Канадын шүүх “Huawei”-н захирлыг суллаж магадгүй | News.MN

Канадын шүүх “Huawei”-н захирлыг суллаж магадгүй

Канадын шүүх “Huawei”-н захирлыг суллаж магадгүй

Канадын шүүх “Huawei”-н захирлыг суллаж магадгүй

Канадын Дээд шүүх ирэх долоо хоногт Хятадын “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ванжоугийн хэрэгтэн шилжүүлэх шүүх хурлыг товложээ. Ирэх Лхагва гаригт товлосон шүүх хурлаар Мэн Ванжоугийн хэргийг хэлэлцээд улс хооронд хэрэгтэн шилжүүлэх хуулийн заалтад нийцэхгүй бол суллах талаар шүүгч Хитэр Холмс мэдэгджээ.

Мэн Ванжоу нь 2018 оны арванхоёрдугаар сарын 1-нд АНУ-ын албаныхны хүсэлтээр Канадын Ванкувер хотын нисэх буудлаас баривчлагдсан юм. “Huawei” компанийн үүсгэн байгуулагч Рен Зенфейн охин Мэн Ванжоу нь Ирантай худалдаа хийх тухай “HSBC” банкийг луйвардсан хэрэгт буруутгагдсан аж. Хэрэв түүнийг АНУ-д шилжүүлэн энэ хэрээр яллавал 30 жил хүртэл хугацаагаар шоронд хорих эрсдэлтэй.

Гэхдээ түүнийг баривчилсан нь АНУ, Хятадын хооронд худалдааны дайн эхлээд удаагүй үе байв. Үүний зэрэгцээ Канадын хоёр иргэн Хятадад тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр баривчлагдаад байжээ.

Өдгөө Мэн Ванжоу нь Ванкувер дэх 9,8 сая ам.долларын тансаг харшдаа амьдарч буй. Тэрбээр 10 сая канад.доллар төлж, батлан даалтад суллагдсан аж.

Эх сурвалж: South China Morning Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж