Үхрийн махны үнэ буурчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.23-нд нийтлэгдсэн

Үхрийн махны үнэ буурчээ

Үхрийн махны үнэ буурчээ

Нийслэлийн статистикийн хороо өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний долоо хоног бүрийн үнийн дүнг танилцуулдаг. 2020 оны тавдугаар сарын III долоо хоногт:

  • Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10 мянга 146 төгрөг
  • Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11 мянга 825 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 89 төгрөгөөр (0.7%), үхрийн цул махны үнэ 8 төгрөгөөр (0.1%) тус тус буурсан байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14 мянган төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 24 төгрөгөөр (0.2%), хонины цул махны үнэ 121 төгрөгөөр (1.2%) тус тус өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12 мянга 800 төгрөгөөр худалдаалж байна.

Харин гурилын үнэ нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт:

  • “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-1600 төгрөг
  • 1-р зэргийнх 1100-1400 төгрөг
  • 2-р зэргийнх 900-1100 төгрөг байна.

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1350-1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс”, “Бөмбөгөр” хүнсний захуудад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1350 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1400 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 1400 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны хувьд өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 1.0 хувиар өсч 1831 төгрөгөөр, монгол хүрэн манжин 5.8 хувиар өсч 2386 төгрөгөөр, хятад сонгино 0.7 хувиар буурч 1585 төгрөгөөр, харин  бусад хүнсний ногооны үнэ тогтвортой худалдаалагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж