Ким Жон Ун гурван долоо хоногийн дараа олны өмнө ил гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.24-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун гурван долоо хоногийн дараа олны өмнө ил гарчээ

Ким Жон Ун гурван долоо хоногийн дараа олны өмнө ил гарчээ
Ким Жон Уныг Хойд Солонгосын цэргийн офицерууд үдэж байгаа нь

Өнгөрч буй долоо хоногт БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв хорооны хуралдааныг даргалан явуулжээ. Тус хорооны хуралдаанаар үндэсний батлан хамгаалахын хүчний чадавхийг цаашид бэхжүүлэх, дотоод болон гадаад бодлогын арга хэрэгслүүдийг ашиглан дайнаас урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцжээ. Тэрбээр онц шаардлагатай тохиолдолд л стратегийн хүчийг ашиглах нөхцөлтэйгээр цөмийн тогтоон барих хүчийг бэхжүүлэх стратегийг санал болгосон байна.

Дээрх хуралдаанд оролцогчид Солонгосын ардын армийн бүтэц зохион байгуулалтад гарсан зарим алдаа дутагдлыг дурдаж, түүнийг засаж залруулах хувилбаруудыг санал болгожээ.

Энэ сарын 1-ний өдрийг хүртэл БНАСАУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны хурлыг явуулснаас хойш албан ёсны үйл ажиллагаанд оролцсон тухай мэдээ гараагүй.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 12-нд болсон, жил тутам зохион байгуулагддаг Ардын их хурлын ээлжит чуулган, мөн өөрийн өвөө Ким Ир Сенийхээ мэндэлсний 108 жилийн ойг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 15-нд жил бүр болдог ёслолын ажиллагаанд төрийн эрхэнд гарснаасаа хойш Ким Жон Ун анх удаа оролцоогүй аж.

Энэ мэтчилэн үндэсний гол баяруудын үеэр Ким Жон Ун улс орны удирдагчдын эгнээнд байхгүй байсан нь түүнийг өвдсөн байж магадгүй, зүрхний хагалгаа хийлгэсэн гэх мэдээллүүд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарах шалтгаан болжээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж:
KCNA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж