Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжиж буй "Эрүүл цагдаа" хөтөлбөр, "Өнгө нэмцгээе-2020" нөлөөллийн аяны хүрээнд Төв аймаг дах Цагдаагийн газраас алба хаагчдынхаа дунд "Эрүүлээр илүүдэл жингээ хасъя" уриатай бооцоот уралдааны зарлаж, ялагчдаа тодруулсан байна.
Нийт 52 хоногийн хугацаанд үргэлжилсэн тус уралдааны нэгдүгээр байрт зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Мөнхбат, хоёрдугаар байрт Гэр бүл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Нарантуяа, гуравдугаар байрт жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.Дашцэрэн, тусгай байрт ЭСБ-ны эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунтуяа, ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Бат-Эрдэнэ нар тус тус шалгарчээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ