Өмнөд Солонгосын холимог тулааны Road FC холбооны тулаанч, Монголын холимог тулааны MFC холбооны 70кг-ын жингийн анхны аварга М.Нандин-Эрдэнэ өчигдөр/2020.05.23/ Road FC холбооны ээлжит өдөрлөгт оролцон оргил тулаанд тулалдлаа. Тэрбээр өөрийн өрсөлдөгч Өмнөд Солонгосын тулаанч Ким Сэ-Ёныг нэгдүгээр үеийн 38 дахь секундэд хүнд цохилтоор унаган ээлжит ялалтаа байгууллаа.
БНСУ-ын холимог тулааны ROAD FC холбоо нь улсдаа төдийгүй Ази тивд дээгүүр үнэлэгддэг бөгөөд Монгол Улсаас М.Нандин-Эрдэнэ, Х.Амартүвшин, Б.Бүрэнзориг зэрэг шилдэг тулаанчид хүч үздэг.
Холбоотой мэдээ