"Баярлалаа" мото цуваа болж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.23-нд нийтлэгдсэн

"Баярлалаа" мото цуваа болж байна

"Баярлалаа" мото цуваа болж байна

Мото клубийнхэн “Баярлалаа” талархлын цуваа зохион байгуулж байна. Сүхбаатарын талбайгаас өнөөдөр /2020.5.23/ 10.00 цагт эхэллээ. Тус цуваанд “Хүннү” олон улсын мото холбоо болон “Mongol riders” клуб оролцож байгаа юм.

Дэлхийд коронавирусын халдвар тархаж хүнд байдалтай байгаа энэ үед Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, цэрэг болон цадаагийн байгууллага, тээврийн байгууллагууд, эмч, сувилагч нар маш сайн ажиллаж Монгол Улсаа нэн сайн хамгаалж яваад талархал илэрхийлсэн цуваа ажээ.

Цуваанд оролцогч бүх мотциклчид маск, бээлийтэй, хоорондоо хоёроос дээш метрийн зайтай оролцох юм байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж