Оросуудын 75 хувь нь хөргөгч онгойлгох хүслээ дарж чаддаггүй

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

Оросуудын 75 хувь нь хөргөгч онгойлгох хүслээ дарж чаддаггүй

Оросуудын 75 хувь нь хөргөгч онгойлгох хүслээ дарж чаддаггүй

Хөл хорионд байгаа оросуудын 75 хувь нь хөргөгч онгойлгох хүслээ дарж чадахгүй байна хэмээн хариулжээ. “Стройная Россия” байгууллага хөл хорионд байгаа оросуудын хоолны чиг хандлагыг тодорхойлох зорилгоор уг судалгааг хийжээ.

Судалгаанд оролцогчдын 51,7 хувь нь хөнгөн зууш идэх давтамж нэмэгдсэн гэжээ. Ялангуяа эрчүүдийн хувьд давтамж нь илүүтэй нэмэгджээ. Тодруулбал, 64,9 хувь нь бутерброд идэнгээ цай, кофе уудаг гэсэн байна. Харин 26,6 хувь нь чихэр юм уу шоколад, 25,4 хувь нь тараг юм уу иогурт, 17,7 хувь нь гурилан амттан, 11,8 хувь нь чипс, хатаасан талх иддэг гэжээ.

Хөнгөн зууш идэх хүслээ хэр зэрэг тэвчдэг вэ гэсэн асуултад 76,8 хувь нь тэвчдэггүй гэсэн бол 23,2 хувь нь тэвчиж чаддаг байна. Арайхийж тэвчдэг гэж 26,9 хувь нь хариулсаны дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Харин хүссэн үедээ юу дуртайгаа иддэг хэмээн 23,6 хувь нь хариулжээ.

Судалгааг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 15-ны хооронд 18-аас дээш насны 1067 хүнийг хамруулан хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж