Тусгаарлах байр болон галт тэрэгний төлбөр төлөөгүй иргэдийг хил нэвтрүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

Тусгаарлах байр болон галт тэрэгний төлбөр төлөөгүй иргэдийг хил нэвтрүүлэхгүй

Тусгаарлах байр болон галт тэрэгний төлбөр төлөөгүй иргэдийг хил нэвтрүүлэхгүй

НЭМЭЛТ: 

Улсын онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр /2020.05.25/ хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:

  • ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 2020 оны тавдугаар сарын 26, 27-ны өдөр Алтанбулаг боомтоор татан авах;
  • Нутаг буцах иргэдийг Улаан-Үдээс Хиагт хүргэх автобус болон тээврийн бусад хэрэгслийг Улаан-Үд дэх Ерөнхий консулын газраас нэгдсэн журмаар зохион байгуулах;
  • Хилээр нэвтэрсэн иргэдийг Улаанбаатар хотод тусгаарлах тул Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр тээвэрлэх;
  • Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний билетийн төлбөр болох 160 мянга 700 төгрөг /5-12 насны хүүхэд 137 мянган төг/-ийг УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хаан банк 5003521139 дансанд тушаах,
  • Тусгаарлах байрны төлбөр болон галт тэрэгний билетийн төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх зэрэг болно.

ОХУ-ААС ОЮУТНУУДАА ӨНӨӨДӨР ТАТАН АВНА

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб гадаад буй иргэдээ эх орондоо татах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ дагуу ОХУ-аас энэ долоо хоногт нийт 500 оюутан татан авна. Тодруулбал, ОХУ-ын Европ тивийн хэсэг дэх хотуудын иргэд, оюутнуудыг Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр өнөөдөр /2020.05.25/ татан авах бол Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор тавдугаар сарын 26,27-ны өдрүүдэд хэсэгчлэн хүлээн авахаар холбогдох яам, байгууллагууд хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хэмжээнд эх орондоо буцах хүсэлт гаргасан 1000 орчим монголчууд байгаа бөгөөд энэ удаагийн татан авалтаар тэдний 50 орчим хувь нь эх нутагтаа ирэх юм.

Монгол Улсад нэгдүгээр сарын 26-наас хойш 8000 гаруй иргэнийг гадаад улсаас татан авсан бөгөөд 15 удаагийн агаарын тээврийн татан авалтаар 3000 гаруй хүн, төмөр зам, бусад хилээр орж ирсэн 5007 хүн байна. Сүүлийн долоо хоногийн байдлаар ОХУ-аас агаарын хөлөг болон Алтанбулаг боомт, Турк, Энэтхэгээс нийтдээ 1070 хүнийг татан авчирсан. Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10 мянга 761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлээд байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж