АРХАНГАЙ: МАН хуучнаа зүтгүүлж, АН сэлгээ хийв | News.MN

АРХАНГАЙ: МАН хуучнаа зүтгүүлж, АН сэлгээ хийв

АРХАНГАЙ: МАН хуучнаа зүтгүүлж, АН сэлгээ хийв

АРХАНГАЙ: МАН хуучнаа зүтгүүлж, АН сэлгээ хийв

"News" агентлаг 2020 оны сонгуулийн тойрог бүрийн нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг хүргэж эхэлж байна. Энэ удаад  сонгуулийн 1 дүгээр тойрог буюу Архангай аймгийг онцоллоо.


Архангай аймагт долоон улс төрийн нам, эвслээс 18 хүн гурван мандатын төлөө өрсөлдөнө. 2020 оны сонгууль томсгосон тойргоор явагдахаас гадна хөл хориотой хатуу зохион байгуулалт дор явагдах нь нэгэнт тодорхой болсон. Ийм үед хууцчуул болоод олон нийтэд танигдсан улстөрчдөд таатай байх боломж.

Үүнийг тооцоолж эрх баригч намын дарга Архангай руу хуучин багаа илгээв. Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгуулиар тус аймагт Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нар сонгогдсон. Тэднийг 2020 оны сонгуульд дахин багаар нь сойв. Архангайн гурван гишүүн гурвуулаа хоёр дахь удаагаа улс төрд "нахиж" байна.

 МАН ХУУЧЧУУЛАА ИЛГЭЭВ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд Их сургуулиа төгсөнгүүтээ улс төрд хөл тавьж, УИХ-ын даргын ажлын албанаас эхлээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт хүртэл дэвшиж ажиллажээ. Тэрбээр 2013 онд МАН сөрөг хүчин байхад Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, улс төрийн тэмцэл, жагсаал хийж өөрийгөө танилулсан гэж тодотгож болно. Төв талбайд давхар дээлийг эсэргүүцэж жагсаал хийж, санал тооллогын хар машиныг хүртэл шатааж явсан цөстэй эр. Удаах нь буюу 2016 оны сонгуулийн дараа МАН олонх болж цагтаа давхар дээлийг эсэргүүцэж явсан түүнд Засгийн газрын гал тогоог бариулж нэг жил давхар дээл өмсүүлсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч Ж.Мөнхбат ч ЗГХЭГ-ын даргын суудлаа өгч, хэсэгтээ гомдол тээсэн тэрбээр намын дарга У.Хүрэлсүх рүү хатуухан үг чулуудаж ч байсан удаатай.

Үе үе хэл аманд өртдөг түүний хувьд "Болор цом-29" наадмын дэд байрын шагналт бөгөөд чуулган, байнгын хороон дээр үг хэлэхдээ сүүл, толгой холбох нь энүүхэнд. Тэрбээр “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны киноны зохиолыг бичиж, сүүлд “Хүмүүн фильм” НҮТББ-тай хамтран Төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” уран сайхны киног бүтээж 1.3 тэрбумыг төрөөс авсан гэсэн шүүмжлэлд өртөж тэгэсгээд л намжсан.  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг гурван тэрбум төгрөгийн өртөгтэй орон сууц худалдан авсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдахад тэрбээр няцааж эхнэрийнхээ оёмол сүлжмэлийн компанийн тоног төхөөрөмжийг зарж мөн уран бүтээлийн орлогоосоо байр худалдан авсан хэмээн тайлбар хийж байв.

Ж.Мөнхбатыг казиночин, концессчин гэсэн тодотгол үргэлж дагадаг бөгөөд түүний талаарх мэдээлэл үүгээр дуусахгүй. “Бид уучлахгүй” ТББ-аас Ж.Мөнхбат нарын нэр бүхий гурван гишүүний үндэслэгүй хөрөнгөжсөн гэж мэдэгдэн УИХ дахь Ёс зүйн дэд хороогоор тус асуудлыг хэлэлцэхийг шаардсан билээ. Энэ шаардлагын дагуу Ёс зүйн дэд хороо хуралдсан ч, гишүүд үндэслэлгүй хөрөнгөжөөгүй, техникийн алдаа гаргасан гэсэн дүгнэлт гаргаад хаасан. Түүний хувьд тойрогтоо юу хийсэн талаар сонгогдчид нь илүүтэй дүгнэж, 2020 оны сонгуульд дахин гаргах эсэхийг шийдэх биз ээ.

МАН-ын дараагийн нэр дэвшигч болох БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн хувьд элдэв хэл аманд өртөөд байдаггүй даруухан улстөрч. Гэхдээ сүүлд Засгийн газрын гишүүнээр сонгогдсон азтай нэгэн. Одоогийн Засгийн газрын огцрохыг дэмжиж гарын үсгээ зурж явсан түүнийг сайд болгосон нь санаанд оромгүй тохиолдол байсан болов уу. Хорио дэглэмийн улмаас хичээл сургууль цахимаар явагдаж байгаа энэ үед сайд Ё.Баатарбилэгийн зарим шийдвэрүүд шүүмжлэл дагуулсан нь олон. Бусдаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэрбээр даруу төлөв элдэв хэл амнаас холуур явсан түүнийг хэрхэн үнэлдгийг сонгогчид нь шийднэ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд МАН-ын залуу боловсон хүчний нэг. Архангай аймгийн уугуул тэрбээр 2003 онд АНУ, American university сургуулийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн.  Сургуулиа төгсч ирсэн даруйдаа  Ашигт малтмал газрын тосны газрын  мэргэжилтнээр орж энэ үеэс төрийн албан хаагч болох замналаа эхлүүлсэн түүхтэй. Түүнээс хойш улс төр, төрийн албанд ажил амьдралын гараагаа үргэлжлүүлж, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан үеийн залуучуудынхаа хувьд төрийн албаны туршлагатай.

Тэрбээр мэргэжил боловсролын хувьд намынхаа залуус дунд дөнгүүрт тооцогддог. Бусад залуустай харьцуулахад биеэ авч явах байдал болоод харилцааны хувьд хүмүүс түүнд ам сайтай байдаг.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн залуучуудын хөгжлийн бодлого, мал аж ахуй, малчдын хөгжлийн асуудлыг түлхүү хөндөж, хууль тогтоомж санаачлан ажилласан. Хааяа цаг үеэ дагаад чуулганы хуралдаануудад жинтэй үг хэлчихдэг тэрбээр нам  доторх хагарлын галыг өрддөг эсвэл дэвслэх чанар лав түүнд байдаггүй.  Гэхдээ бусдыгаа бодвол хэзээ хаана үгээ хэлэхээ мэднэ.   Элдэв хэл ам, хов живээс үргэлжид хол байдаг түүнийг эцэг эхтэй нь холбож харуулах нь цөөнгүй. Тухайлбал, түүний ээж Д.Дэнсмаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас "Спа цогцолбор" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан асуудал ч дуулиан болж байв. Гэвч, "Эцгийн хэрэг хүүд хамаагүй" гэсэн үг бий. Ямар ч байсан зарим УИХ-ын залуу гишүүд шиг улааныг харж урваж, шарыг харж шарвадаггүй, төвийг сахисан зан нь түүнд нэмэх оноо авчирдаг. Архангайн сонгогчид нь ч гэсэн ам сайтай байдаг юм билээ.

АН-ААС ШИНЭКОВУУД НЭР ДЭВШИВ

МАН-ын гурван гишүүнтэй өрсөлдөх АН-ын нэр дэвшигчдийн хувьд УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг эс тооцвол бусад нь шинэ хүмүүс. УИХ-ын дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал, Архангай аймгийн ҮБХ-ны гишүүн Хөх чоно группийн эзэн Пүрэвдоржийн Мөнхтулга нар өрсөлдөнө.

УИХ-ын гишүүн асан  Эдийн засгийн хөгжлийн сайд асан, “Фортуна” хэмээх хочит Н.Батбаярын хувьд 2004, 2012 онуудад Архангай аймгаас сонгогдсон. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа "Чингис" бондыг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгоход багагүй үүрэг гүйцэтгэсэн. Гэсэн ч түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн хууль шүүхийн байгууллага шалгасан. Тэрбээр 2012-2016 онуудад Архангайчуудыг төлөөлж байхдаа тойрогтоо хийсэн ажил олон гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ. Тухайлбал, тэрбээр гишүүн байх үедээ Архангай аймагт “Гудамж” төслийг хэрэгжүүлж аймгийн төвд болон гэр хорооллуудыг засмал зам, гэрэлтүүлэг гэрлэн дохио гээд зөндөө ажил хийснийг нь одоо ч гэсэн сонгогчид нь ярьдаг.

УИХ-ын дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргалын тухайд Архангай аймгийн Хотонт сумын уугуул. Саяхан түүнийг Архангай аймгийн Ардчилсан намын даргаар томилсон. Өмнө нь төрийн байгууллагуудад ажиллаж байсан. С.Эрдэнийн хүн гэгддэг тэрбээр, намдаа төдийгүй улс төрд  ялгарсан имижгүй

Харин П.Мөнхтулга нь "Хөх чоно" группийн үүсгэн байгуулагч, Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатарын ууган хүү. Тэрбээр аавынхаа компанийг удирддаг. Өдгөө 30 настай түүнийг нам нь дэмжиж, Архангайд дэвшүүлэв. Загвар өмсөгч хүүхнүүдтэй нэр  холбогдож, салж нийлж явснаас өөр түүний талаар мэдээлэл хомс.  Эртнээс Архангайг эргэж тойрч "усалж" байсан гэдэг.

Н.УДВАЛААС БУСДЫГ НЬ ҮЛ ТАНИХ

Бусад нэр дэвшигч 12 хүний хувьд Та бидний эсвэл, Шинэ эвсэл, Зөв хүн электорат эвсэл, Сахигтун, Үндсэн хуулийн 19 эвсэл, Зон олны намаас тус тус дэвшиж байгаа. Дийлэнх нь шинэ хүмүүс, төдийлөн мэдэхгүй. МАХН-ын нэгдсэн Та бидний эвслээс нэр дэвшиж буй Н.Удвалын хувьд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин, 6.5 хувийн санал авсан. Түүнээс хойш хэсэгтээ улс төрөөс  нам гүмхэн байсан Н.Удвал Архангайд нэр дэвших эрхээ авчээ. Их эмч мэргэжилтэй тэрбээр Архангай аймгийн Хотонт сумын эмнэлгийн салбараас ажлын гараагаа эхэлж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-25 103.87.255.110

Ашгүй дээ. Ёстой хэн ч мэдэхгүй гээд байгаа хүмүүсийг нь дэмжинэ. АН, МАН л биш бол болоо.

Avatar

Fhhg 2020-05-25 49.0.147.33

Hulgaich, hulgaichiin huuhed muu surlagtan nar dewshij de

Avatar

Зочин 2020-05-25 192.82.67.104

Ганзориг гэгч ГОКыг идсэн луйварчингийн үрупамыг Монголын төрд байлгах илүүц. я***н, мөрийтөй тоглоомчин, хар тамхичин 3 итгээд хэрэггүй гэдэг үг эртнээё нааш батлагдсан .

Avatar

Зочин 2020-05-25 185.220.101.201

~ Эротик клубэд тавтай морилно уу — https://is.gd/uB2aoF

Avatar

Эрдэм 2020-05-25 59.153.113.158

АН-ын явуургүй гурван мангар

Avatar

Arkhangai 2020-05-25 122.222.101.203

Arkhangaichuud Zuv Hun Electorat Evseliin zuv humuusiig l demjih bolno, huuchnii hudlaa, elii balai godronguud ogt hereg bhgui, 3 namiin evsel Zuv Hun Electorat uragshaa!!!!!…..

Avatar

Зочин 2020-05-25 223.62.21.176

ene monkhbat n**** baigaa tsagt mongoliin tor oodlohguiee. tsunh barigch.

Avatar

Зочин 2020-05-25 202.126.88.46

Архангай бадмаанямбууг дэмжинэ

Avatar

Зочин 2020-05-25 202.131.253.72

Архангайчууд Болорчулууныг дэмжинээ……Архангайчууд Болорчулууныг дэмжинээ.

Avatar

ХУУЛЬЧ 2020-05-25 192.82.64.190

ЭНЭ АЙМАГ СОЛОНГОРОХ ЮМ БАЙНА ДАА ,,,,,ЯМАРЧ БАЙСАН НЭР ДЭВШИГЧ ДЭЭР ШУДАРГЫН ШАЛГУУР ЭНЭ АЙМАГТ ҮЙЛЧИСЭНГҮЙ ,,,,,,,,,,,,,,,,,,,,,ХӨГШИН ЗАЛУУГҮЙ ХӨРӨНГӨЛӨГ ХУУЧЧУУЛ ШИВ ДЭЭ ,,,ОЛОН ЧАВКА УРАЛДАХААР НЭГ НЬ ТҮРҮҮЛЖ ТААРАА ,,,,,,???,,

Avatar

Зочин 2020-05-25 66.181.182.80

Мөнхсайхан гэдэг залуу байгаа

Avatar

xaxa 2020-05-25 66.181.168.8

хамгийн хэрэггүй хэдэн хүмүүсийг нь бичих юмаа бусдыг нь судлаад бичээч

Avatar

Зочин 2020-05-25 192.82.65.141

Udval, MAN nii gurav zugeerdee.

Avatar

иргэн 2020-05-25 202.131.227.82

Архангайчууд Болорчулууныг дэмжинээ.

Avatar

Зочин 2020-05-25 202.55.191.194

Хулгайч олигархын хүү Темка, үндэслэлгүй баяжигч, хайрын шүлэгч Мөнхбат, боловсролгүй Боловсролын сайд, шулга бөө, Эрдэнийн бээлий залуу гэх мэт л байна даа, мэргэн сонгогч мэдсүгэй,

Avatar

zochin 2020-05-25 202.55.188.92

Temvvlengees uur xvn alga bas bolovsorliin said baij bolox ym

Avatar

Зочин 2020-05-25 202.9.40.6

Архангайд сонгох сонглт алга бүгд луйвэрчид байна шүү ддээ

Avatar

Зочин 2020-05-25 202.126.88.46

Архангайд болорчулуун бадмаанямбуу тэмүүлэнгурав гарна гаргахч болно архангйчууд

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2020-05-25 192.82.69.75

Тэмүүлэн бол МАН-ын ирээдүйтэй залуудаа. Хүлээцтэй, үг хэлэхдээ үндэслэлтэй, логиктой ярина.Элчин сайд нарын томилохгүй удаж байна гэсэн шүүмжлэл хэлэхэд нь сайд Цогтбаяр эхлээд бухимдаж байна лээ.Тэмүүлэн их хүлээцтэй учирлаж ярьсаар, хамтран ажиллая гэж ухуулсаар Цогтбаатарыг хүлээн зөвшөөрүүлж байна лээ. Насыг нь харьцуулвал Цогтбатар нь хүлээцтэй баймаар. Тэмүүлэнг ЗГ-ын бүрэлдэхүүнд оруулаад ЗАРАХ юмсан.

Avatar

АРХАНГАЙ АН СҮЙРЧЭЭ 2020-05-25 202.70.34.98

ЗА ЭНЭ БҮР ЗОРГООРОО ЮМ БОЛЛОО ШҮҮ. БИ АН-ЫН ГИШҮҮН ОЛОН ЖИЛ ДЭМЖЛЭЭ. ГЭХДЭЭ ЭНЭ 3 ААС ӨӨР ХҮН ОЛДОХГҮЙ БАЙНА ГЭДЭГТ ХАРАМСАЖ БАЙНА.

Avatar

зочин 2020-05-25 203.91.114.244

Фортуна Мөнхбат Баатарбилэг нар болиул таарна

Avatar

Зочин 2020-05-25 192.82.70.108

Ж МӨНХБАТ ДЭЭР НЬ БАС НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ХИЙЖ ОЛСОН МӨНГӨӨРӨӨ НАЙМАНЗУУН САЯ ТӨГРӨГНЫ ЦАГ АВЧ ЗҮҮЧИХЭЭД АВГАЙНХАА ОЁСОН ДЭЭЛИЙГ ЗАРААД АВСАН ГЭДЭГ ХҮН ДЭЭ .

Avatar

Зочин 2020-05-25 203.91.115.50

луйварчин хулгайч ялтан фортуна хэзээ шиноков болчоов ,үхээрийн ардчилсан нам ???

Avatar

Зочин 2020-05-25 202.179.8.4

Тэмүүлэн л арай гайгүй

Avatar

Зочин 2020-05-25 103.212.116.196

Архангайхан хэзээний тулхтай хүмүүс. Хэний хүүг дэмжиж, хэнийг өнжөөхөө андахгүй. За даа тэгээд нутаг оронд төрж өсөөгүй, аав ээж нь нутгийнхан биш бол дэмий. Манайхан хэний хүүхэд, дунд сургуульдаа ямар хүүхэд байв гэдгээр л дүгнэчихдэг улс. Өссөн төрсөн гэж худлаа мэлзэхэд хэзээний дургүй улс.

Avatar

Zochin 2020-05-25 192.82.76.247

Duuchin Nara, ene Munkhtulga gdg bandi…Uy ve?! haha, hehe, zaza yahav de, huurhii..

Avatar

HAHA 2020-05-25 202.131.247.254

ARHANGAI DUUSCHEE

Avatar

Зочин 2020-05-25 103.57.94.162

Хулгаын мөнгөөр боловсролтой болсон Тэмүүлэн нүүрсний хулгайч казиночин Мөнхбат 2-т салаавч өгнөө гээд манайхан шиыдсэн шөө

Avatar

Kkkkkk 2020-05-25 83.20.250.164

Udval chavganc odoo bolno hural bolgon deer untaz haragdana technikiin hellegeer akkumuliator Susan

Avatar

АН-ын Золжаргал уг нь дажгүй хүн шүү 2020-05-25 43.228.129.86

зочин

Avatar

Зочин 2020-05-25 213.171.196.158

СОНГОЛТ АЛГАА БҮГД МАНАН. ШИНЭ ХҮМҮҮСИЙГ ДЭМЖИЦГЭЭЕЭ. ..

Avatar

Зочин 2020-05-25 103.111.68.3

МУУ МАНАН Л БАЙНА. 3 ДАХЬ ХҮЧНИЙГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ…

Avatar

Иргэн 2020-05-25 64.119.27.93

ЖДҮчин Тэмүүлэн, концессчин Мөнхбат, казиночин Баатарбилэг нар гарах нь битгий хэл цухуйхгүй дээ Манай арынханыг МАН бүү басаарай

Avatar

Зочин 2020-05-25 103.57.93.20

Munhtulga bandi garku ee

Avatar

Ганзориг 2020-05-25 192.82.72.11

Олигархийн хүүг дэмжихгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж