Н.Ану “Orange team”-д багтжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Н.Ану “Orange team”-д багтжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

Өнгөрөгч 11 дүгээр сарын 22-нд эхэлсэн “Дэлхийн мисс” тэмцээн БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотод үргэлжлэн явагдаж байна. Олон орны мисс бүсгүйчүүдийг баг болгон хуваахад эх орноо төлөөлөн оролцож буй Н.Ану Мексик, Румын, Нидерланд, Никарагуа, Панам, Перу, Вьетнам зэрэг орны бүсгүйчүүдтэй “Orange team”-д багтжээ.

Н.Ану “Dances of the World”-д амжилттай оролцож, үндэсний бүжгээ бүжиглэн, дээлээрээ гоёсон бол “Talent Recalls”-д уруулаараа зурах үзүүлбэр үзүүлэн өвөрмөц содон авьяасаараа бусад оролцогчдоос ялгарч шүүгчдээс өндөр үнэлгээг авсан байна. Мөн тэрээр багийн гишүүдийн хамт Саня хотын хүүхдүүдэд зориулсан “Green land” хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, хүүхдүүдтэй нэгэн өдрийг өнгөрөөжээ.

“Дэлхийн мисс” тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 19-ний өдөр болно.

Н.Ануг дэмжихийн тулд албан ёсны https://itunes.apple.com-р саналаа өгөөрэй.

#Н.Ану #Дэлхийн мисс #Miss World

Ч.БОЛ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-16 203.194.114.218

miss bish photo model talaa barival dajgui saihan huuhen

Зочин 2015-12-16 202.21.106.153

orange team gej yu yum be yadag yum

МИСС 2015-12-16 202.180.216.228

ЯМАР ЦАРАЙ МУУТАЙ ЮМ ВЭ..... ТРАНСЖЕНДЕР МИСС ХЭН Ч БИЛЭЭ ТЭРЭНТЭЙ АДИЛХАН АМЬТАН БАЙНА

Зочин 2015-12-16 202.9.41.98

minii hugshun zuragaa avaad neg tavih ym u. chi aigaad tolind ch hardaggui gedegt muriitsey