Хан-Уул: 870 метр урт сайжруулсан шороон зам тавих ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.05.24-нд нийтлэгдсэн

Хан-Уул: 870 метр урт сайжруулсан шороон зам тавих ажил эхэллээ

Хан-Уул: 870 метр урт сайжруулсан шороон зам тавих ажил эхэллээ

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 115 дугаар сургууль орчмын хотхонуудын авто замын ачааллын асуудал шийдэгдэхээр боллоо.

Хотхонуудын авто замын ачааллыг бууруулах зорилгоор дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Мишээл экспо худалдааны төв”-ийн уулзвараас салсан сайжруулсан шороон замыг үргэлжлүүлэн “Хөрш заан” хотхон хүртэлх 870 метр урт сайжруулсан шороон зам тавих, авто замын нэвтрэх чадварыг сайжруулах ажил өнөөдөр эхэллээ.

Дүүргийн Засаг дарга Д.Алдаржавхлан "Хотхонуудын хооронд дахь авто замын ачааллыг бууруулах оршин суугч иргэдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд сайжруулсан шороон замын ажлын трасст орсон 10 гаруй газар эзэмшигч нартай жил гаруй хугацаанд зөвшилцөн тухайн газруудад газар чөлөөлөлт хийж,  авто замын ажлыг эхлүүлжээ. Ойрын хугацаанд түр зам нээх бөгөөд ирэх оны төсөв дээр шинэ зам барих ажлыг суулгана.Ингэснээр 115 дугаар сургуулиас “Мишээл экспо худалдааны төв”-рүү шууд зорчих бололцоотой болж, нягтаршил ихтэй хотхонуудын авто замын ачаалал буурна" гэлээ.

 

 

Б.ТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж