Төв цэнгэлдэх хүрээлэнг гадаадын экспертээр үнэлүүлнэ   | News.MN

Төв цэнгэлдэх хүрээлэнг гадаадын экспертээр үнэлүүлнэ  

Төв цэнгэлдэх хүрээлэнг гадаадын экспертээр үнэлүүлнэ  

Төв цэнгэлдэх хүрээлэнг гадаадын экспертээр үнэлүүлнэ  

Засгийн газраас энэ жил Үндэсний их баяр наадмыг технологийн дэвшил, шийдлийг ашиглан ард түмэндээ хүргэнэ гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүйгээр наадамчин олонд онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмыг үзүүлэх ажээ.

Гэхдээ огт үзэгчгүй, цахим наадам болно гэж ташаа ойлгож болохгүй. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлчүүдийн нэг хувь хүрэхгүй хүн ам гэдгийг албаныхан мэдээлсэн. Тиймээс энэ удаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьчлал тойрсон асуудлаар мэдээлэл бэлтгэлээ.

Өнгөрөгч 2019 онд Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг  хэлэлцэж баталсан билээ. Тус жагсаалтад Төв цэнгэлдэх хүрээлэн багтсан нь олны анхаарлыг татсан юм. Үндэсний их баяр наадмын түүх болсон уг цогцолбор нь 1959 онд ашиглалтад орсон бол 1993 онд 51 хувийг хувьчилснаар иргэн Т.Нямдаваа эзэмших болжээ. Тухайн үед нийслэлээс эхлээд энэ хүрээлэнгийн 51 хувийг эзэмшигчид 49 хувьд дүйцэх үнэ санал болгоно, зөвшилцөхгүй бол нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах тухай хэлж байв. Өнөөдөр энэ асуудал ямар шатандаа явна вэ?

“ИРГЭН Т.НЯМДАВАА ХУВЬЧЛАХ ХҮСЭЛТ ӨГЧ, ҮНИЙН САНАЛ ХЭЛЭЭГҮЙ” 

Энэ талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямбаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийслэлийн эзэмшлийн 49 хувь багтсан. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр наадмыг цаашид хэрхэн зохион байгуулах вэ гэдэг асуудлыг ярилцсан. Тухайн үед эрх бүхий албан тушаалтнууд тайлбар хийж, шинэ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилга баригдах хүртэл хуучин зориулалтаараа ашиглана. Мөн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах эсвэл дийлэнх хувьцаа эзэмшиж байгаа этгээдэд санал болгох нөхцөлийг тавина. Ингэхдээ шинэ цэнгэлдэх хүрээлэн баригдтал энэ нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд 49 хувийг хувьчилна гэж тусгаж байсан. Одоогийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийн үнэлгээг тогтоохоор олон нийтэд нээлттэй зарлаад байна.

Тухайн үед ярихдаа хараат бус байдлыг хангахын тулд гадаадын мэргэжлийн экспертүүдээр үнэлүүлэх нь зүйтэй гэж ярьсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа шилжүүлэн худалдан авах тухай хуулийнхаа дагуу нээлттэй тендэр шалгаруулж, шаардлага хангасан хувь хүн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулаад үнэлүүлэх ажил хийгдэнэ. Нийслэлийн өмчөөс хувьчлалын жагсаалт батална гэдэг маань нийслэлийн 2020 оны төсөв дээр орлого болж тусч байдаг. Үүний тулд томсгосон үнэлгээ хийсэн бөгөөд уг объёкттой ижил төстэй хэмжээний байгууламж ямар үнэтэй байдгийг судална. Энэ бол эцсийн үнэлгээ биш. Цаашид үнэ нь өсөх боломжтой. Бидний зүгээс анхны төлөвлөсөн үнээс нэлээд давж үнэлэгдэх байх гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар иргэн Т.Нямдаваа манай байгууллагад хувьчлах хүсэлт өгч, үнийн санал хэлээгүй. Бидэнтэй ирж уулзаагүй” гэдгийг хэлсэн юм.

"Төв цэнгэлдэх хүрээлэн” компани нийт 12.7 га газар эзэмшдэг. Нийслэлийн мэдлийн 49 хувийг 22 тэрбум 560 сая төгрөгөөр худалдаадах дүнг Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын дагуу газрын төлбөрийн суурь үнэлгээг тогтоосон аж. Гэхдээ зах зээлийн үнээр дахин үнэлгээ хийхээр худалдах үнэ нь нэмэгдэх юм байна. Дээрх мөнгөн дүн бол зөвхөн газрын үнэлгээ бөгөөд Төв цэнгэлдэхийн хөрөнгийг үнэлээд ирэхээр өртөг нь тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг албаны хүмүүс тайлбарлаж байна.

“ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗАСВАР ХИЙХГҮЙ, АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙТЭЛ ХИЙНЭ”

“Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх үүднээс 2020 оны үндэсний их баяр наадмыг шинэ нөхцөл байдалд тохируулан зардал багатай зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Үндэсний баяр наадмын тухай хуулиараа онц байдал зарлахаас бусад тохиолдолд үндэсний баяр наадмыг хийх эрх зүйн зохицуулалттай.

Ингэхдээ олноор цугларч, бөөгнөрөл үүсгэхгүй учир Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт худалдаа, үйлчилгээ эрхлүүлэхгүй. Тусгайлан нийтийн тээврийн үйлчилгээг явуулахгүй. Баяр наадмын нээлт, хаалт болно. Барилдаанд оролцох бөхчүүд коронавируст халдварын шинжилгээнд заавал хамрагдана. Цар тахлын нөхцөл байдалд наадамлаж байгаа учраас энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд томоохон засвар хийхээс илүүтэй ариутгал халдваргүйжүүлэлт хийх төсөвт анхаарч ажиллана” гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүн, нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлж байв.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суурь нь анх 1958 онд тавигдаж, жилийн дараа буюу 1959 онд ашиглалтад оржээ. Түүнээс хойш их засвар хийгээгүй, сандлыг нь будаж, өнгийг нь сэргээгээд, сүүдрэвч, секцүүдийн дээврийг засах зэрэг урсгал засварыг жил бүр улсын төсвөөс 200 гаруй сая төгрөг төсөвлөж, зарлага ихтэй, ашиггүй байдаг учраас хувьчлахаар шийдсэн.

“ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА”

Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт буюу Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт барих шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэвч одоогоор газрын маргаантай асуудлаас болоод барилгын ажил нь эхлээгүй байгааг зарим эх сурвалж хэлж байв.

Тус хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэл, эх загвар зураг боловсруулахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар болжээ. Энэ хүрээнд Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн иж бүрэн зураг төслийг боловсруулах, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг судалж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт даалгасан байна.

Шинэ цэнгэлдэх хүрээлэнг үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл бүхий, Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан байх ёстой гэж төлөвлөж байгаа аж. Тодруулбал, 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй уг барилга 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад орох юм.

Харин Хүй долоо худагт “Монгол наадам” цогцолборыг байгуулах талаар албаныхан сүүлийн хэдэн жил ярих болсон. Тэр дунд олны анхаарлыг татаж буй хамгийн том бүтээн байгуулалт нь 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн. Ингэхийн тулд Засгийн газрын 2015 оны 456 дугаар тогтоолоор 12.582 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн цэсийг тогтоосон хэдий ч газрын давхцалын улмаас зөрчил маргаан ихтэй энэ төслийг хэрэгжүүлэхэд төвөгтэй нөхцөл байдал үүссэн.

Уг асуудлыг өнгөрөгч гуравдугаар сард шийдэж, 2020 оны Засгийн газрын 109 дүгээр тогтоолоор 11.089 га газрыг бүтээн байгуулалтад зориулан, ашиглахаар тусгай хэрэгцээнд авчээ. Ингэснээр “Монгол наадам үндэсний спорт цогцолборын төсөл хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэхэд бэлэн болсон. Одоо хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол Засгийн газрын хуралдаанаар батлагдах ёстой. Ингээд төлөвлөгөөнийхөө дагуу төслөө эхлүүлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа талаар тус газрын дарга Д.Хатанбаатар хэлсэн юм.

"ГАДААДЫН ЖУУЛЧДАД ОНЛАЙНААР НААДМЫН НЭЭЛТИЙГ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ"

Монгол Улсад жил бүрийн Үндэсний их баяр наадмын үеэр гадаадын маш олон жуулчин зорин ирдэг. Харамсалтай нь, наадмын үеэр ирсэн нийт жуулчдын 20 орчим хувь нь л Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадам сонирхоод буцдаг. Тиймээс ирэх жилүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн байршлыг солих уу, шинээр байгуулах байгууламжийн бүтээн байгуулалтыг хэрхэн хийх нь аялал жуулчлалын салбарынхны анхаарлыг ихэд татаж буй.

Ойролцоогоор нэг жуулчны ард 10 ажлын байр бий болдог бөгөөд нэг жуулчин дунджаар 1900 ам.доллларыг богино хугацааны аялалд зарцуулдаг гэх судалгаа бий.

“Аялал жуулчлалын компаниуд 2020 оны жуулчдаа авахын тулд 2018 оноос эхлэн үзэсгэлэнгүүдэд оролцож, маркетинг менежментээ хийгээд бэлдчихсэн байдаг. Энэ хөтөлбөрт мэдээж монгол наадам багтдаг. Цар тахлын тархалт дэлхий нийтээр долоо, наймдугаар сард зогсчих болов уу гэж горьдож байсан. Харамсалтай нь, цар тахлын улмаас энэ жилийн Үндэсний их баяр наадам жуулчингүй наадам болох нь ээ. Гэхдээ огт жуулчингүй наадам болно хэлж болохгүй. Яагаад гэвэл дотоодын аялал жуулчлал энэ жил эрчимтэй сэргэх боломжтой байна. Монголчууд аялж сураад удаж байна. Ноднингийн тоон судалгаагаар 2.4 сая хүн гадаад руу аялсан. Тэгэхээр ядаж тал нь энэ жил эх орондоо аялна гэсэн үг.

Өөрөөр  хэлбэл, энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд олгодог гадаад жуулчны суудал суларна гэсэн үг. Ингэснээр дотоодын жуулчид наадмынхаа нээлтээ үзэх боломжтой болно. Хэрвээ Засгийн газрын шийдвэр эцэслэгдэн гарч, баяр наадмын цогц хөтөлбөрийг онлайнаар шууд дамжуулбал гадаадын жуулчдад зориулан төлбөртэйгөөр үзүүлэх саналыг дэвшүүлж байна. Ингэснээр дараа жил ирэх жуулчдын тоо нэмэгдэх магадлалтай. Өнгөрсөн 2019 онд Монгол Улс 577 мянган жуулчин буюу хагас сая жуулчин хүлээн авсан. Урьдчилсан байдлаар сүүлийн 10-аад жил өсөлттэй явж байгаа ч бид энэ жил 20-24 хувьд хүргэх хүлээлттэй байсан. Монгол наадмыг яагаад олон жуулчин ирж үздэг вэ гэхээр нэгдүгээрт, дэлхийд танигдсан үндэсний том баяр наадам. Хоёрдугаарт, наадам болох хоног, хугацаа нь тодорхой байдаг учраас аялал жуулчлалын байгууллагууд бүтээгдэхүүн болгож, зарахад амар байдаг” талаар Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр хэллээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

цэцэг 2020-05-25 139.5.219.154

засагын мөнгө эхдээд байна уу? ард иргэд ядуураад байдаг ,гадаадын шинжээчээр үнэлүүлэнэ гэнэ үү ?өртөг өндөртөй. дотоодынхон үнэлгээ хийж чадахгүй байгаа юу ?толгой нь яачихсан хүмүүс вэ ?

Avatar

Зочин 2020-05-25 202.179.21.234

Наадмыг болиулж өгөөч ээ. Ард иргэд айж байна. Гуйя аа эрх баригчида аа

Avatar

Зочин 2020-05-25 207.6.112.23

Gadaad gedeg ni kyatad ahan duus chin l bizdee. Uhseniih ni gadaad baihav dee. Heden ulaan nudelsen shunhai hujaa nar l baigaa. MOngol ulsaa oorsdoo hujaa nart belegleed duusah yum. Iim muusain umnuudiig zaazaar avaad uls ornoo avrah hun tordoggui um baih daa. Tiim sain zagiig uzeh umsan

Avatar

Irgen 2020-05-25 70.181.127.87

Erh barigchid naadmaa boliochee.heden buhchyyderree damjuulah mungu uhaan ajlaa boloh heregtei.ene tur maani hezee and olnii tuluu tur bolj cegcreh bolj bainaa.naadam byy hel olimp hoishlood baina.

Avatar

Зочин 2020-05-25 62.210.105.116

====Эротик клубэд тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-05-25 202.126.89.140

Хөндлөнгийн эксперт гэхээр л гадаад байх ёстой юу. Валют олох бараагүй толгойгоо маажиж байхад байгаа хэдхэн доллар оо гадагш нь цацах дуртай яачихсан годилууд вэ

Avatar

зочин нь 2020-05-25 192.82.69.28

наадмаа болиочээ? цэнгэлдэх үнэхээр ашиггүй ажилладаг юм бол 49% -г авсан нөхдүүд тэгээд шатаад суудаг болж таарах нь уу.жил бүрийн засварыг яахаараа улс дангаараа мөнгө гаргаж хийдэг юм 49%-нхан гадна нь сандал ч хийгээгүй шүү дэ? тэгсэн мөртлөө бар ажилладаг биз дэ? мөн түрээсийн баахан өрөөнүүдтэй биз дэ?

Avatar

Зочин 2020-05-25 202.126.88.54

Төв цэнгэлдэхийг барилгажуулахын эсрэг Хан-Уул дүүргийн иргэд тэмцэх болно !

Avatar

Зочин 2020-05-25 92.223.105.231

Цэнгэлдэхээ сайхан нураагаад хогийн цэг болго

Avatar

mongol 2020-05-25 66.181.178.114

mongol hun odoo unelj chadahgui bna gejuu gadagshaa mongo gargah sanaa bna

Avatar

зочин 2020-05-25 66.181.161.42

Ард тумэн баяраа тэмдэглэдэг цэнгэлдэх хурээлэнг хуртэл ашиггуй ажилладаг нэрийдлээр хувьчилчих юм, ийм хачин тэнэг узэгдэл манайд л гардаг байх, терийн ордон, яамд шуналтнуудаар дуурсний гай юу

Avatar

Зочин 2020-05-25 66.181.161.42

Ард тумний наадам уздэг цэнгэлдэх хурээлэн ч байсан ашиггуй ажилладаг учраас хувьчлагдчих юмаа, ийм хачин тэнэг узэгдэл манайд л болж байхын, саарал орднууд хог новшоор дуурсний гай юу

Avatar

БОДЛЫН ХУЛГАЙЧ 2020-05-25 66.181.167.53

ЭНЭ ЖИЛДЭЭ НААДАМ ХИЙГЭЭД ХЭРЭГГҮЙ ДЭЭ. ХЭДИЙГЭЭР ЦАХИМ НЭРТЭЙ БОЛОВЧ ОЛОН ХҮН ЦУГЛАНА ШҮҮ. ХОЙТОН ЖИЛ 100 ЖИЛЭЭ АЙДАС ТҮГШҮҮРГҮЙГЭЭР САЙХАН НААДАЦГААЯ. ДЭМЖЭЭРЭЙ.

Avatar

mm 2020-05-25 66.181.168.8

хэдхэн сая төгрөгөөр 49 хувиа өгчөөд одоо гадны экспертээр үнэлүүлээд аймар их мөнгө төлөх гээд сууж байх гэж, дээрээс нь наад авсан байгаа хүний чинь 49 хувь байж байгаад 2 хувь нэмүүлж удирдах эрх авсан асуудал нь их ноотой гэсэн дээ яагаад шалгадаггүй юм бээ

Avatar

Зочин 2020-05-25 59.153.113.150

Энэ жил наадмаа хүн цөөтэйгээр Хүй 7 худагт хийгээд Цэнгэлдэхээ нурааж шинийг барьж эхлэе

Avatar

хотын иргэн 2020-05-25 59.153.114.233

Шинэ цэнгэлдэх барьсан нь дээр ээ. Хуучныгаа буулгаад сайхан цэцэрлэг сургуульль тамирын талбай барьчих. Наад хавьд чинь баахан орон сууц баригдсан, сургууль байхгүй шүү дээ

Avatar

Зочин 2020-05-25 66.181.161.123

Odoo baigaa tsengeldeh hureeleng zundaa guiltiin bolon huuhdiin hul bumbug sags , uvulduu tsana teshuur togloh zergeer ard tumnii heregtseend ashiglah heregtei. Tegehgui bol Chiijilsuren yumuu 1 ulun huduunii bayan avaad l buh modiig tairch hayaad zam deer shahuu mashinii ch zogsoolgui hothon bariad hayana shuu.

Avatar

Зочин 2020-05-25 202.9.46.147

Хуучин шинэ стадионы газар яахаараа газрын маргаантай байх гэж төр өмчөө мэднэ биздээ шууд байгуулна

Avatar

Зочин 2020-05-25 203.91.115.50

ямар с** нь төв цэнгэлдэх цирк кино театруудыг хувьчилдаг байнаа. буцааж төрд аваач ээ.

Avatar

Зочин 2020-05-25 124.158.109.232

наадмаа болиод гадаадад байгаа оюутан сурагчидаа татаж авмаар юм манайхаас бусад орон ихэнх нь иргэдээ аль эрт татсан

Avatar

Зочин 2020-05-25 27.123.214.2

Naadmaa hiih heregtei ter tusmaa uzegchtei hiisen ch yadag um, dotroo aldaagui bgaa deeree delhii niited uursdiiguu reklamdaad aw, dotoodiin JDU naraa demjeed awah heregtei. BOOMERS STFU zugeer haraad bjii

Avatar

zochin 2020-05-25 122.201.23.84

Ирэх жил Ардын хувьсгалын 100 жил болоход ядаж шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй байх хэрэгтэй шүү. Одооноос яаравчилахгүй бол барилга баригддаг зуны 3 сарыг хэрүүл, сонгууль хийсээр байгаад дуусгавдаа!!!

Avatar

Zochin 2020-05-25 66.181.184.77

Дэлхийн спортын их наадам цуцлагдаад. байхад манай нил найраа допинг болсон наадам ч яамай байнаа.Бас л ионго идэх далим шүү дээр.

Avatar

Зочин 2020-05-25 66.181.177.209

Юун наадам.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж