С.Баяр нарт холбогдох шүүх хурлыг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

С.Баяр нарт холбогдох шүүх хурлыг хойшлууллаа

С.Баяр нарт холбогдох шүүх хурлыг хойшлууллаа

НЭМЭЛТ:

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.05.25/ 09.00 цагт эхэлсэн. Гэвч шүүх хуралдаанд шүүгдэгч С.Баяр эмнэлэгт хэвтсэн, шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаан давхацсаны улмаас тус тус хүрэлцэн ирээгүй аж. Мөн шүүх хуралдаанд оролцвол зохих гэрч нарын зарим нь ирээгүй тул С.Баяр нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлууллаа.


С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурал болно

С.Баяр нарын 7 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын 7 хүнд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Тэднийг Авлигатай тэмцэх газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр шалгаж байсан юм. Мөн тэднийг дараах зүйчлэлээр буруутгаад байна. 

  • 2002 оны эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл / Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-ийн 263.2 /263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./,
  • Эрүүгийн хууль/2015 он/-ийн 18.6 /Мөнгө угаах/-ийн 2.3 /2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./,
  • 22.10 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-ийн 1 /1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. 

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж