Д.Нямхүү: 2 оюутан эмнэлгээс гарч, 25 хүний биеийн байдал хүндэвтэр байна

Хуучирсан мэдээ: 2020.05.23-нд нийтлэгдсэн

Д.Нямхүү: 2 оюутан эмнэлгээс гарч, 25 хүний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.5.23/ Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд Covid-19-т халдвар бүртгэгдэж, 5.3 сая хүн өвчилж, 339 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт 116 мянган хүн шинээр өвчилж, 6000 хүн нас барсан байна. Энэ нь өмнөх өдрөөс 13 мянгаар, нас баралт 1200-аар нэмэгдсэн байна. ОХУ-д 24 цагийн дотор 8849 хүн шинээр халдвар авч, Буриад, Эрхүүд 7-49 тохиолдлоор нэмэгдэж, тархац өндөр байна.

Монгол Улсад Covid-19-ийн 141 тохиолдол батлагдсанаас 30 нь эмчлэгдэж, эмнэлгээс гарсан. ХӨСҮТ-д 111 хүн хэвтэн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт гурван хүн ажиглалтад орж 263 хүн ажиглалтын байрнаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Одоогоор 1394 хүн ажиглах байранд байна. Эдгээр хүмүүсийн 182 нь архаг хууч өвчтэй. Тэдэнд 41 их эмч, 36 резидент эмч тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Түүнчлэн 119 дугаарт 1190 хүн холбогдож мэдээлэл авсан. Харин шуурхай аппликейшинд 11 дуудлага ирж, Covid-19-т халдварын талаар мэдээлэл авлаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид өчигдөр /2020.5.22/ 188 хүнд шинжилгээ хийхэд бүх шинжилгээнд вирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүн, Дархан-Уулд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор авсан 17 сорьц, энхийг сахиулсан 113 хүн багтаж байгаа.

ХӨСҮТ-өөс хоёр оюутан эдгэн дараагийн сувилалд шилжлээ. Эдгээр оюутууд 37, 39 хоног эмчлүүлээд бүрэн эдгэсэн. Монгол Усад 141 тохиолдол батлагдаж, 30 нь эдгэрсэн. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 111 хүн эмчлүүлж байгаагийн 86 хүний биеийн байдал хөнгөн, 25 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

АНУ-Д ХОНОГТ 1000 ХҮН НАС БАРЛАА

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэтсийн дарга Б.Янжмаа: АНУ, Бразил, ОХУ-д халдвар хамгийн их бүртгэгдэж байна. АНУ-д тавдугаар сарын 22-нд 20 мянга гаруй шинэ халдвар 1000 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Харин Бразилд 20 мянга 800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол  330 мянга 800 боллоо. Мөн өдөр 1000 гаруй хүн нас барж, нийт нас баралт 21 мянга 400-д хүрлээ. Ингэснээр Бразил улс АНУ-ын дараа бичигдэж байна. ОХУ-д нийт 326 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн. БНЭУ-д Баасан гаригт шинээр 6000 гаруй тохиолдол нэмж бүртгэгдэн нийт тохиолдол 118 мянга боллоо.

БНХАУ-ын бүтээж буй вакцины үр дүнгийн талаар мэдээлсэн байна. Тухайн вакциныг туршихад хүний биед аюулгүй, дархлааны хариу урвалыг идэвхжүүлж байсан гэж мэдээлж байсан. Тус вакциныг туршсан 108 хүний биед саармагжуулагч эсрэг бие илэрсэн. Уг вакцин нь 14 хоногийн дотор вирусийн эсрэг бие болон дархлааны эс үүсгэдэг болох нь батлагдсан. АНУ-ын бүтээсэн эмийг хүндэрсэн үед хэрэглэхэд эмчилгээний ор хоногийг багасгаж байгаа. Тус эм нь эмчлэгдэх хугацааг 15-11 хоногоор багасгаж байгаа.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Friday, May 22, 2020

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж