Үндсэн хуулийн өөрчлөлтүүд маргаашаас хэрэгжинэ

Хуучирсан мэдээ: 2020.05.24-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн өөрчлөлтүүд маргаашаас хэрэгжинэ

Үндсэн хуулийн өөрчлөлтүүд маргаашаас хэрэгжинэ

Монгол Улсын Үндсэн хууль шинэ зүйл заалттайгаар Даваа гариг (2020.05.25)-ийн 12:00 цагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.  УИХ-ын аргын зөвлөх Ж.Сүхбаатарын мэдээлснээр, Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхийн тулд бусад хуулиа нийцүүлэн өөрчлөх шаардлага тулгарч буй бөгөөд энэ ондоо багтаан тус ажлыг дуусгах ажээ.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд иргэдээ төлөөлөх, хуулиа хэлэлцэн батлахаас гадна хуулийн хэрэгжилтийг хянан шалгах эрх мэдэлтэй болсон. Давхар дээлийн асуудлыг цэгцэлж, Засгийн газрын дөрвөн сайд л Улсын их хурлын гишүүн байж болох бөгөөд энэ өөрчлөлт шууд Даваа гаригаас хэрэгжихгүй юм.

Мөн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн төсөв, татвар зэрэг улс орны эдийн засгийн суурь болсон хуулиудад шууд хүрэх эрхийг хязгаарлажээ. Олон улсын жишгээр нэг биш олон гишүүн нэгдэж байж ийм төрлийн хуульд гар хүрэх зохицуулалт хийсэн байна.

Одоогоос 27 жилийн тэртээ 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр нийгмийн харилцааны язгуур үндэс болсон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхаглан баталсан билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж