Гурван улсын эдийн засгийн корридорын үүрэг, ач холбогдол ихэснэ | News.MN

Гурван улсын эдийн засгийн корридорын үүрэг, ач холбогдол ихэснэ

Гурван улсын эдийн засгийн корридорын үүрэг, ач холбогдол ихэснэ

Гурван улсын эдийн засгийн корридорын үүрэг, ач холбогдол ихэснэ

Өнгөрсөн Пүрв гариг (2020)-т БНХАУ, ОХУ-ын холбогдох албаныхан цахим хурал хийж, БНХАУ-Монгол-ОХУ эдийн засгийн коридорыг цар тахлын үед үр дүнтэй ашиглах тухайд хэлэлцжээ. Тус хурлыг БНХАУ-ын ШУА-ийн ОХУ, Дорнод Европ, Төв Азийн хүрээлэнгийн захирал Сунь Чуанжи удирдсан байна.

Энэхүү хуралд оролцогчид цар тахалтай холбоотойгоор олон улсын эдийн засаг, улс төрийн харилцааг дахин зохион байгуулах шаардлага тулгарч байгааг хүлээн зөвшөөрчээ. Дэлхий дахинд болон бүс нутгийн төвшинд гүн гүнзгий өөрчлөлтүүд гарч байгааг мөн тодорхой жишээ гарган задалж ярилцсан байна.

Хуралд оролцсон эрдэмтэд ОХУ, Монгол, БНХАУ-ыг дамнасан эдийн засгийн коридор цар тахлын энэхүү нөлөөнд өртөх нь тодорхой ч Зүүн Хойд Азийн худалдаа, эдийн засгийн шинэ үед үүрэг ач холбогдол нь улам ч ихэснэ гэсэн дүгнэлт хийжээ.

Цар тахлын үеэр эдийн засгийн коридорт оролцогч гурван улс харилцан итгэлцлээ өндөр төвшинд баталгаажуулж авсан нь цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон бөгөөд цаашид гурван улсын өмнө цар тахалтай тэмцэж бүрэн устгах амаргүй даалгавар хүлээж байгаа гэдэгт мөн санал нэгдсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-24 66.181.161.116

Мөндөө … Үнэн нүүр царай нь энэ шүү дээ … МОНГОЛЫГ оролцуулалгүй , Монголын газар нутгыг хэрхэн ашиглах тухай хуралдсан байна шдэ !!!! ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж