Жамал Хашоггийн хөвгүүд таван хүнийг цаазын ялаас аврав | News.MN

Жамал Хашоггийн хөвгүүд таван хүнийг цаазын ялаас аврав

Жамал Хашоггийн хөвгүүд таван хүнийг цаазын ялаас аврав

Жамал Хашоггийн хөвгүүд таван хүнийг цаазын ялаас аврав

“Washington Post” сонины нийтлэлч Жамал Хашоггийг хөнөөх даалгаврыг гардан гүйцэтгэсэн таван хүнд Саудын Арабын шүүхээс цаазын ял оноосон билээ. Тэгвэл Жамалын хөвгүүд исламын шашны ариун Рамадан сарын сүүлчийн шөнө эцгийг нь хөнөөсөн таван хүнийг өршөөж буйгаа мэдэгджээ. Энэ тухай Салах Хашогги өөрийн Твиттер хуудсандаа бичсэн аж. Хохирогчийн гэр бүл өршөөл үзүүлснээр хуулийн дагуу Засгийн газрын таван агент цаазын ялаас амь хэлтэрсэн байна. Салах Хашогги нь Саудын Арабт амьдарч буй бөгөөд эцгийнхээ амь насны төлөөсөнд нөхөн төлбөр авчээ.

Саудын Арабын шүүхээс дээрх таван хэрэгтнийг Жамал Хашоггитай муудалцсанаас санамсаргүйгээр амь насыг нь хөнөөсөн гэж дүгнэсэн юм. Гэвч олон эх сурвалжийн зүгээс Жамал Хашоггийг хөнөөх даалгаврыг Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж өгсөн гэж харджээ. Тэрбээр амь үрэгдэхийнхээ өмнө угсаа залгамжлах хунтайжийн тухай “Washington Post” сонинд удаа дараа шүүмжилсэн нийтлэл бичсэн аж. Тэрбээр сүүлийн хэдэн жил АНУ-д амьдарч, Саудын Араб дахь хүний эрхийн тэмцэгчдийг Салман хаан хэрхэн нугачин дарж, Йеменд дайн өдөөсөн зэргийг нь хурцаар шүүмжлэн бичжээ.

Харин 2018 оны аравдугаар сард Жамал Хашогги нь Туркийн Истанбул дахь Саудын Арабын Консулын газар гэрлэлтээ бүртгүүлэх гэж ороод буцаж гарч ирээгүй. Түүнийг хөнөөх ажиллагаанд Саудын Арабын тусгай албаны 15 агент оролцсон гэж дүгнэдэг. Туркийн албаныхны зүгээс Жамал Хашоггийг хөнөөснийхөө дараа мөчилсөн цогцсыг нь харсан гэж мэдэгдсэн.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-23 202.126.88.216

Эцгийгээ худалдчихжээ.

Avatar

Зочин 2020-05-23 103.229.122.180

Ардчилал гэж нэг иймэрхvv юмыг л хэлээд байгаа юм билээ. Манай Элбэгээ хэрэг илрvvлж яарч сандаран хаадаг шиг л юм доо!!

Avatar

Зочин 2020-05-23 64.119.23.2

Эцгийн уйл хэргээс ухарч зараад идвээ хеерхий

Avatar

зочин 2020-05-23 122.201.31.200

Өршөөхгүй бол өөрсдөө алуулна ш дээ, өөрсдийн дураар өршөөж байгаа юм биш ш дээ, мөнгөн төлөөсний хүч дээр нь нэмээд аминдаа хайртай л бол өршөөхөөс яах вэ дээ

Avatar

mm 2020-05-23 139.5.218.124

Аавыг нь санаандгүй мөчилцөн байж л дээ муу тэнэг хүүхэд хэдэн цаас нөхөн төлбөрт аваад ингэх ч гэж

Avatar

УЛААНГОМ 2020-05-23 192.82.72.218

Дэлхийн хүн ихэдчихээд цөөлөх гэж аргаа барж байхад адгийн шааруудыг бол өршөөж болохгүй,цаазлаад л байх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-23 72.196.192.250

Tusgai albanihan brings hvvhdvvdiig ni daramtlaj baigaad iim baidald hvrgej baigaa daa!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж