Нэг настай тогооч нийгмийн сүлжээнд шуугиан тарьж байна. Инстаграмд нэг сая гаруй дагагчтай “Тогооч Коби” гал тогооны өрөөнд хоол хийх, идэх, судлах дуртай ажээ. Түүний ээж Эшли Виан хүүгийнхээ хоол хийж буй дүрс бичлэгүүдийг эхэндээ гэр бүл, ойр дотны найз нөхөдтэйгөө хуваалцдаг байсан аж. Тэрбээр хүү нь хоол хийх дуртай, гал тогооны өрөөнд хоол хийхдээ ихэд хөгжилтэй байдаг тул энэ бүхнийг бусадтай хуваацахаар шийдсэн тухайгаа ярьжээ.
Кобигийн аав, ээж өнгөрсөн хоёрдугаар сард хүүдээ “Kobe Eats” инстаграм хаяг нээсэн байна. Дөрөвдүгээр сарын 15 гэхэд 200 дагагчтай байсан тус хаяг түүнээс хойш сарын хугацаанд 100 мянга, 200 мянга, 500 мянга болж өссөөр, өдгөө 1,3 сая дагагч нь Кобигийн гал тогоонд хэр хөгжилтэй байгааг хардаг болжээ.
Виан бүсгүй хүүгийнх нь жаргалтай, хөгжилтэй байдлыг дэлхийн өнцөг буланд амьдран суугаа олон мянган хүн харан таатай хүлээн авч байгаад Кобигийн аав ихэд баяртай байгаа тухай ярьсан байна.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ