Цар тахлын улмаас удаан хугацааны завсарлага авсан Унгарын хөлбөмбөгийн лигийн цомын хагас шигшээгийн эхний тоглолт Бямба гариг (2020.05.23)-т амжилттай зохион байгуулагджээ.
Тоглолт нийслэл Будапешт хотын “Groupama” цэнгэлдэхэд “Mezokovesd-Fehervar” болон “MTK Budapest-Honved” багуудын хооронд болсон ба хорио цээрийн дэглэмийн дагуу цэнгэлдэхэд нэг ч үзэгч нэвтрүүлээгүй аж.
Гэвч зохион байгуулагчид цэнгэлдэхийн суудлууд дээр 5,000 хөгжөөн дэмжигчийн зураг бүхий “цаасан хүмүүс” байрлуулж, хөгжөөн дэмжигчдийн уухай, алга ташилт зэргээр яг л энгийн үеийн тэмцээний уур амьсгал бүрдүүлэхийг хичээжээ.
Эх сурвалж: REUTERS, XINHUA
Холбоотой мэдээ