Японы мэргэжлийн бөх Хана Кимура 22 насандаа учир битүүлгээр нас барсан бөгөөд хүндэтгэлтэй хандахыг шүтэн бишрэгчдэд нь уриалсан байна. Тэрбээр хамгийн сүүлд Нетфликсийн Terrace House реалити шоунд оролцсон бөгөөд олон нийтийн цахим сүлжээнд түүний талаар шуугиж, ихээхэн дарамтад оржээ.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт тэрбээр инстаграм хуудастаа мууртайгаа авахуулсан зургаа нийтэлж, “Баяртай” хэмээн бичсэн байсан аж. Харин твиттертээ өөрийгөө гэмтээсэн зургаа оруулж “Би дахин хүн байхыг хүсэхгүй. Хайрлуулахыг хүсч амьдарч байлаа. Бүгдэд нь баярлалаа, хайртай шүү. Баяртай” хэмээн жиргэжээ.
Кимурагийн оролцож байсан реалити шоу коронавирусийн тархалтын улмаас түр завсарлаад байсан аж. Уг шоунд оролцогч гурван эмэгтэй, гурван эрэгтэй түр хугацаагаар нэг гэрт хамт амьдарч байжээ.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ