Нийгмийн сэтгэл зүйг пропоганда хаашаа хөтөлнө вэ? | News.MN

Нийгмийн сэтгэл зүйг пропоганда хаашаа хөтөлнө вэ?

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Нийгмийн сэтгэл зүйг пропоганда хаашаа хөтөлнө вэ?

Нийгмийн сэтгэл зүйг пропоганда хаашаа хөтөлнө вэ?

Сонгуулиар дамжуулан авдаг төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл сонгуулиас сонгуульд ширүүсч байна. 15 нам, дөрвөн эвслийг төлөөлсөн, мөн бие даагчид нийлээд урьдчилсан байдлаар 700 орчим нэр дэвшигч өрсөлдөх магадлалтай байна.

Сонгуулийн албан ёсны сурталчилгаа зургадугаар сарын 2-ны өдөр эхлэх боловч сонгогчийн нүдэнд өртөж, зүсээ таниулах гэсэн фотошопийн зургаар нийгмийн сүлжээ хахаж байна.

Телевизийн дэлгэцээр орой бүр таних танихгүй ухаантнууд ярьж эхэллээ. Эрх баригчид нь унасан эдийн засгийг сэргээсэн, хүмүүсийг орлоготой болгож, бүх зүйлийг бүтээсэн, хийсэн, амжуулснаа сайрхдаг бол эрх мэдлээс гадуур байгаа нь бүх зүйл болохгүй байгааг шүүмжилдэг нөгөө л танил дүр зураг давтагдаж байна.

Энэ удаагийн сонгуулийн өмнө нэг зүйл анхаарал татаж байгаа нь социализмын үзэл суртлын хэмжээнд хүртэл төгсөрч байгаа пропоганда юм. Пропоганда гэдгийг үзэл суртал гэж хөрвүүлж болох, бас тархи угаалт гэж нэрлэж болох ч пропоганда гэсэн үгээр одоогийн үйл явцыг нэрлэх нь зүйтэй санагдлаа. Түүхийг шинээр бичих гэсэн, монголчуудын 30 жилийн өмнө хийсэн сонголт буруу байсан, тэр сонголтыг баталгаажуулах гэсэн хүмүүс нийгмийн дайсан гэсэн гол чиг шугам энэ пропогандагийн цөм бололтой. Нэгэн үе инээдмийн нэртэй болхи киногоор дагнадаг байсан киночид сүүлийн үед өнгөрсөн түүхийн тодорхой цаг үед зориулсан киног улс төрийн хандиваар хийж, түүнийгээ өргөн хүрээнд сурталчлан хүмүүсийн далд ухамсарт нөлөөлж эхэлж байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Нийгмийн санаа бодол, төлөвшлийг шинжлэх ухаанчаар судлах ажил орхигдож зөвхөн улс төрийн зорилгоор түүвэрлэсэн судалгаа, санал асуулгыг хийж, үр дүнг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн тайлбарлаж, олон нийтэд мэдээлдэг гаж үзэгдэл энэхүү пропогандагийн хөрс болж байна.

Урлагаар дамжуулан нийгмийн ухамсарт нөлөөлөх нь хаа ч байдаг зүйл. 2008 оны сонгуулийн өмнө гарсан “Нянгар хаданд гарсан нь” кино нь тухайн үеийн Монголын улс төр, нийгмийн доройтлыг харуулсан ч тэр үед эрх барьж байсан МАХН, одоогийн МАН-ынхан энэ киног аль ч кинотеатр гаргахгүй хааж байсан. Энэ киног ардчилсан хүчнийхний зүгээс санхжүүжүүлэн хийсэн нь эрх баригчдыг айлгасан. Хүний нийгмийн мөн чанар, ёс суртахуун, бурууг залруулах, нүгэл хийсэн нь гэмээ хүлээх зэрэг амьдралын ерөнхий зүй тогтлуудыг урлагаар, тэр дундаа киногоор дамжуулан хүмүүсийн ухамсарт хүргэх хамаагүй үр дүнтэй.

Социализмын үеийн кинонууд хэдийгээр МАХН-ын үзэл суртлын нарийн шүүлтүүрээр хянагдан дэлгэц рүү шилжиж байсан ч хөдөлмөрийг шүтэх, ёс суртахуунтай байх, бүтээн байгуулалтыг магтан дуулах чиг шугамууд нь нийгмийн ухамсарт зөв нөлөөлж байсан.

Харин одоо бүтээгдэж байгаа киноноос өнөө үеийнхэн ямар хүмүүжил авч байна вэ? Хүчирхийлэл, хууран мэхлэлт, мөнгөний төлөөх шунал, задгай амьдрал, амар хялбараар амьдрах гэсэн хүсэл, хар яр хийсэн харилцан яриа- ийм л ерөнхий чигээр тодорхойлж болмоор. Харин сүүлийн үед гарч байгаа кинонууд эрх баригчдын далд үзэл суртлын захиалгад нийцэж гарч байгааг олон хүн анзаарч, шүүмжилж байна. “37-р точка”, “Зура” гэсэн хоёр киног залуу, дунд, ахмад үеийнхэн тэс өөр өөрөөр хүлээн авч байна. Нянгарыг хааж, хориглож байснаа МАН мартсан бололтой.

Боловсрол, ажил, цалин, орон гэрийг нь бэлдээд өгснийх нь хариуд үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сэтгэх эрхийг булаагаад авчихсан байсан нийгмээс хар толгойгоо даан амьдрах зах зээлийн хатуу нийгэм рүү шидэгдэн, үүнийг дагаад нийгмийн сэтгэл зүй ч булингартсан. Нийгмийн сэтгэл зүй рүү хандсан зөв бодлогыг Монголын эрх баригчид хийж байгаагүй, зөнгөөр нь орхисон. Ходоодыг нь дүүргэх бодлого барьснаас сэтгэл зүй, оюун санаанд чиглэсэн бодлого барьж байгаагүй. Улстөрчдийн зориуд дэврээдэг эх оронч, үндсэрхэг үзлийг эс тооцвол. Үндсэрхэг үзлийн хөрсөн дээр үзэл суртлын дайралт хийх нь эцэстээ залуурдагдах аргагүй нөхцөл байдал руу аваачих аюултай.

Энэ удаагийн сонгуульд өрсөлдөх хүслээ илэрхийлж байгаа нэр дэвшигчдийн дүр зургийг харвал сүүлийн 20 гаруй жил эрх барьж ирсэн улс төрийн хүчнүүд нэг талдаа, нөгөө талдаа эдгээр улс төрийн хүчний улс засаглаж ирсэн зам буруу байсныг нотлохыг оролдож байгаа шинэ хүчнийхэн хэмээн ангилж болохоор байгаа нь Монголын өнөөгийн хөгжилд сэтгэл ханамжгүй хэсгийнхэн цаашид тэвчиж суух аргагүй болсны дохио гэж харж болно.

Олон удаагийн сонгуулийн санал хураалтын дүнгээс ажиглахад МАН, АН-ыг дэмжигчдээс гадна аль тал руу хөрвөх магадлалтай 20-30 хувийн сонгогчид байсаар ирсэн.

Энэ хөвөгч хэсэг хаашааа ханарахаас сонгуулийн үр дүн шийдэгддэг байсан бөгөөд харин энэ удаад энэ хөвөгч хэсэг шинэ сонголт хийх магадлал өндөр байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-25 202.131.245.243

Нийгмийн сэтгэл зүйг элбэгдоржийн пропоганда хаашаа хөтөлнө вэ?

Avatar

Зочин 2020-05-25 66.181.185.207

Сонгуулиар юм тараадаг чин доромжилж байгаа хэрэг оронд нь сургуульд сургана

Avatar

Зочин 2020-05-25 202.131.245.243

АН пропаганда хийхдээ асар туршлагатай шүү дээ. Мөнгө тараадаг нь ч АН. Сэлэнгэ аймагт мөнгө тарааж байсан нь АН байсан, СХД-т мөнгө тарааж байсан бас л АН байсан. Зурагтаар харснаа хэлж байгаа юм биш. Харин зурагтаар АН хэдэн хүн хөлсөлж мөнгө тарааж буй бичлэг хийж цацаад MАН тарааж байна гэсэн гүтгэлэг зохион байгуулсан. Эрдэнэтийг зуун хувь Хятадад өгсөн байна гэж худал цуурсан. АН ер нь сонгууль дөхөхөөр юу ч хамаагүй ярьдаг шүү дээ. Бүгд толгой дараалсан худалч. Харин MАН тэгдэггүй. Тэ

Avatar

Цогоо 2020-05-25 202.131.225.197

Агаар нэгэн буй.
Мэдлэг боловсролтой залуусыг сонгоно оо.

Avatar

Зочин 2020-05-25 192.82.67.136

Ан олон жил дэмжсэн одоо өөр сонголт хийнэ.

Avatar

Зочин 2020-05-25 202.179.25.61

МАН пропаганда хийхдээ асар туршлагатай шүү дээ. Мөнгө тараадаг нь ч МАН. Сэлэнгэ аймагт мөнгө тарааж байсан нь МАН байсан, СХД-т мөнгө тарааж байсан бас л МАН байсан. Зурагтаар харснаа хэлж байгаа юм биш. Харин зурагтаар МАН хэдэн хүн хөлсөлж мөнгө тарааж буй бичлэг хийж цацаад АН тарааж байна гэсэн гүтгэлэг зохион байгуулсан. Эрдэнэтийг зуун хувь Хятадад өгсөн байна гэж худал цуурсан. МАН ер нь сонгууль дөхөхөөр юу ч хамаагүй ярьдаг шүү дээ. Бүгд толгой дараалсан худалч. Харин АН тэгдэггүй. Тэгдэггүйгээсээ болж бараг ялагддах байх.

Avatar

Юу яринам бэ? 2020-05-25 49.190.155.175

Хар ПР аль дээр хөгжөөд Монгол Улс нөлөөнд нь хар саарал жагсаалтанд уначихаад байна! Дараагийн ахисан түвшинд ортлоо жонкуурчаад байхад

Avatar

Зочин 2020-05-25 103.26.194.140

Пропаганда .

Avatar

Zochin 2020-05-25 103.212.116.212

Социализм муу нийгэм байгаагүй, харин улс төрчид балласан

Avatar

Зочин 2020-05-25 192.82.70.108

30 нЖИЛИЙН ӨМНӨХ СОНГОЛТ ЗӨВ БАЙСАН ХАРИН ЦООРХОЙ ГУТАЛТАЙ УРАНХӨХӨӨ ГАНЦ БИЗНЕС ХИЙЛГҮЙ ТОЛГОЙ БАЯН БОЛСОН НЬ ГУТАМШИГ .

Avatar

Zochin 2020-05-25 192.82.71.29

Propaganda gej bichih heregtei. Gadaad ug. Uzel surtal bish surtal uhuulga gej orchuulah ni zuv. Uzel surtal bol ideologi buy angliar ideology gedeg. Anhaaraarai

Avatar

Иргэн 2020-05-25 202.21.124.21

Хэдийгээр сайн муу нэр зүүж яваа ч аливаа гэмт хэрэг хийчээгүй энэ Төрд үнэнч зүтгэж яваа арай төлөвшиж тогтсон нас намбатай; бас туршлага ч сууж байгаа залуу хүмүүс ч бий! Тэднээс сонгох нь зүйтэй болов уу. УИХ-ыг чадамжтай байлгахад тэд л шинэ хүмүүст ноён нуруу нь болж явахгүй бол УИХ “тоглоомын” газар биш!

Avatar

Зочин 2020-05-25 202.131.245.243

Танай сайтын болон чиний эзэн элбэгдорж нянгар чинь нийгмийн сэтгэл зүйг пропогандагаараа хаашаа хөтөлнө вэ, Д. Нарантуяа аа?

Avatar

Ардчиллын тарьсан хар гай 2020-05-25 202.131.245.243

Хүчирхийлэл, хууран мэхлэлт, мөнгөний төлөөх шунал, задгай амьдрал, амар хялбараар амьдрах гэсэн хүсэл, хар яр хийсэн харилцан яриаг ардчилагчид та нар, тодруулбал элбэгдорж Монголын нийгэмд бий болгосон шүү. 90 оноос өмнө байгаагүй юм. хөдөлмөрийг шүтэх, ёс суртахуунтай байх, бүтээн байгуулалтыг ардчилал гэг мангас устгасан билээ.

Avatar

Зочин 2020-05-25 202.131.245.243

Танай сайтын болон чиний эзэн элбэгдорж нянгар чинь нийгмийн сэтгэл зүйг пропоганда хаашаа хөтөлнө вэ, Д. Нарантуяа аа?

Avatar

Зочин 2020-05-25 103.14.38.132

Америк Хятадын харилцаа эрс муудаж, хүйтэн дайн хэдийнээ эхэлсэн байна. Монгол улсын намчирхал төгсгөл болох болоогүй юу. Нэг цул болж нэгэн ухаан доор нэгдэх болоогүй юу. Хүний хорвоог ухаанаар залж явахгүй бол коронавирус бүгдийг чинь булааж авч мэдэхээр байна.

Avatar

Irgen 2020-05-25 202.9.46.188

Zura, 37 r Tochka goy Kino uneniig l Haruul san baisan erh barihchdiin unen dur turh yund ni aigaa ve

Avatar

Irgen 2020-05-25 202.9.46.188

Mundag, Sain hiisen kino nuud baigaa, Uneniig haruulsan baisan erh barigchdiin unen dur Turh

Avatar

Иргэн 2020-05-25 64.119.27.93

Энэ сонгуулиар ЖДҮчин, авилгач,концессчид, казиночидоос бүрдсэн Хулхи Хүрэлсүхийн багт сонгогчид БАЯРТАЙ гэж хэлэхээр 100 хувь шийджээ

Avatar

Зочин 2020-05-25 103.14.38.132

Ардчилсан намын Эрдэнэтийн 49% булааж аван хэрэг, дубайн гэрээг энхийн цагт ард түмнээс булааж авсан түрэмгийлэлд төгсгөл тавихгүй бол коронагийн аюулаас үүдэх хулгай дээрэмд ард түмэн нэрвэгдэх гэж байна. а**х ялаар айлгаж болохгүй цагт төрдөө шунал шингэсэн дээрэмчдийг бүү гарга.

Avatar

Зочин 2020-05-25 202.21.108.215

propaganda гэж үгийг хөрвүүлээд бичиж чадахгүй иймэрхүү оркууд л нийгмийн сэтгэл зүйгээр өөрсдөө нааддаг байж бусдыг нааддаг мэт бичиж байгаа юм шд. Иймэрхүү оркуудын өдөөн хатгалгад монголчууд автаж байгаа цагт улс орон маань хөгжихгүй дээ:(

Avatar

Түвшин 2020-05-25 64.119.26.21

Зөв нийтлэл байна, пропо гэж бичээгүй бол уншихгүй байх байсан…. Бүгд л энэ 30 хувьд найдаж орж байгаа…

Avatar

? 2020-05-25 192.82.78.25

Narantuya guai icheech

Avatar

Site-n face 2020-05-25 192.82.78.25

Narantuya guai tany nasny setguulch suuri ugnuudiin negiig yaj bichihiig medehgui bga n dur esgesen ardchilal manai ornyg yamar tuvshind hurgesnii tod jishee.

Avatar

Зочин 2020-05-25 192.82.75.59

Пропаганда гэж бичнэ.

Avatar

Зочин 2020-05-25 103.14.38.132

Хоосон уриа лоозон гэж нэрлэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж