ОХУ-д нэг өдөрт коронавирусийн халдвар авсан тохиолдлын тоо тавдугаар сарын 1-нээс хойш буурсан үзүүлэлттэй гарчээ. Хойд хөршийн коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлснээр, ОХУ-д нэг хоногт коронавирусээр халдварласан хүний тоо 8599-өөр нэмэгдэж, 344481 болсон байна.
Москва мужид шинээр 862, Санкт-Петербургт 384, Доод Новгород мужид 152, Ростов мужид 152, Красноярскийн хязгаарт 146, Ростовт 152, Ярославд 107, Калуга мужид 123, Самар мужид 121, Эрхүү мужид 120, Дагенстанд 113, Брянск мужид 111, Ханты-Мансийн өөртөө засах тойрогт 102 тохиолдол тус бүр бүртгэгджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 3777 нь буюу 43.9 хувь нь шинж тэмдэггүй байсан аж. Нэг өдрийн дотор халдвар авсны улмаас нас барсан 153 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 3541 болсон байна. Сүүлийн 24 цагийн дотор 5363 хүн эмнэлгээс гарч, 113299 хүн эдгэрчээ.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ