Нийслэлд хүнийг царайгаар нь таньдаг 2000 камер суурилуулна

Хуучирсан мэдээ: 2020.05.24-нд нийтлэгдсэн

Нийслэлд хүнийг царайгаар нь таньдаг 2000 камер суурилуулна

Нийслэлд хүнийг царайгаар нь таньдаг 2000 камер суурилуулна

Улаанбаатар хот дэлхийн хотуудын жишигт нийцсэн орчин үеийн камерын системтэй болох юм байна. Гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор нийслэлээс “Аюулгүй хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хүрээнд 2022 он гэхэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг камераар хянадаг болох аж. Энэ нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд энэ жил 2000-аад камерь суурилуулахаар төлөвлөжээ. Түүнээс 600-г нь замын хөдөлгөөний 30 уулзварт байршуулах юм байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төв нь одоогоор замын хөдөлгөөний таван хувийг камераар хянаж байгаа бөгөөд 600 камер нэмж суурилуулснаар 28 хувийг хянаж чаддаг юм байна. Үлдсэн 1400 камерыг нийтийн эзэмшлийн зам талбайд суурилуулах аж. Цаашдаа 2021 онд хотын сууршлын бүсийн 40 хувийг, 2022 онд 6822 цэгийг камержуулснаар Улаанбаатар хотын 80 хувийг хянахаар тооцоолж, үүний дүнд гэмт хэргийн гаралт 40-50 хувь буурах боломжтой гэж үзжээ.

Сүүлийн арван жилийн хугацаанд нийслэлд нийт 3600 камер нийслэлийн болон улсын төсвийн хөрөнгөөр суурилуулснаас өнөөдрийн байдлаар 40 гаруй хувь нь эвдэрч, ажиллагаагүй болсон шалгалтаар тогтоогджээ.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригийн мэдээлснээр, нийслэлд хүний царай таних, царай нь харагдахгүй бол хөдөлгөөн, үйлдэл, шинж чанараар нь таних, автомашиныг дугаараар таних, авто зогсоол сул зайн мэдээлэл өгөх, зөрчил гаргасан автомашин болон хүний байрлал маршрутыг дагаж мөрдөх, осол аваар гаргахад дохио өгч яаралтай мэдэгдэх зэрэг олон талын давуу талтай ухаалаг систем нэвтрүүлэх юм байна.

Дэлхийн хотуудад ашиглаж байгаа, туршигдаж шалгарсан хамгийн сүүлийн үеийн камеруудыг суурилуулах аж. Ухаалаг камерын мэдээллийн систем нь улаан өнгийн машин хаагуур өнгөрсөн байна гээд хайхад бүх дүрсээ авчраад хайлтаа хийгээд, хоёр гурав хувилж хадгалж хамгаалдаг ийм систем аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
БурууБуруу
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж