Жүжигчин Ц.Төмөрбаатар “Сахигтун-19” эвслээс нэр дэвшлээ

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

Жүжигчин Ц.Төмөрбаатар “Сахигтун-19” эвслээс нэр дэвшлээ

Жүжигчин Ц.Төмөрбаатар “Сахигтун-19” эвслээс нэр дэвшлээ

Алтан үеийн алдарт жүжигчдийн нэг гэгддэг Цагааны Цэгмид агсны хүү болох Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар өнөө цагийн шилдэг уран бүтээлчдийн нэг билээ. Тэрбээр “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын Жамуха, “Говь хянганд тулалдсан нь” киноны Цэдэнбал зэрэг олон сайхан дүрээрээ ард түмний сэтгэлд хоногшиж, 25-хан насандаа Төрийн шагнал хүртэж байсан уран бүтээлч.

Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Цөмөрбаатар 2020 оны УИХ-ын сонгуульд Х.Бат-Ялалтын тэргүүлдэг “Сахигтун-19” эвслээс өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр 2016 онд МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд дуучин С.Жавхланд ялагдсан удаатай.

Ц.Төмөрбаатар 1978 онд МУБИС-ийн Кино драмын анги, 1984 онд Москвагийн Кино урлагийн дээд курс, 1986-1988 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг жүжигчин, найруулагчийн мэргэжлээр тус тус төгсчээ.

Тэрбээр сургуулиа төгсөөд 1978-1997 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байв. 1999-2000 онд КУДС-д багш, 2000-2002 онд Драмын театрт жүжигчин, 2002 оноос театр, хөгжмийн "Мюзик-Холл" дээд сургууль, 2010 оноос одоог хүртэл "ОУБТ Зохиомж" дээд сургуульд багшаар ажиллаж буй юм.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж