Хөлбөмбөгийн лигүүдийн шинэ улирал цуцлагдлаа | News.MN

Хөлбөмбөгийн лигүүдийн шинэ улирал цуцлагдлаа

Хөлбөмбөгийн лигүүдийн шинэ улирал цуцлагдлаа

Хөлбөмбөгийн лигүүдийн шинэ улирал цуцлагдлаа

Дэлхийн хөлбөмбөг эргэн ирж, Германы Бундеслиг үзэгчгүй явагдаад эхэлсэн бол Италийн Сериэ-А, Английн Премьер лиг, Испанийн Ла лиг энэ жишгийн дагуу ирэх сараас үзэгчгүй явагдахаар болсон билээ.

Монголын Хөлбөмбөгийн Холбоо ч мөн адил халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин үзэгчгүй лигээ зохион байгуулах хүсэлтийг УОК-д хүргүүлж зөвшөөрлийн бичгийг энэ тавдугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан билээ. Оролцох багууд ч хувцас хэрэглэл, эрүүл мэндийн үзлэг, талбай түрээслэх гээд бүхий л бэлтгэлээ хангаж Монголын Хөлбөмбөгийн Холбоо ОУ-ын жишгийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулахад бэлэн болсон байвч ч УОК-ын зүгээс шийдвэрээ цуцаллаа.

Ямар учраас гаргасан шийдвэрээ цуцалсаныг мэдэхгүй ч Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон оролцогч клубүүд үлэмж хэмжээний санхүүгийн болоод цаг хугацааны хохирол амслаа. Ирэх долоо хоногт энэ шийдвэрийн талаар МХБХ ЗӨВЛӨЛ хуралдаж цаашид хэрхэх талаар хуралдах болно.

Тус холбооны зүгээс Монголын хөлбөмбөгийн дээд лигийг ирэх зургадугаар сарын 5-нд, футзалын лигийг зургадугаар сарын 7-нд, нэгдүгээр лигийг дараа долоо хоногт нь тус тус албан ёсоор зохион байгуулахаар төлөвлөөд байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: Mongolian Football Federation

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-23 66.181.188.231

Монголын хөлбөмбөгийн хөгжил, холбооны удирлага муу, муухай байж болноо. Харин хөлбөмбөгийн спортыг сонирхож, дэмжигч нарыг басамжилж болохгүй. Хорио цээрийг хэн ч хаана ч дагана. Баар, цэнгээнийг газарт олноор бөөгнөж байснаас чадсан чадаагүй хамаагүй бөмбөг хөөж гүйж байх нь нөгөө яриад ухуулаад байгаа "дархлаа"-г бага ч болсон сайжруулж байгаа байхаа. Үзэгчгүй наадам, үзэгчгүй хөлбөмбөг -ийг дэмжье.

Avatar

Зочин 2020-05-23 192.82.93.3

YAMARCH TEMSTEEND YALDAGGUI HEDEN BALAI YUMNUUD TOGOLSON CH YAALAA BSAN CH YAALAA. HUN UZDEG CH UGUI BIZDEE… UGAASAA HEND CH HEREGGUI ZUIL. TEGSEN DOR YAVJ AJIL OLJ HII HIIH YUMAA OLJ YADSAN BATSAANUUDAA.

Avatar

Зочин 2020-05-23 202.55.184.253

УГААСАА ХҮН ҮЗДЭГ ЮМ УУ ЧААВААС. ХАМААТАН САДАН НАЙЗ НӨХӨД НЬ Л ОЧИЖ ҮЗДЭГ БАЙХ ДАА ХӨӨЛХИЙ

Avatar

Зочин 2020-05-23 202.55.184.253

ЗА МОНГОЛЧУУД ХӨЛБӨМБӨГ ТОГЛОЖ ХӨӨГӨӨД Ч ЯАДАГ ЮМ. ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ХАМГИЙН АДАГТ ЖАГСАЖ БАЙЖ. ЯПОН СОЛОНГОСЫН ХӨЛБӨМБӨГИЙГ МАНАЙ ТАЛ ГЭЖ БОДООД ШҮТЭЭД БАЙЖ БАЙВАЛ БАРАВ.

Avatar

Зочин 2020-05-23 100.15.93.159

Спортын цонх форум ажиллахгүй байх юм.Учрыг нь мэдэх хүн байна уу

Avatar

Хотын уугуул иргэн Бат 2020-05-23 66.181.185.23

Монголын Хөлбөмбөгийн Холбоохан "Ямар учраас гаргасан шийдвэрээ цуцалсаныг мэдэхгүй " гэнээ. Ёстой тэнэгүүд гэж энэ байхдаа. Дэлхий даяар халдварт өвчин тархаж, хөл хорио тогтоочихсон байгааг мэдэхгүй байгаа юм уу. Олимпын тоглолтыг хүртэл цуцалсан байхад юун хөл бөмбөг манатай вэээ. Магадгүй FIFA-аас мөнгө орж ирэх байсан нь бүтэлгүйтэж байгаа тул хөл бөмбөгийн холбооныхан боож үхэх гэж буй юм шиг байна. ….

Avatar

сонирхогч 2020-05-23 202.21.117.98

тэр бүү хэл алингаа алдсан улс орнууд лигүүдээ эхлүүлж байна. дотооддоо алдаагүй байж ийм шийдвэр гаргах нь хэт олон нийтэд таалагдах гэсэн асуудал бишүү. Энэ тэмцээнийг үзэж баяр баясгаланг мэдэрч дархлаагаа дэмжих маш олон хүн байгаа гэдгийг тооцоолж үзсэн үү

Avatar

Мөнхжаргал 2020-05-23 59.153.113.79

Тэгсэн хэрнээ үзэгчгүй наадна гээд байдаг.

Avatar

Зочин 2020-05-23 202.21.108.24

Дотроо вирус алдаагүй байж хамаг юмаа карантилж улс орноо сөнөөдөг тэнэгүүдээр дүүрсэн УОК. Тэгсэн мөртлөө сонгууль хийж болно гээ биз дээ.

Avatar

зочин 2020-05-23 122.201.31.200

Хөлбөмбөг тоглож болдоггүй, тэгсэн мөртлөө бөх барилдаж болоод байдаг сонин л юм байна даа

Avatar

Зочин 2020-05-23 202.179.31.242

Монголын хөлбөмбөгийн багуудын санхүү болон цаг хугацаа нь тэртээ тэргүй 0+0=0 байдаг биздээ

Avatar

Зочин 2020-05-23 203.169.49.123

ene ganbaatar gedeg nohor ni ooroo saltaaldag biz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж