Монголын Tiger баг дахин цахим спортын Азийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

Монголын Tiger баг дахин цахим спортын Азийн аварга боллоо

Монголын Tiger баг дахин цахим спортын Азийн аварга боллоо

Хятадын сошиал платформ болох Weibo болон MarsTv-ийн хамтран зохион байгуулсан "Weibo Cup Asian Championship-2020" CS:GO тэмцээнд Ази тивийн Tyloo, VICI, Tiger, D13 Esports, IG, BTRG тэргүүтэй 16 багууд өрсөлдөж аваргаар нь Монгол Улсын Tiger баг тодорлоо. Тэд тэмцээний шигшээ тоглолтонд Хятадын Invictus Gaming багийг 2:0 гэсэн харьцаатай ялж, 160 мянган юань буюу 22,439.84 ам.долларын эзэд боллоо. Харин Монгол Улсын өөр нэгэн төлөөлөл болох D13 баг дөрөвдүгээр байранд шалгаран 20 мянган юань буюу 2,815 ам.долларын эзэд болжээ.

"Weibo Cup Asia Professional Championship 2020" онлайн тэмцээний нийт шагналын сан 320 мянган юань буюу 44,879.69 ам.доллар байжээ

Tiger багийнхан хэдхэн хоногийн өмнө CS:GO major тэмцээний Азийн цувралын энэ жилийн эхний аварга шалгаруулах тэмцээн болох ESL One: Road to Rio тэмцээний аваргаар тодорсон билээ. Тус багийн бүрэлдэхүүнд Г.Есөнтөмир (nin9), Б.Болд (ncl), Б.Батбаяр (kabal), Б.Ган-Эрдэнэ (dobu), Г.Эрдэнэцогт (erkaSt) нар багтдаг.

ЭХ СУРВАЛЖ: MESA, liquipedia.net

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж