“Үзэгчгүй, цахим наадна гэдэг нь ташаа ойлголт” гэв | News.MN

“Үзэгчгүй, цахим наадна гэдэг нь ташаа ойлголт” гэв

“Үзэгчгүй, цахим наадна гэдэг нь ташаа ойлголт” гэв

“Үзэгчгүй, цахим наадна гэдэг нь ташаа ойлголт” гэв

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах эсэх нь эргэлзээтэй байсан билээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж,  уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн, Үндэсний их баяр наадмаа цомхон зохион байгуулахаар болсон билээ. Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст "Covid-19" халдварын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна.

Үндэсний их баяр наадмыг технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй долоо худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа үзэх юм. Үүнийг үзэгчгүй, цахим наадам гэх нь ташаа ойлголт юм. Тодруулбал, төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлчүүдийн нэг хувь хүрэхгүй хүн ам.

Жилийн жилд наадам үзэхдээ энэхүү нэг хувь маань маш их дараалал, чирэгдэл болж тасалбар олж авч наадамладаг. Үлдсэн 99 хувь нь телевиз, радио, онлайнаар морь, бөх, сур шагайгаа үзэн наадамласаар ирсэн туршлагатай.  Иймд энэ жилийн наадмыг тусгай дэглэмийн дагуу зохион байгуулахад наадамчин олон, иргэдэд төдийлөн хүндрэл чирэгдэл учрахгүй хэмээн тооцоолж, ард иргэдээ цаг үеийн нөхцөл байдал, эрсдлийг ойлгон, гаргаж буй уг шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэдэгт  итгэлтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Gerel 2020-05-24 192.82.69.85

Ene hetsuu tsag ued naadam hiij mongo ureed yah ve , ter mongooroo uildver barisan deer shuudee

Avatar

зочин 2020-05-24 202.21.108.246

хэдэн МЯНДАГТНУУД нь бүгд уяач. Морио уралдуулж баянаа гайхуулгүй бол байж чаддагүй .Тэгээд мундагдсаар наадам хийх нь.Өвчин тараавал хэн хаиуцах вэ.Ядаж хэдэн бөхөө масктай барилдуулаарай зугаа цэнгэл хөөгчидөө

Avatar

Зочин 2020-05-24 202.179.21.234

Наадмыг болиулах нь зөв

Avatar

Hh 2020-05-24 150.129.143.156

Pizdanuud chin yah geed bgan we hamg uilchlgee haaj ergde dampuuruulchad naadam hiin gij hutsad bhiin tiimel ym bol anhnasaa yaah gij hamg ym haaaj dampuuruulsan laanuud we

Avatar

чёсчмбөмс 2020-05-24 192.82.64.212

яасан ойлгомжгүй мэдээ вэ. төдийлөн хүндрэл чирэгдэл учрахгүй гэдгийг чухам яг юу гэж ойлгохын бол???

Avatar

Наадмаа хий 2020-05-24 124.158.109.62

Юун эрсдэл яриад байгаам бээ та нар?? Корона вирус чинь Монголд тарж дэлгэрээгүй. Тиймээс зүгээр Наадмаа хий. Дэлхийн коронатай улсууд хүртэл хорио энэ тэрээ цуцлаад байхад. Халдвартай хүмүүсээ авчраад угаасаа тусгаарлаад байгаа биздээ… Тусгаарлалт сайн байхад л болоо юм бишүү. Сүржигнэхээ одоо болих хэрэгтэй. Шал дэмий хот хооронд, хөдөө орон нутаг руу гаргахгүй энэ тэр гэж товчоо хааж мааж жүжиг тавьж яадгын.

Avatar

Иргэн 2020-05-24 202.9.46.11

Энэ МАН ын хулгайч дарга нэртэй луйварчид өөрсдөө наадаж, наргих гээд ҮХЛЭЭ юу!!!!! Дарга нараас бусад нь наадмын талбайд нэвтэрэхгүй нь л дээ. Энэ тэнэг шийдвэрээ цуцал!! Дэлхий даяараа олимпоо хүртэл хойшлуулаад байхад.

Avatar

Зочин 2020-05-24 103.229.122.41

Mash undur ersdeltei geed ugluu bur l yarina. Tiim baitalaa naadam hiine ulamjlal ch geh shig. Tsagaan saraa hiihigui yasan be. Odoo hilee hynalttai nee. Tumen mongol hiliin tsaana zovj b.a . Naadmaa boli MAN garuudaa.

Avatar

Хэнчбиш 2020-05-24 98.244.106.112

Үндэсний баяр наадмыг цуцлаж төсвийг хэммнэх хэрэгтэй Харин бүх сум(аймаг биш шүүү)-ын наадмыг нэгэн зэрэг хийх хэрэгтэй Сум сумаандаа сайхан наадацгаая

Avatar

Why 2020-05-24 202.126.89.102

Наадам хийвэл Манай Засгийн Улсын ХАМГИЙН ХАМГИЙН ТОМ АЛДАА болно доо. Яарах хэрэггүйэээ Бүр 8 сард болох Олимп цуцлагдаад байхад энэ Засаг юу бодно вэ

Avatar

Зочин 2020-05-24 49.0.218.39

Ямар дүнкүү усан толгойтой наадмын комисс вэ!!! Яагаад ийм цар тахлын аюултай дайны үед, үхсэн баасны чинь наадах, цэнгэж, жаргах гээд байгаа юм бэ. Наадмын комиссийн энэ шийдвэрт УОК шууд цуцлах шийдвэр өгөх хэрэгтэй. Наадмын комисс Ард биднийгээ үхцгээ гэж байгаатай яг адилхан сонсогдож бнаа. Ялангуяа Бөхчүүд бол допинг, талцал, бөөн хэрүүл маргаан биздээ. Юугий нь үздэг юм. Хаана ч хамаагүй нэг жижиг өрөөнд очерлож ороод шоогоо хаяаад, хэн сайн хаясан нь түрүүлнэ биздээ.

Avatar

zochin 2020-05-24 103.229.120.210

Ene liliin naadmaa bolio Uzegchgui naadam geed yu soliorood baigaa yum Ter box bolon mori unasan xuuxduud surchid xun bish yum uu Esvel 1 box 1 mori unasan xuuxed 1 xarbaachiig xaruulax geed baigaa yum uu Tiim bol virus taraxgui baij bolox baix tiimee

Avatar

Ард түмэн бүгд эсэргүүцэж байна 2020-05-24 202.55.188.86

эзэнгүй морьд уях юм уу , бөхгүй барилдаан болох юм уу, хүн өвчин аваад давж дийлшгүй хэцүү зүйл болж магадгүй байхад заавал наадам хийнэээ гээд муйхарлаад байх юм, наадмаар мөнгө унгааж байгаа хүмүүс ичээсээ

Avatar

Жагаа 2020-05-24 31.10.165.29

Үзэгчгүй л наадам болох гэж байгаа ш дээ. Үзнэ гэдэг бол яг дэргэдээс нь бодитоор харж, алга таших, уухайлах зэргээр сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл барилдаж буй буй бөхчүүд, уралдаж буй хүүхдүүд, харваж буй сурчдад харагдах тухай ойлголт шүү дээ.

Avatar

NO NEED NAADAM PLS 2020-05-24 202.126.89.102

НААДАМ ХЭРЭГГҮЙ !!!!

Avatar

Батаа 2020-05-24 103.57.92.157

Нэг нам наадам хийлгэхгүй гэвэл сонгуульд ялах юм биш үү. Ккк. Энэ ЗГ-н шийдвэрийг хүндэтгээд наадмаа хийх хэрэгтэй байх аа. Харин олон хоног амралгүй нэг өдрийг нь ажлын өдөр болгон цалингаа өвчиний эсрэг аянд хандивлавал ямар бэ?

Avatar

Зочин 2020-05-24 66.181.186.220

Zugeer l naadmaa unjuud zardliig nk hemnechikh, unue dup garuud yum daa, ard irgedeesee dolion dor

Avatar

Зочин 2020-05-24 202.55.188.91

Наадам хиисэнии хэрэггүйэ.барж ядаад яахав.наадамд төсөвлөсөн тэр их мөнгөө улс орон ард түмнийхээ аж амьдралд зориулаачээ.хямаралтай хүнд үе тулгараад байхад.тэрниихээ оронд нэгч гэсэн өрөө дарж баймаарсандаа.

Avatar

Иргэн 2020-05-24 122.201.26.3

Нийслэлчүүдийн 1 хувь болох 12-15 мянган хүнийг стадион дотор цуглуулах зүгээр үү? Нөгөө олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэсэн маань юу болсон бэ?

Avatar

иргэн 2020-05-24 66.181.185.242

Стадион дотор 15000 хүн багтдаг ч гадна тойроод 150000 хүн явж байдаг юм шүү, хуушуур, зайрмаг эргүүлээд энэ наадам хийхээр улайраад байгаа хэдэн допингийн уурхай болсон өөхөн бөмбүүлэй, э****з хурлийз адууны эзэд тэдний гар хөл бологч баяр наадам зохион байгуулах комисс гэгч хэдэн нөхдүүд болиод өгөөч. Би, бид эрүүл амьдармаар байна, уушигний цар тахал туссан бол хэзээч бүрэн эдгэхгүй, насаараа халдвар тээгч, өвчтөн хэвээрээ байна гэж ДЭМБ анхааруулаад байна шүү.

Avatar

Зочин 2020-05-24 202.9.40.117

Засаг чинь чихгүй, нүдгүй болчихоо юу даа. Наадам хэрэггүй гэж олон түмэн санаа бодлоо янз бүрийн хэлбэрээр илэрхийлээд байхад, наадамдана гэж галзуу юм шиг дайрахын хэрэг юун. Цагаан сараар золголгүй, Мартын 8-гүй, цэргийн бачргүй болоод л байна. Битгий ингэж зөрүүдлээд байл даа.

Avatar

хүннү 2020-05-24 202.179.26.2

Цагаан саргүй болсон юм наадамгүй болох л байлгүй. Наадамыг ямарч хэлбэрээр хийх хэрэгггүй. Баяр наадмыг комис гэж яачихсан “хөлдүү” нөхдүүд вэ? Нөгөө том дугараад байсан УОК амьд уу? Ийм л юмыг зөгсөөх ёстой юм биш үү? Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг үзэгчгүй байх юм байна. Үүнийг чинь үзэгчгүй гэхгүй өөр гэх юм.Хүн малгүй сэрэргээш хэргэлсэн наадмыг үзэх хэрэг байна уу?

Avatar

зочин 2020-05-24 66.181.181.177

ХӨӨЕ БӨӨГНӨРӨХГҮЙ, ШАВААРАЛДАХГҮЙ НААДАМ ГЭЖ ЮҮ БАЙСИЙН.
БӨХЧҮҮД БЭЛТГЭЛД ГАРЧ ХӨЛСТЭЙ БИЕЭЭРЭЭ ТАС ТЭВРЭЛЭЭСТЭЙ, ЗАСУУЛУУД,
ЗА ТЭГЭЭД НУТАГ УСНЫ ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧ, ДЭЭР НЬ НААДМЫН ХУУШУУР,
ХОРХОГ ГЭЭД ЗАВААРЧ ӨГНӨ ДӨӨ. КОРОНОВИРУС ЯГ ДЭРГЭД БАЙНА ГЭЖ ЯРИАД
ҮГЛЭГНЭЭД БАЙГАА МӨРТӨӨ ШҮҮ ДЭЭ!!!

Avatar

zochin 2020-05-24 202.126.89.53

Mongo ideh arga olohoo bolio.Yuponchuud uzegchgui Sumo barilduulahad olon bohchuuf virus avsan bn Mongold hamgiin ih ersdeltei geed baihad chini haldvar garval zovshoorsn huniig horih heregtei.Haldvar neh udaa shinjilgee hiigeed garajgui.Ingeed nuuts haldvartai neg hun orohod bugdef haldana.Ingeed erh barihch .amiin .ner hund budaa bolno.Uuniig eruul mendiin yam boliulah heregtei

Avatar

б 2020-05-24 66.181.188.41

Наадмаа хийг л дээ. Дотооддоо халдвар гараагүй байхад ямар юмандаа сүржигнээд байгаа юм. Халдвар ихтэй улсууд хүртэл спортын тэмцээнүүдээ үзэгчгүй зохион байгуулж эхлээд байна. Ж/нь, Герман хөлбөмбөгийн тэмцээнээ сэргээсэн бол европын бусад улс ч сэргээх гэж байна. Халдвар дотооддоо тархаагүй байхад хамаг юмаа хааж, хүмүүсийг дарамталж, ажилгүй, орлогогүй болгохоо больмоор юм. Ингэж ард түмнээ байнгын дарамтад байлгахын оронд дотооддоо өвчин тархаахгүй байхад хамаг анхаарлаа хандуулбал таарна

Avatar

unshigch 2020-05-24 66.181.161.94

buuhaasaa umnu heden tug zuvchuulakh sanaa

Avatar

Далимдуулж идэх санаа 2020-05-24 202.55.180.219

Буухаасаа емне далимдуулж идэх юу байна бугдийг нь идэж байж л санаа нь амарна шуу дээ энэ дээгуур суусан луйварчид

Avatar

Зочин 2020-05-24 203.169.49.126

8-р сард болох Дэлхийн олимпийн наадам цуцлагдсан байхад монголын хэдэн дарга нар наадам хийх гэж маш олон хүн цугларуулах гээд байх ямар мулгуу хүмүүс вэ.

Avatar

Иргэн Амгалант 2020-05-24 150.129.142.39

Хорио цээрийн дэглэм тогтоочихсон үед Наадам хийх,бүр ЦАХИМ шахуу наадам хийж илүү ЗАРДАЛ гаргах шаардлагагүй байх.Амь насны асуудал яригдаж байгаа үед Иргэд болон бусад Улс төрийн хүчнүүд Эрх барьж байгаа МАН уруу улс төрийн явуулга хийхгүй байвал зохилтой.

Avatar

Зочин 2020-05-24 192.82.75.146

Дэлхийн олон оронд ард түмнээ баясгах спорт урлагийн арга хэмжээг орчин үеийн техник технологи ашиглан зохион байгуулж байна. Монголд урлагийн ажил зохиож байгаа боловч спортын арга хэмжээ бараг тэг байх юм. Ядаж Үндэсний ганц баяраа зохион байгуулах нь зүйтэй. Ард түмний олонхи баярлан дэмжинэ.Олон төрлийн спортыг нэгтгэн Дэлхийн хэмжээнд зохион байгуулдаг Олимпийг хойшлуулсантай адилтган эсэргүүцэх нь хий цэцэрхэгчдийн л ажил байх

Avatar

Зочин 2020-05-24 202.21.108.204

Бүх улс орон олон хүн цугларах арга хэмжээгээ цуцалж байгаа болохоос хаана тэр зугаа цэнгэл болоод байгаа юм. МАН ын гөлөг чи ард олныг худал мэдээллээр төөрөгдүүлж болж байгаа юм уу. Эргүү ОРК вэ. Корона тусч үхэх чинь ёрлоод байна уу чи.

Avatar

Зочин 2020-05-24 64.119.23.172

512 buh tedniig dagasab baahan uls holidoj notsoldono. Mori, sur geed bugd buugnurnu. Iim ersdeltei ued hiihgui baisan n deer . Hagas jil yamar ih hohirol ersdeliig nuruundaa uurch hamag ajilaa zogsooj hoish n tavichihaad hedehn honogt buh zutgelee ugui hiij bolohgui

Avatar

Зочин 2020-05-24 182.160.38.47

Наадам хийхгүй гэвэл бас л баахан эсэргүүцэнэ.Хийнэ гэхээр бас л эсэргүүцэж орилно. Тэр наран туул хар хорин гээд хэдэн захууд худалдааны төвүүдээрээ яваад хар даа. Бүгд чихцэлдээд тэврэлдээд хуруу амаараа мөнгөө тоолоод сууцгааж байна. Ингэж сүржигнэх хэрэггүй.

Avatar

ha ha 2020-05-24 202.179.21.212

heden bohchuud doping uugaad daraa ni Covid s***h bh shu

Avatar

Зочин 2020-05-24 150.129.142.143

Хорио цээрийн уед наадам зохион байгуулах нь буруу шийдвэр болно. Наадамгуйгээр ухлээ юу.

Avatar

Зочин 2020-05-24 202.55.188.94

Энэ ард түмний аюулгй байдлын эсрэг үйл ажиллагаа Дэлхийн олимпийг зогсоогоод байхад юун наадам эхлээд допинг тариагүй болго дараа жил болий

Avatar

irgen 2020-05-24 66.181.161.69

mungu urj yadsan yumnuud tusgaarlah bairaa olon bolgohiin orond yun naadam

Avatar

Болд.Т 2020-05-24 192.82.67.21

Naadam hiih zardalaa gadaadad zovj bui irgedee tataj avahad bolon emnelegiin huchin chadlaa saijruulahad zartsuulaachee.
Delhii hurtel buh arga hemjeegee hoishluulj bhad yaduu tosovtei Mongol uls hundee zartsuulaachee.
Yu naadam .tsengel ve….

Avatar

Зочин 2020-05-24 192.82.72.204

Үзэгчгүй наадам

Avatar

Zochin 2020-05-24 192.82.72.204

Naadam tsutsal

Avatar

Зочин 2020-05-24 66.181.161.13

Олимп хойшлоод байхад НААДАМ яшиг л бна. Арай тийм тэнэг хүмүүс биш байх.

Avatar

барилдагч 2020-05-24 66.181.161.36

Гуцна биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж