Коронавируст цар тахалд хамгийн олон хүнээ алдсан улсуудын нэг болох Испани улсын Засгийн газар 10 хоногийн гашуудал зарлах шийдвэр гаргасан тухай тус улсын Ерөнхий сайд Педро Санчес өчигдөр /2020.05.23/ мэдэгджээ.
Ирэх долоо хоногийн Мягмар гариг (2020.05.26)-аас эхлэн улс орон даяар нас барагсдыг дурсан гашуудах бөгөөд энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн удаан үргэлжлэх гашуудал болох аж.
Испани улсын хувьд цар тахалд 28 мянга гаруй хүнээ алдаад байгаа ба гашуудлын өдрүүдэд тус улсын бүхий л төрийн байгууллагын барилга байгуулмж, тэнгисийн флотын бүх хөлөг онгоцон дээрх төрийн далбааг хагас бөхийлгөх юм байна.
Өнгөрсөн гураравдугаар сард Испанид хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд ирэх Даваа гаригаас хөл хориог үе шаттайгаар сулруулж, зургадугаар сарын 8-нд хөлбөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулж, долдугаар сараас аялал жуулчлалын салбараа нээхээр төлөвлөж байгаа тухай Ерөнхий сайд Педро Санчес мэдэгджээ. Гэсэн хэдий цар тахлын дэгдэлт дуусаагүйг дахин анхааруулаад, хүн бүр дор бүрнээ анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг уриалсан байна.
Эх сурвалж: XINHUA
Холбоотой мэдээ