 2020-05-25 122.201.31.222

ОТ л гэх юм. Уг нь канадын Khaan Resources-ийг яагаад, хэний захиалгаар хөөж гаргаж МУ-ыг 70 сая долларын өрөнд оруулсан асуудлыг шалгах ёстой баймаар. Захиалагч болох орос ах нь “энэ асуудлыг оролдвол а**а шүү!” гэж сүрдүүлээд байдаг юм болов уу?

Avatar

Зочин 2020-05-25 192.82.70.108

КАНАДУУД ОРОСУУД АРБИТРИЙН ШҮҮХ С БАЯР НАР ТАЛ ТАЛААСАА НИЙЛЖ ХУЙВАЛДАЖ БАЙГААД МОНГОЛ УЛСЫН 70сая $ г ХУВААЖ АВЦГААСАН .

Avatar

Сонгогч 2020-05-25 103.229.122.95

Өөрийгөө таниагүй байж энэ С.Баяр юугаа ч хийж Ерөнхий сайд болсон юу юм ,гэж тэр олон хаус авсан юм Хажууд нь байсан долдойнууд нь "Та бол их Монгол улсын Ерөнхий сайдын зиндаанд хүрээгүй " гээд хэлчихэд яасан юм Ер нь Монгол Төрийн босго дэндүү намсаж байна , 2020 оны сонгуульд Эрүүгийн элментүүд , хулгайч нар , худал чалчигжид , архины ченжүүд…бүгд л Төрийн өндөр сэнтий рүү санаархаж байна

Avatar

Би 2020-05-25 73.39.102.84

Хуралаа ч хийж чаддаггүй шүүх бас л хойшлуулах нь тодорхой.

Avatar

иргзн 2020-05-25 202.179.24.8

Ойлгомжтой Шүүх хурал хойшлогдоно ,Барьсан ч алзахгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж