2 тэрбум төгрөгийн ажлыг 10 тэрбум болгон гуйвуулсан түүх | News.MN - Мэдээллийн эх сурвалж

2 тэрбум төгрөгийн ажлыг 10 тэрбум болгон гуйвуулсан түүх

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

2 тэрбум төгрөгийн ажлыг 10 тэрбум болгон гуйвуулсан түүх

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Б.Чойжилсүрэн нар өнгөрсөн сарын 25-нд олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнд хийсэн шалгалтын дүнгээ дэлгэж, ноцтой зөрчил илрүүлснээ зарласан билээ. Энэ үеэр сэтгүүлчдэд Хөгжлийн банк, бондын зарцуулалтад хийсэн шалгалтын дүнг бүрэн эхээр нь тараасан юм.

Энэхүү материал дунд “Увс аймагт хэрэгжсэн Гудамж төслийн хүрээнд 2 тэрбумаар ажил гүйцэтгэх саналыг хиймлээр өсгөж 10 тэрбум болгож гүйцэтгүүлэхээр болжээ”  гэсэн  нь тайлбар, мэдээлэл  оруулсан байлаа. Энэ нь бодиттой эсэхийг сурвалжиллаа.  

Хоёр өөр зам

Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд хүргэхгүйн тулд АН-ынхны “амьсгаа “давхцаад байгаагийн цаад учир нь эндээс их олон хууль бус үйлдлийн үзүүр хөврөх нь  гэж мэдээлээд байв . Тодруулбал, Увс аймгийн төвийн авто замын барилгын ажилд төсөвлөх ёстой байсан хоёр тэрбум төгрөгийг 10 тэрбум, цаашлаад 27.4 тэрбум болтол  өсгөсөн нь  луйврын шинжтэй үйлдэл. Анх энэхүү автозамын тендерийг БНХАУ-ын “Шин Жиан Шин Фа” компани өнгөрсөн оны наймдугаар сарын 7-ны өдөр хоёр тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр үнийн саналаа ирүүлсэн байдаг. Гэтэл хоёр тэрбумын үнийн саналыг нь бууруулах биш эсрэгээрээ өсгөж, 10 тэрбум төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тооцжээ гээд  сенсацилаад байв.

Гэтэл энэ хоёр зам тэс өөр аж. Нэг нь орон нутгийнх, нөгөөх нь “Гудамж” төслөөр Увс аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил юм байна. Орон нутгийн  зам нь  одоо хүртэл  баригдаагүй, хөрөнгө мөнгө нь ч шийдэгдээгүй аж. Зөвхөн төсвийн хөрөнгөөр орон нутгийн зам бариулахаар  төлөвлөж  хувийн аж ахуйн нэгжээс үнийн санал авч байсныг хольж хутгажээ.

Учир нь  орон нутгийн 3.2 км замыг 2 тэрбум төгрөгөөр барихаар саналаа өгсөн гээд байгаа компани  БНХАУ-ын “Шин Жиан Шин Фа”.  

Энэ компани    Увс аймгийн төвд хэрэгжих “Гудамж” төслийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлахад мөн оролцож, ялалт байгуулан одоогоор 10 тэрбум 95 сая төгрөгийн ажлыг гүйцэтгэж санхүүжилтээ авчээ.

Нэр нь ижил, нэг компани болохоор андуурч мэдээлэв үү гээд учгийг хөөхөөр Долоон буудлын Должин эмээ ч будилахаар зүйл биш аж. Хийх ажлын зураглал, гарах зардал, ажлын тоо хэмжээ нь газар, тэнгэр шиг ялгаатай.

Гэтэл энэ замыг Увс аймгийн төвд  “Гудамж” төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалттай хольж хутгаснаас харахад зориудаар  улстөржүүлж, олныг төөрөгдүүлэх гэсэн үйлдэл бололтой  байна.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн “Гудамж” төслийн ажил нь Барилгын хөгжлийн төвийн экспертизээр батлагдсан зураг, төсвөөр  нийт 11 км зам, 10 ш уулзвар, дэд бүтэц, тохижилтын хамт барьж байгуулах бөгөөд  нийтдээ 27.5 тэрбум төгрөгийн төсөвтэй. Одоогоор үүнээс 3.1 км урттай 3 тусдаа зам, 3 уулзварыг холбогдох дэд бүтэц, тохижилтын ажлын хамт хийгээд байгаа юм байна. Үүнийхээ санхүүжилтэнд дээр дурдсан 10 тэрбум 92 сая төгрөгийн авчээ. Эхний замуудыг хүлээлгэн өгөөд байгаа аж.

Газар дээрээ баригдсан нь

Энэ 2  тэрбум төгрөгийн ажлыг  27 тэрбум төгрөг болголоо, энэ нь луйврын шинжтэй үйлдэл байх магадлалтай хэмээн анх шүүмжилсэн хүн нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар. Түүний энэхүү мэдээллийн дараагаас хэвлэлүүдэд “Увсынхан 3.2 хон км замыг 27.4 тэрбумаар барихаар төсвөө батлуулж, дээд “амжилт” тогтоолоо. Гэтэл учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар энэ мөнгөөр дунджаар 63 км автозам барьж, бүхэл бүтэн хоёр аймгийн төвийг шороон замгүй болтол зулж чадахаар байжээ” хэмээн мэдээллийг хөвөрч байв.

Гэвч  баримтыг хөөж, сурвалжлахад  ийм биш аж. Хууль тогтоогч эрхэмийн үг бүхэн хариуцлагатай. Ташаа мэдээлэл түгээж олныг төөрөгдүүлэх нь өөрөө ёс зүйгүй асуудал. Хэрвээ санал өгсөн компани, гүйцэтгэгч компани нэг байгууллага учир андуурсан бол  түүнийгээ залруулж, уучлал гуйх ёстой. Ийм улстөрийн соёл, ёсзүйн алдаагаа ухамсарладаг сэтгэхүй манай улстөрчдөд дэндүү дутмаг байна.

Ч.Хүрэлбаатар гишүүний мэдээлээд байсан зүйл ташаа болохыг ч УИХ-ын дарга З.Энхболд газар дээр Увс аймгийн төвд хэрэгжсэн “Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн замыг хүлээн авах ёслолд оролцохдоо  онцолно лээ. Тэрээр газар дээр нь  очиж, нүдээрээ харсан учраас бүтээсэн бүтээн байгуулалт, бодит байдлыг байгаагаар дүгнэсэн хэрэг.  Түүний хэлсэн үгийг видео бичлэгээр хүргэе.

Х.НАМУУН

ЭХ СУРВАЛЖ: TIMES.MN

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

далай 2015-12-16 43.242.242.59

юм хийж л байна.5-р дулааны станци,хөтлийн цементийн үйлдвэр,монгол цемент үйлдвэр,буянт-ухаа 1 2 аймгуудыг холбосон зам,төмөртэйн ордын 34 ки төмөр зам,эрдэнэтийн дулааны цахилгаан станцийн өргөтгөл дурдаад байвал их л олон юм байна.хуулийн шинэчлэл гээд юм хийж байгаа болхоор шүүмжлэл асар их байна.юу ч хийхгүй бол шүүмжлэх ч юм байхгүй биз дээ.МАН засаг бариад 20 жил болоход юу ч хийгээгүй.хийсэн юм нь гэвэл их хэмжээний хулгай л байх.энийг бас ялгаж салгаж харч сурмаар байна.

Зочин 2015-12-16 203.91.117.4

gishuun hurlee nar medehguidee bolood padio zuragtin umnu garsan gewel teren shig hudal yum bhgui, oron nutagt ch gesen buh zuiliig darj harluulj irgediin setgel zuig tuurulduuleh jijig sajig ajil hiiseer bgaa nuhduud ch bna, songuuliin piar shdee

Зочин 2015-12-16 103.229.122.67

khuvsguliin songuuliig hudaldaj avsan enkh amgalan.heden company aa ajiluulaad. heden tugruguu hyamgadaad yvj bldaa

Эрдэнэхүү 2015-12-16 103.26.194.42

-..Готовын Бат-Оюун нэрээ сольсон жинхэнэ нэр нь Батцэрэн. "Сэрүүлэг" дээд сургуулийн хуурамч дипломтой. Гоомаралын ээжийн ах дүү. Гоомарал, Бат-Оюун, Нандинбилэг Завханд нэг ангид байсан. Гоомарал "Үсэглэлийн Баярын" өмнө сургуулиас гарсан. Нандинбилэг Гоомаралтай нэг ширээнд сууж байсан, 2-р ангид сургуулиас гарсан. Бат-Оюун 1-р ангид 2 хоног суугаад сургуулиас гарсан. Сургууль эрт ордог, оройн хоолны дараа сургууль ороосой гэнээ. TOEIC-ийн шалгалтын 22 оноотой. Бат-Оюун балаар юм бичихээр гар нь салагалаад бичиж чаддаггүй. Дээд тал нь 3 мөр юм бичсэн. "Бал гулгаад байна" гэнээ. 10 Жилд юугаар бичиж байсан гэсэн чинь "Би ер нь юм бичиж байгаагүй" гэнээ. Чернель-ээр, үзгээр бичдэг байсан гэдгийг мэдэхгүй. Энэ хүнийг цагдаад өгч хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч доктор болж залилан хийж, ажилд орж явааг болиулж, хуурамч докторыг хурааж авч хүчингүй болгож өгнө үү. "Готовын Бат-Оюун нь Завханд 10 жилийн сургуулиас 1-р ангидаа гарсан" гэдэг бичиг авч ирүүлж. 8,10-ын гэрчилгээ байхгүй, улсын бүртгэлд Дипломны серийн дугаарыг тулгаж Готовын Бат-Оюуныг бичиг баримт хуурамчаар үйлдэн залилан хийн ажилд орж, цалин авч байсаныг шалгаж тогтоож хуулийн дагуу арга хэмжээ авч өгч туслана уу.

Зочин 2015-12-16 202.9.40.126

Uvsiin zasag darga bolood ternii hujaa nuhduudiin luivariin 27 terbumaas news.mn hediig avsan be

Зочин 2015-12-16 202.9.40.126

Хүрэлбаатараас айдаг нэр дэвших сонирхолтой увсын Ардчилсан намын хэдэн нөхдүүдийн захиалгат нийтлэл л байна. News.mn бол хэзээний л ардчилсан намын сайт

Зочин 2015-12-16 202.9.40.69

chi harin songuuli luivardaj uvsaas garsan 2iin barlag uu, hehehe

Зочин 2015-12-16 103.57.93.205

энэ хүмүүс өөрсдийнхөө урьд нь хийдэг аргаа зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэдэг шиг юм болов уу ийм том бүтээн байгуулалт замуудыг сөрөг хүчний нүдээр харвал 2 км 10 тэрбум шинэчилсэн нүдээр харвал сайхан шинэ замтай бас ч үгүй аймаг маан нэг сайхан болох шинж бүрдсэн байна лээ одоо тендерээр мөнгө овоо ийм том гарууд нэг хийж болох юм тэхээс одоо МАН гарвал яах бол

Зочин 2015-12-16 202.179.28.94

Цаг хугацаа бүхнийг харуулах байлгүй дээ... Хэн нь үнэн хэлж хэн нь худлаа хэлсэн нь мэдэгдэнэ шүү дээ. Миний мэдэхийн Улаангомд тийм ч лаг 27 тэрбумд босоод байхаар зам гэрэлтүүлэг хийгдээгүй. нийлээд2 2км л зам болох бизээ. Зузаан нь 4-6см тавьж байсан

бөб 2015-12-16 202.170.65.137

Наад гудамж төсөл, бусад бондын мөнгөөр хийж байгаа дэд бүтцийн ажлууд чинь бүгд Тендергүй ханцуй дотроо наймаалцдаг мөнгө угаадаг ажлууд шд. Ард түмэн гэдэг балайнууд нь тэрийг нь ойлгохгүй юм даа. Мөнгө байвал юу г ч бүтээж болно. Гэхдээ хэдээр юу хийв гэдэг чинь аягүй ноцтой асуудал шүү. Гудамж төсөл нэг ч удаа тендер зарласангүй. Нэлээд олон тэрбумыг цохьсон байх маш өндөр магадлалтай.

Зочин 2015-12-16 202.9.40.69

nuurs borlogdoj bsan bayan jiluuded zasaglaj bsan MAN-MAHN hulgailhaas oor yu ch hiigeeguig tertee tergui bugd medej bgaa

зочин 2015-12-16 103.26.194.187

УИх-ын гишүүнд мэдээлэл өгсөн хүн нь буруу мэдээлэл өгсөн байх л даа. гэхдээ өөрийн аймагт ямар ямар төсөл хэрэгжиж бйгаа, хэдий хир санхүүжилт төлөвлөгдөөд хэд нь олгогдсон, ямар ажил хийдснийг мэдэж л баймаар юм. нөгөө намаа муу байлгахын тулд юу ч хамаагүй хийж, хэлж бас болохгүй л дээ. үнэнийг ойлгодог хүмүүс олширч байгаа. манай МАН яг л 70, 80-аад оныхоосоо шинэчилэгдэхгүй л байгаа вм даа. Тэр санал тооллогын машиныг шатааж байхыг харсан хүн ичиж үхмээр л вм болж байна лжж. түүнийг олон удаа гаргах хэрэгтэй. МҮОНТ-ийнхэн л лав гаргахаасаа ичсэн байх, ямар байсан тэр хэсгийг нь гаргахгүй орхин лээ. бас ийм хүмүүс байна гэдгийг гаргахад хэцүү байсан байх л даа

Зочин 2015-12-16 103.9.90.130

Энхболдын үг гэж бурханы үг юм уу. Эрүү нь зуурсан ***** дандаа улс төржиж явдаг шүү дээ. Хүрэлбаатарын толгойн талын талд ч ЗИ-ийн бие нь ч хүрэхгүй

Зочин 2015-12-16 202.179.28.95

Хүрэлбаатар гэж хэн билээ?

Зочин 2015-12-16 59.153.113.161

энэ замын тендер гэж ИХ-нхны мөнгө цохидог нэг сайхан бялуу байна аа. шаардлагагүй олон зам өндөр үнээр барьж яах гээд байгаа юм бэ.

Зочин 2015-12-16 59.153.113.161

энэ замын тендер гэж ИХ-нхны мөнгө цохидог нэг сайхан бялуу байна аа. шаардлагагүй олон зам өндөр үнээр барьж яах гээд байгаа юм бэ.

Зочин 2015-12-16 103.10.23.160

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Б.Чойжилсүрэн нар шалгаж байгаа зүйлсээ бачимдалгүй жаахан буурьтай судалж ярьж байл даа. Одоо хүмүүсийн нүүрийг яаж харах юм бэ. Та нарт чинь бас ах дүү хамаатан садан үр хүүхдүүд бий биз дээ.

Зочин 2015-12-16 202.179.2.2

Бас нэг хүүхдийн формын өмд харуулаад яоьж байсан нөхөр шив дээ Сонгуульд мөнгө тарааж гарснаа булах гээд мөн ч будилах юмаа Увсын 2 м*****

Зочин 2015-12-16 150.129.142.252

Одоо юу гэж ч тайлбарлах амархан, гэхдээ цаг нь ирнэ ээ. Заавал ирнэ

Зочин 2015-12-16 103.23.51.4

хүрэлбаатар гишүүн ногоо барьж буи барилгынхаа нэг давхарыг танаад барьчихдаг өөриин намынхаа аимгиин дарга нарынхаа ааштаи андуураад адилтгаад баигаа баих л даа. түүнии буруу биш тиим хүмүүс дарга нар баисан юм шүү дээ. Цасчихэр батсаихан ,тогоо гээд цохиж өгдөг улсууд баисан.тиимээс хардаж баихад илүүдэхгүи.

Зочин 2015-12-16 103.23.51.4

хүрэлбаатар гишүүн ногоо барьж буи барилгынхаа нэг давхарыг танаад барьчихдаг өөриин намынхаа аимгиин дарга нарынхаа ааштаи андуураад адилтгаад баигаа баих л даа. түүнии буруу биш тиим хүмүүс дарга нар баисан юм шүү дээ. Цасчихэр батсаихан ,тогоо гээд цохиж өгдөг улсууд баисан.тиимээс хардаж баихад илүүдэхгүи.

Зочин 2015-12-16 202.9.41.222

Нэг давхар танадаг чинь гудамж төслийн мөнгө цохисон цэндсүрэнгийн зохиосон үлгэр. Ийм юм байхгүй гэдгийг шүүхээр тогтоож цагаатгасан

arai 2015-12-16 202.179.27.16

yumaa. edniig bugdiig ustgaj hurungii n huraah heregtei.

зочин 2015-12-16 202.21.117.114

Гарамгайбаатарын 30 хувь нь хийгдсэн замыг шинээр эхлэнэ гээд өчнөөн тэрбумыг авсан гэж бичсэн байсан, энийг тайлбарлаач, 1,5 тэрбумыг мөхөөлдөсний үйлдвэрээ тайлбарладаа, АН-ынхан бондын мөнгө ярьвал бүгд шоронд орох байх шүү

Зочин 2015-12-16 202.9.40.66

hutswaa