Хөх хотод Ерөнхий консулын газар байгуулав /1957.05.30/

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Хөх хотод Ерөнхий консулын газар байгуулав /1957.05.30/

News  агентлаг Монголын түүхэнд энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна

1923.05.26 АНУ-ын Сан Франциско хотод суух орос инженер Понамераваас Монгол Улсын худалдааны төлөөлөгч болохыг хүссэнийг хэрхэн шийдвэрлэх тухай Сангийн яамнаас МАХН-ын Төв Хороонд бичиг явуулж байв.

1924.05.25 Сургалтын 10-13 онгоц Монголд бууснаар Монголын иргэний агаарын тээврийн байгууллага байгуулагдсан гэж үздэг.

1957.05.30 БНМАУ Хөх хотод Ерөнхий консулын газраас байгуулж, Ерөнхий консулаар Даш томилогдов.

1981.05.26 МАХН-ын 18-р Их хурал хуралдав. Хурлаар БНМАУ-ын улс, ардын аж ахуй, соёлыг 1981-1985 онд хөгжүүлэх 7-р таван жилийн төлөвлөгөөний удирдамжийг батлав.

1990.05.30 ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот болон Монголын нийслэл Улаанбаатар хотын хооронд анх удаагаа олон улсын галт тэрэгний маршрут нээв.

1991.05.30 Дэлхийн үр тариан төлөвлөгөөний захиргааг төлөөлөн АНУ-ын Засгийн газар, Хятадын Засгийн газрыг төлөөлөн Хятадын худалдааны яам, Төмөр замын яам Дэлхийн үр тариа төлөвлөгөөний захиргааны Бээжинд суугаа төлөөлөгчийн газрын нэг гишүүн БНМАУ-д үр тарианы яаралтай тусламжийн гэрээнд гарын үсэг зурав.

АНУ-ын Засгийн газар Монголд 30 мянган тонн буудайгаар туслах, гэхдээ аль болох түргэвчлэхийн тулд эхний хэсгийг Монгол руу тээвэрлэн хүргэж, Хятадын Засгийн газар 140 мянган тонн буудай зээлээр өгөхийг зөвшөөрсөн байна.

1993.05.25 БНХАУ-ын Засгийн газраас Монголын Засгийн газарт бэлгэлсэн 1600 тонн гурилыг хятадын тал Эрээн хот хүртэл хариуцан тээвэрлээд Монголын талд хүлээлгэн өгөв.

1998.05.26 Орхон аймгаас Завханы чиглэлд нислэг үйлдэхээр хөдөлсөн “МИАТ” компанийн Ю-12 онгоц Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт оршдог Байшинт ууланд осолдож, 28 хүний амь нас үрэгдэв. Эдгээрээс  долоо нь 0-4 насны хүүхдүүд байжээ.

2007.05.28 Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд, БХЯ-ны сайд М.Сономпил нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Цэргийн төв хорооны гишүүн, ХАЧА-гийн жанжин штабын дарга Лян Гуанлитэй тус тус уулзав.

2011.05.31 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчлав.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж