Playtime наадам бүтэн жилээр хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2020.05.24-нд нийтлэгдсэн

Playtime наадам бүтэн жилээр хойшиллоо

Playtime наадам бүтэн жилээр хойшиллоо

Амьд хөгжимд дурлагч хэн бүхний тэсэн ядан хүлээдэг “Playtime” хөгжмийн фестиваль энэ жил долдугаар сарын 16-наас 19-нд болохоор товоо зарлан, тасалбараа цахимаар борлуулаад байсан билээ.

Саяхан наадмын зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Дэлхий даяар "Covid-19"-ийн цар тахлын аюул улс оронд нэмэгдэж, олон нийтийн урлаг, соёлын арга хэмжээ, нийтийг хамарсан үйл ажиллагаа бүхий олон улсын хөгжмийн томоохон фестивалиуд хойшлогдоход хүрч хүндэрч тусч байна. Тийм учраас энэ жилийн наадмыг товыг бүтэн жилээр хойшлуулан, 2021 оны долдугаар сарын 16, 17, 18-нд зохион байгуулах боллоо. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад халдвар тархах өндөр эрсдэлтэй болохыг байнга сануулж байгаа учраас Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж товоо хойшлуулахад хүрсэн" гэжээ. 

Түүнчлэн энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан наадмын зохион байгуулагчид иргэдийн худалдан авсан тасалбар албан ёсоор 2021 онд шилжиж, хүчин төгөлдөр үйлчилнэ гэдгийг мэдэгдэв. Улмаар "Playtime 2020" наадмын тасалбар худалдан авсан хүн бүрт 2021 оны шинэчилсэн тасалбарыг и-мэйлээр хүргүүлэх юм байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж