Үхрийн махны үнэ буурчээ | News.MN

Үхрийн махны үнэ буурчээ

Үхрийн махны үнэ буурчээ

Үхрийн махны үнэ буурчээ

Нийслэлийн статистикийн хороо өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний долоо хоног бүрийн үнийн дүнг танилцуулдаг. 2020 оны тавдугаар сарын III долоо хоногт:

  • Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10 мянга 146 төгрөг
  • Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11 мянга 825 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 89 төгрөгөөр (0.7%), үхрийн цул махны үнэ 8 төгрөгөөр (0.1%) тус тус буурсан байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14 мянган төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 24 төгрөгөөр (0.2%), хонины цул махны үнэ 121 төгрөгөөр (1.2%) тус тус өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12 мянга 800 төгрөгөөр худалдаалж байна.

Харин гурилын үнэ нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт:

  • “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1600 төгрөг
  • 1-р зэргийнх 1100-1400 төгрөг
  • 2-р зэргийнх 900-1100 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1350-1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс”, “Бөмбөгөр” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1350 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1400 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 1400 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны хувьд өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 1.0 хувиар өсч 1831 төгрөгөөр, монгол хүрэн манжин 5.8 хувиар өсч 2386 төгрөгөөр, хятад сонгино 0.7 хувиар буурч 1585 төгрөгөөр, харин  бусад хүнсний ногооны үнэ тогтвортой худалдаалагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мах 2020-05-23 66.181.161.116

Үхрийн мах их хэмжээгээр зарна. Үнэ 10000 утас 86121702

Avatar

Зочин 2020-05-23 122.201.19.99

Ingej hudlaa medeelel bichihee bolih heregtei . Uhriin mah yastai ni13500. yasgyi ni 15000 bna unuudur

Avatar

зочин 2020-05-23 66.181.181.177

Хархорин зах дээр өнөөдөр 13.500 байнлээ, дэлгүүрүүдээр 15.000-тай байна

Avatar

Зочин 2020-05-23 202.126.88.138

Үхэр аястай 12000 цул14500 шудрага бич

Avatar

Зочин 2020-05-23 192.82.72.218

худал захын авгай нар 15000 гээдл пээдийгээд зогсож байна

Avatar

Зочин 2020-05-23 139.5.216.149

80 сая мал байгаад ч нэмэр алга, х***а руу мах гарахгүй байгаа, тэгхээр дунд нь суусан ченж хулгайч нарыг алга болгох хэрэгтэй байна

Avatar

төр усаа устгах л чухал 2020-05-23 66.181.183.125

мах болон хүнсний өргөн хэрэглээний үнээ тогтвортой байлгаж чадах нэг ч зг алга даа.бензины үнэ буугаад ч нэмэргүй .бензины үнэ нэмэгдээд ч нэмэр алга даа.ийм эдийн засгийн тогтолцоо бий болгочихсон улс орон мухардал сүйрэлд орохоос өөр гарц үгүй юм даа.төр засгийн сэнтийд цул хулгайч нар үүрэлчихсэн юм чини,нэг биш болсон үнэн шүү.

Avatar

Зочин 2020-05-23 64.119.23.161

"Үхрийн цул махны үнэ 8 төгрөгөөр буурсан байна" гэнэ. Навс буурчээ. Хаха

Avatar

Irgen 2020-05-23 202.126.88.192

Eniig buusan gehuu. araichdee mahnii une arai heterj bnaa

Avatar

батаа 2020-05-23 192.82.77.4

өнөөдөр хүчит шонхор захад үхрийн мах 14000 -15000 байна даа , яаж буулгаад байдаг байнаа , Нөгөө махыг Улаан толгойгоороо хариуцна гэсэн яасан бэ

Avatar

123456 2020-05-23 49.0.212.111

Мөн доромжилж байгаа хэрэг шүү, жидүүчин Хүрэлсүхийн нам засгийн сонгуулийн шоу ухаантай шуу юм биздээ чааваас

Avatar

Зочин 2020-05-23 64.119.19.64

yooy yadaj 1000turgruguur buusan bol yahav une buulaa gej uzehees 100turgur ch hurehgui buusniiv yun surtei bichdegiin nerteigeer ni zasgiin gazar arga hemjee avch une buulaa gechvel yasiin

Avatar

Зочин 2020-05-23 64.119.21.107

89tug-uur buusan bna shuu. Neleen buujee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж