Зэвсэглэлд хяналт тавих асуудлаар ОХУ, АНУ хоёр удахгүй хэлэлцээ хийнэ | News.MN

Зэвсэглэлд хяналт тавих асуудлаар ОХУ, АНУ хоёр удахгүй хэлэлцээ хийнэ

Зэвсэглэлд хяналт тавих асуудлаар ОХУ, АНУ хоёр удахгүй хэлэлцээ хийнэ

Зэвсэглэлд хяналт тавих асуудлаар ОХУ, АНУ хоёр удахгүй хэлэлцээ хийнэ

Стратегийн довтолгооны зэвсгийн гэрээний асуудлаар АНУ удахгүй ОХУ-тай хэлэлцээ хийнэ хэмээн цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О Брайен өнгөрөгч Баасан гаригт /2020.05.22/ мэдээллээ.

"Тун чухал хэлэлцээ хийх цаг ойртож байна” хэмээн Роберт О Брайен Fox News сувгаар өгсөн ярилцлагадаа хэлжээ. Стратегийн довтолгооны зэвсгийн гэрээнээс Цагаан ордон гарах эсэх талаарх асуултад тэрбээр “ийм явдал болохгүй” хэмээн хариулсан байна. “Бид хэлэлцээ хийх хүчтэй багийг бүрдүүлсэн. Ерөнхийлөгч Трамп энэ багийг ахлах хүнээр Маршалл Биллингслиг томилсон. Үүнээс гадна Батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам, Төрийн Департаментаас төлөөллүүд энэ багт багтсан. Энэ баг цөмийн зэвсэглэлд хяналт тавих гол хэлэлцээг хийнэ” хэмээн Роберт О Брайен хэллээ.

Хэлэлцээний өмнө Маршалл Биллингсли, Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков нар Вена хотноо уулзаж, хэлэлцээний бэлтгэл ажлын нарийн ширийнийг тохирно хэмээн Wall Street Journal саяхан мэдээлсэн юм. АНУ-ын зүгээр гэрээний хугацааг сунгах санал тавина хэмээн Wall Street Journal мөн мэдээлсэн.

Стратегийн довтолгооны зэвсгийн гэрээний хугацаа 2021 онд дуусах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж