Оросын эрдэмтэд “COVID-19” эсрэг вакцины туршилтыг өөрсөд дээрээ амжилттай туршжээ. Туршилтын үр дүнд ямар нэгэн гаж нөлөө илрээгүй хэмээн Гамалей, өвчний тархалт судлал болон микробиологийн үндэсний судалгааны төвийн захирал Александр Гинцбург мэдэгджээ. Тус төвийн ажилчид сайн дураар өөрсдийн бүтээсэн вакциныг туршсан байна. Улмаар Эрүүл мэндийн яамны албан ёсны зөвшөөрөл авч дараагийн шатанд вакциныг туршихаар бэлтгэж эхэлжээ.
Өмнө нь Александр Гинцбург мэдэгдэхдээ наймдугаар сар гэхэд коронавирусийн эсрэг анхны вакциныг ОХУ-д бүртгэх боломжтой хэмээж байв.
ОХУ-д коронавирусийн халдвараар 326 мянга гаруй хүн өвчилж, 3249 хүн нас баржээ.
Эх сурвалж: Tass
Холбоотой мэдээ