Налайх-Чойрын зам зургадугаар сард ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2020.05.23-нд нийтлэгдсэн

Налайх-Чойрын зам зургадугаар сард ашиглалтад орно

Налайх-Чойрын зам зургадугаар сард ашиглалтад орно

Налайх-Чойрын чиглэлийн 4.64 км авто замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-аас Чойр чиглэлийн тус замыг нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр тавих ажил 2018 онд эхэлж байсан билээ. Одоогоор авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, явган хүний зам, хөвөө, тоноглолын ажлууд үлдээд байна.

Уг зам нь 40 метр өргөн, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний зам болон ногоон зурвастай, үйлдвэрлэл аж ахуйн газар болон бусад гудамж замын зэрэглэлтэй, хүнд даацын автомашин зорчих цемент бетон авто зам юм.

Төлөвлөгөөний дагуу тус авто замыг зургадугаар сарын 10 гэхэд хүлээлгэн өгөх юм байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж