Унгарт “зурган үзэгчид”-тэй тэмцээн зохион байгуулагджээ | News.MN

Унгарт “зурган үзэгчид”-тэй тэмцээн зохион байгуулагджээ

Унгарт “зурган үзэгчид”-тэй тэмцээн зохион байгуулагджээ

Унгарт “зурган үзэгчид”-тэй тэмцээн зохион байгуулагджээ

Цар тахлын улмаас удаан хугацааны завсарлага авсан Унгарын хөлбөмбөгийн лигийн цомын хагас шигшээгийн эхний тоглолт Бямба гариг (2020.05.23)-т амжилттай зохион байгуулагджээ.

Тоглолт нийслэл Будапешт хотын “Groupama” цэнгэлдэхэд “Mezokovesd-Fehervar” болон “MTK Budapest-Honved” багуудын хооронд болсон ба хорио цээрийн дэглэмийн дагуу цэнгэлдэхэд нэг ч үзэгч нэвтрүүлээгүй аж.

Гэвч зохион байгуулагчид цэнгэлдэхийн суудлууд дээр 5,000 хөгжөөн дэмжигчийн зураг бүхий “цаасан хүмүүс” байрлуулж, хөгжөөн дэмжигчдийн уухай, алга ташилт зэргээр яг л энгийн үеийн тэмцээний уур амьсгал бүрдүүлэхийг хичээжээ.

Эх сурвалж: REUTERS, XINHUA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж