АНУ цөмийн зэвсгийн туршилтаа сэргээхээр зэхэж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.24-нд нийтлэгдсэн

АНУ цөмийн зэвсгийн туршилтаа сэргээхээр зэхэж байна

АНУ цөмийн зэвсгийн туршилтаа сэргээхээр зэхэж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа 28 жилийн дараа буюу 1992 оноос хойш зогсоод байсан цөмийн зэвсгийн туршилтаа сэргээх талаар хэлэлцэж буйг тус улсын томоохон хэвлэлүүд мэдээлжээ. Ийм яриа хэлэлцүүлэг тавдугаар сарын 15-ны өдөр болсныг Цагаан ордны нэрээ нууцалсан гурван эх сурвалж баталсан байна.

Энэ нь дэлхийн бусад цөмийн зэвсэгтэй орнуудад маш том сэдэл өгч, зэвсэглэлийн өрсөлдөөнийг улам ширүүсгэх аюултай. Мөн олон улсын батлан хамгаалахын бодлогод томоохон өөрчлөлт авчрахыг эх сурвалжийн мэдээнд онцолжээ. Түүнчлэн Хойд Солонгостой хийж буй цөмийн яриа хэлэлцээг бүрмөсөн зогсоох аюултайг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Цагаан ордны эх сурвалжуудын мэдээлснээр цөмийн зэвсгийн туршилтаа идэвхжүүлэх нь ОХУ, Хятадыг гурван талт гэрээ байгуулахад шахалт үзүүлэх зорилготой аж. АНУ-ын зүгэээс өмнө нь ОХУ, Хятад улсууд бага хэмжээгээр цөмийн зэвсэг туршиж байгаа хэмээн мэдэгдэж байсан ч дээрх хоёр улс уг мэдээллийг эрс няцаасан юм.

Ерөнхийлөгч Дональд Трамп нь АНУ-ыг Зэвсгийн хяналтын олон улсын гурван гэрээ болон ОХУ-тай байгуулсан “Open Skies Treaty” гэрээнээс гаргаад байгаа юм. Харин Европын холбооны улс орнууд үүнийг сайшаахгүй байгаагаа илэрхийлсээр буй.

“Open Skies Treaty” гэрээ нь 18 жилийн өмнө байгуулагдсан ба талууд жил бүр харилцан нэгнийхээ нутаг дэвсгэр дээгүүр тагнуулын нислэг зохион байгуулахыг зөвшөөрдөг бөгөөд энэ нь харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, болзошгүй дайнаас сэргийлэх зорилготой юм.

Эх сурвалж: GUARDIAN, WASHINGTON POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж