Дээд шүүхийнхэн Ерөнхийлөгчөө даапаалж, Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг дахин горилогч болгов | News.MN

Дээд шүүхийнхэн Ерөнхийлөгчөө даапаалж, Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг дахин горилогч болгов

Дээд шүүхийнхэн Ерөнхийлөгчөө даапаалж, Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг дахин горилогч болгов

Дээд шүүхийнхэн Ерөнхийлөгчөө даапаалж, Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг дахин горилогч болгов

Үндсэн хуульд “Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос Ерөнхийлөгч томилно” гэж заасан. Энэ заалтаас харахад Шүүх засаглал, эрх мэдэл нь бие даасан бөгөөд МУ-ын Ерөнхийлөгчөөс хамаарал бага, харин УДШ-ийн гишүүд өөрсдөөсөө хэнийг Ерөнхий шүүгчийн албан тушаалд горилогч болгон Төрийн тэргүүнд санал болгох тал дээр маш давуу байдалтай болох нь шууд мэдрэгддэг.

УДШ-ийн гишүүн шүүгч нар Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2017 онд сонгогдсоноос хойш түүнийг даапаалахдаа “Ерөнхий шүүгч”-ийн албан  тушаалыг хөзөр болгож байгаа. Х.Баттулгыг Төрийн тэргүүн болоход Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр өмнөх Ерөнхийлөгчийн томилсон Ц.Зориг ажиллаж байв. Ц.Зориг шүүгчийн, хувь хүний халдашгүй нууц гэгддэг эрүүл мэндийн талаарх мэдээ, мэдээлэл өдөр тутмын сонины “сонирхуулахад” булан, шар хэвлэл, нийгмийн цахим сүлжээгээр өдөр алгасахгүй цацагдсан. Ерөнхийлөгч Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан хэн нэг нь түүний ажлын байранд эсвэл гэрт нь очиж даралтыг хэмжиж, халууныг үзээгүй нь лавтай. Ц.Зориг шүүгчийн эрүүл мэнд нь Ерөнхий шүүгчийн ажил хийх чадваргүй түвшинд хүрсэн мэдээ, мэдээллийн “гарал үүслийн гэрчилгээ” нь  Ерөнхийлөгчтэй огт холбоогүй нь ойлгомжтой асуудал.

Мэргэжил нэгт нөхдийнхөө зорилтот бүлгийнхний “хуршсан” мэдээллийн дарамтад орсон Ц.Зориг аргагүйн эрхэнд Ерөнхий шүүгчид өөрийгөө нэр дэвшүүлэх эрхтэй УДШ-ийн гишүүн бусад шүүгчид “хүрд эргүүлэх боломж” олгон албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө бичлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга түүний хүсэлтийг хүлээн авч 2019 оны гуравдугаар сарын 28-нд УДШ-ийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөв.

Үүнээс сар гаруй хугацааны дараа УДШ-ийн гишүүн шүүгч нар зөвлөгөөн хийж Ерөнхий шүүгчийн горилогчоор Д.Ганзориг гэдэг шүүгчийг сонгож Х.Баттулга Ерөнхийлөгчид санал болгосон байдаг. Гэвч горилогчийн алба, амины нэр хүндийн нууцлалын зэрэглэлтэй алдаа дутагдлаас үүдэж Төрийн тэргүүн хүлээж авахаас татгалзжээ. Удалгүй УДШ-ийн гишүүн шүүгч нарын зөвлөгөөн дахин болж Ерөнхий шүүгчийн горилогчид нэр дэвшсэн Х.Батсүрэн олонхын санал авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УДШ-ийн гишүүн шүүгч нарын сонголтыг оновчтой гэж итгэж хүлээн авснаар Х.Батсүрэнг 2019.V.9-нд УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилох зарлиг буулгасан юм.

Харамсалтай нь, УДШ-ийн гишүүн шүүгч нараас санал болгож томилуулсан Х.Батсүрэн нь Ерөнхий шүүгчийн алба хаших түвшний хуульч, бэлтгэгдсэн боловсон хүчин биш байсан нь нэг жилийн хугацаанд удаа дараа ил тод болж, олны гайхашралыг төрүүлсэн юм. Анхлан Ерөнхий шүүгч хийж чадна гэж өөртөө итгэл төгс явсан Х.Батсүрэн эцэстээ Ерөнхий шүүгчийн албанд одоогоор тохирохгүй юм байна гэсэн итгэл үнэмшилд хүрч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлийг Ерөнхийлөгч Х.Баттулгад 2020.V.20-нд гаргасан. Түүний хүсэлтийг ёсоор болгож Еөрнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн. Ийнхүү Х.Батсүрэнгийн жаазтай хөрөг зураг УДШ-ийн байрны дотор хананд, ерөнхий шүүгч нарынхыг ажилласан дарааллаар нь байрлуулдаг уламжлалын дагуу хадагдах болов. Хөрөг зургийн доод ирмэгт “2019.V.9 – 2020.V.20” гэж бичигдэх болно.

УДШ-ийн гишүүн шүүгч, Ерөнхийлөгч нарын хоорондох Үндсэн хуулиар хамгаалагдсан ажил үүргийн хуваарь буюу Ерөнхий шүүгчид горилогчийг нэр дэвшүүлэх, түүнчлэн Төрийн тэргүүн Ерөнхий шүүгчийг томилох, чөлөөлөх эрх, үүрэг нь ардчилсан Монгол Улсад Шүүх засаглалыг хараат бус байлгахад чиглэсэн үндэсний эрх ашигт суурилсан гэдгийг бид сайтар мэднэ.

Гэтэл УДШ-ийн гишүүн шүүгч нар өнөөдөр Ерөнхий шүүгчид горилогчийн нэрийг тодруулах зөвлөгөөн хийж өөрийгөө нэр дэвшүүлсэн Д.Ганзориг шүүгчийг олонх нь дэмжлээ. Бүтэн жилийн өмнө Ерөнхий шүүгчид горилогчоор нэр дэвшээд Ерөнхийлөгч Х.Баттулгаас татгалзсан хариу авч байсан Д.Ганзоригийг УДШ-ийн гишүүн шүүгч нар дахин горилогч болгон санал гаргасан нь, юун шүүх засаглал, эрх мэдлийг хараат бус байлгах үзэл санаа, зүгээр л Төрийн тэргүүнээ даапаалсан алхам болж хувирав.

 Бямбын ЕРЭНТЭЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
14
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2020-05-23 202.9.40.106

n**** yum aa.

Avatar

Зочин 2020-05-23 66.181.184.84

“Хараат бус” тэрбумтан шүүгч нар даварч байна даа!

Avatar

Зочин 2020-05-23 202.9.46.243

Ерөнхийлөгч Ганзоригийг ерөнхий шүүгчид дэмжээгүй нь авилга албан тушаалын асуудалтай, манангийн төлөөлөгч байсан учраас л татгалзсан болов уу ! Гэтэл 2 дахиа нэр дэвшүүлж ерөнхийлөгчөө даапаалж, доромжиож суудаг ! Хараат бус бие даасан гээд бга шүүх шүүхийн удирдлага ингэж л даварч, өөрсддөө хараат бус байдлыг бий болгоод бгамдаа ! Шүүх нь авилгад автаж ялзарсан, хэн нэгэн нам, улс төрийн хүчний гар хөл сүүлийн 30 жил болсоор ирлээ !

Avatar

Нар 2020-05-23 202.131.245.226

ямар нэгэн асуудалгүй, хараат бус учраас л дахин дэвшигдэж байгаам

Avatar

Нэргүй 2020-05-23 202.126.89.184

Ерөнхий шүүгчид хоёронтой нэр дэвшинэ гэдэг яаж ч бодсон боломжийн бөгөөд хэн нэгний аманд багтаад байх жижиг гар биш гэдэг нь харагдаад байна?! Увайгүй улс төрчдийн дохио зангааг ажирдаггүй хуулиа барьдаг бас хүнлэг хүн байхад л боллоошдээ?! Ганзориг зүгээр хүн шиг байнаа?!

Avatar

Оомий 2020-05-23 202.131.245.226

Тийм шүү, чадвартай учраас дахин дэвшигдлээ

Avatar

Нарангэрэл 2020-05-23 202.131.245.226

Ер нь их зүгээр хүн шиг харагдаад байгаа. Шударга, элдэв хэл аманд өртөөгүй, хууль дээдэлсэн. Энэ ажлыг хийж чадах хүн учраас олонхын саналыг авч байгаа юм.

Avatar

зочин 2020-05-23 202.126.89.184

Ерөнхий шүүгчид хоёронтой нэр дэвшинэ гэдэг яаж ч бодсон боломжийн бөгөөд хэн нэгний аманд багтаад байх жижиг гар биш гэдэг нь харагдаад байна?! Увайгүй улс төрчдийн дохио зангааг ажирдаггүй хуулиа барьдаг бас хүнлэг хүн байхад л боллоошдээ?! Ганзориг зүгээр хүн шиг байнаа?!

Avatar

Иргэн 2020-05-23 202.126.89.184

Ерөнхий шүүгчид хоёронтой нэр дэвшинэ гэдэг яаж ч бодсон боломжийн бөгөөд хэн нэгний аманд багтаад байх жижиг гар биш гэдэг нь харагдаад байна?! Увайгүй улс төрчдийн дохио зангааг ажирдаггүй хуулиа барьдаг бас хүнлэг хүн байхад л боллоошдээ?! Ганзориг зүгээр хүн шиг байнаа?!

Avatar

Зочин 2020-05-23 64.119.17.45

Хэргээ ч олигтойхон уншихгүй прокурорын яллах дүгнэлтээр л хүний хувь заяаг шийдвэрлэдэг байсан нь саяхан шүү

Avatar

Зураач Лондон 2020-05-23 90.200.27.96

Батсүрэн нь чадал муутайгаа мэдэж гэж ойлголоо. Ганзориг нь илүү юм болов уу даа. Бүр өөр нам энэ тэр гэдэггүй мэргэжлийн өндөр ур чадвартай, боловсролтой залуу хүн байгаа болов уу

Avatar

Зочин. 2020-05-23 202.9.46.14

Угаасаа манай ерөнхийлөгч маань ч хөөрхий л хүн шүү дээ. Мэдлэг, чадвар бол 00 шүү дээ.Өөртөө дургүй хүнээс өшөө авахыг л бодохоос өөр юм бодох ухаан байхгүй.

Avatar

Зочин 2020-05-23 103.229.122.123

“Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос Ерөнхийлөгч томилно” Үндсэн хуульд яг ийм заалт байгаа юу? гишүүдийнх нь дотроос ерөнхийлөгч томилно гэж байгаа юу? Энэ арай худлаа байхаа, Жанхуугийн гар хөл, утсан хүүхэлдэй болчих хүн олдохгүй хэцүүхэн байгаа бололтой. Ийм хөлдүү бөхөөр ажилаа заалгах хүн гэж байх уу?

Avatar

Зочин 2020-05-23 202.179.21.203

Шүүгч нарын чадварт дүгнэлт өгдөг юмуу үгүй юм шиг.Нэг шүүгчийн шүүсэн хэргийн хэд нь давах шатны хуралд өөрчилөлт орж байна гэдгээр нь дүгнэх хэрэгтэй.Шудрага шүүсэн бол дараа дараагийн шатанд тэр хэвээрээ батлагдана .Хэрэв шудрага бус шүүсэн бол ахин дахин өөрчилөлт орж хувь хүнийг хэлмэгдүүлнэ.Арван хэрэг шүүсэн шүүгч хэд нь дараагийн шатанд өөрчилөгдсөн байна гэдгээр нь дүгнэж цалин ямбатай нь тооцдог болвол болох юм.Одоо мэдэхгүй байгаа ахин дахин хүнийг чирэгдүүлээд байгаа шүүгч нарыг хала

Avatar

СОНГОГЧ 2020-05-23 202.9.46.92

БҮХЭЛ БҮТЭН 1 НАМЫГ 76 ТОЙРОГТОЙ НЬ ХУДАЛДАЖ АВСАН ГАДААДЫН ХАР МӨНГӨТЭЙ БАЯН КОМПАНИ УДШ-Н АРД НЬ БГА БОЛОХООР ПЭЭДИЙЖ БГА ЮМ БАЙХ Л ДАА !!!!!!!!

Avatar

Сан 2020-05-23 149.140.17.85

Э-дожжийг хамгаалах хүний эрэлд морьджээ янз нь. Дээд шүүхийн хувьсгал хийх цаг нь болсон байна.

Avatar

Amar,USA 2020-05-23 24.46.100.17

Eronhiilogch shuugchdiig tomiloh ni ardchilald tuiliin harsh,gaj buruu uildel,Mongolchuud uuniig zogsoo
Eronhiilogch ooriinhoo erh ashgiig hamgaalsan huuli gargasan b.a,Ene huuliig tsutslah heregtei
Ardchilal gedeg bol shudarga shuuh ym
Eronhiilogch bol beleg temdegees oor davuu erhgui
Herev erhee hetruulvel shoron huleej b.dag ym

Avatar

Зочин 2020-05-23 192.82.69.75

Манай хүү АНУ-ийн Люзианно муж улсад ажилладаг юм.Түүний хэлэх нь жирийн америкчууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэг их ач холбогдол өгдөггүй. Харин шүүгчийн сонгуульд их ач холбогдол өгдөг гэж байна лээ. Тэгэхээр америкт шүүгч гэдэг хүн хүмүүсийн амьдралд чухал хүн байх нь байна.МАНАЙД ШҮҮГЧИЙГ ЭХЛЭЭД АНХАН ШАТАНДАА ИРГЭД СОНГОДОГ БОЛВОЛ ЗҮГЭЭР БИШ ҮҮ???

Avatar

Нэр үгүй 2020-05-23 150.129.142.20

Сонгуулийн мөнгөө MCS JENCO APU MAK zergees bosgood ehleh biz

Avatar

Зочин 2020-05-23 103.26.194.24

delgerbayaruzele untara. delgerbayar niislelin tatbart ajildag toriin alban haagch uzleel asagad suuyina shdee bod doo. bas changa yarigch mikropon asagad zalgaad suudag Ulaan said demi dee.

Avatar

Зочин 2020-05-23 103.26.194.24

shono bolgon motoriin duu uzele-de zalgaad orhidima tegeed untuulahgui tamlay ugnu shuudee. uzele untara changa yarigcha untaraa.

Avatar

ффф 2020-05-23 92.38.148.61

Ер нь бол ТӨРИЙН ОРОЛЦООТОЙ БҮХ БАЙГУУЛЛАГУУДЫН ДАНСЫГ ТӨРИЙН БАНКИНД ТАТАЖ АВАХ НЬ ЗӨВ ШҮҮ

Avatar

ххххх 2020-05-23 92.38.148.61

ДА. ГАНБОЛДЫГ ЗААВАЛ САЙД БОЛГОНО ГЭЭД БҮТЭХГҮЙ БОЛОХООР НЬ ЭРДЭНЭТ РҮҮ ДАЙРЧ ДАНСЫГ НЬ ХХБАНК РУУ ШИЛЖҮҮЛЭН АВЧ БАЙЖ САНАА НЬ АМАРСАН ТҮҮХ ДАВТАГДАХ ГЭЭД БАЙНА УУ ДАА

Avatar

цццц 2020-05-23 92.38.148.61

Да Ганболдыг заавал сайд болгоно гэсээр байгаад бүр бүтэхгүй болохоороо ЭРДЭНЭТ РҮҮ УЛАЙМ ЦАЙМ ДАЙРЧ ДАНСЫГ НЬ ХХБ РҮҮ ШИЛЖҮҮЛЭН АВЧ САНАА АМАРСАН ТҮҮХ ДАВТАГДАХ ГЭЭД БАЙНА УУ ДАА

Avatar

Болор 2020-05-23 202.9.46.226

Иэдээг зүгээр л мэднэгээр нь тавь л даа! Дунд нь хувийн үзэл бодлоо шингээж яс хаясан өнгө аястай үг оруулж эвгүй гарчиг тавих ямар хэрэг бна!!!

Avatar

Зочин 2020-05-23 122.201.23.75

huuchin shuugchid n Gencotoi yarshig geed shinecoviig bain bain devshuulj uduun hatgadag yum bhdaa

Avatar

Зочин 2020-05-23 202.21.107.66

Ойлгох юм алга чин үнэнээр ажиллах арга бна уу

Avatar

зочин 2020-05-23 192.82.76.53

Уг нь Цогт шүүгчийг Дээд шүүхийн шүүгчээр томилчихвол Ерөнхий шүүчийн албыг
хашихад мэдлэг, ур чадвар, ёс зүй гээд аль ч талаасаа боломжийн хүн.

Avatar

Зочин 2020-05-23 202.179.24.141

Ерөнхийлөгчийн зүгээс ирэх шахалт дарамтанд ороод шүүгчид ажлаа өгч салах гэж байгаа юм байна. Миний төсөөлж байгаагаар "… ингэхгүй бол эсвэл тэгэхгүй бол огцруулна шүү!" гэсэн байж таарна. Нөгөөх нь "Өөрөө гарчихъя тэгүүл" гэжээ дээ янз нь.

Avatar

Зочин 2020-05-23 202.126.89.40

Хүрэлсүхтэй намын боол зөнөг өвгөчүүл,төрөөс төрсөн тэрбумтангууд,хоосон толгой алиалагчид,хөөрсөн гөлөгнүүд, тэнэг малнууд загнуулаад цуг байдаг.Шүүх хуулийнхан номын дуу сонссон,туршлагатай учраас женко тэнэг зураачтай ажиллахгүй гэж байна.

Avatar

шүүгч 2020-05-23 202.126.89.236

Шүүгчдээ бишээ буруу зөрүү зүйл хийлгэх гээд байгаа учираас л хүн тогтохгүй байгаа юм ерөнхий прокор хэдэн сар ажиллаа хийхгүй алга болсон одоо энэ хүн өөрийн хүсэлтээр дахиад ирэх хүн зангаснаар нь болохгүй бол яах бэ

Avatar

харамсалтай 2020-05-23 103.229.122.59

Ерөнхийлөгч шүүгч нарыг оролдоод хэрэггүй гэж томорч байгаа юм байна. АРГАгүй шүүхийхэн дэндүү дампуурсан. АВЛИГАЧИН хэн билээ гэхэд бага насны хүүхдүүд хүртэл хажуугийн шүүгчээ заана

Avatar

Зочин 2020-05-23 202.179.24.141

Эсрэгээрээ ч байж болно. Ерөнхийлөгч нь шүүгч нараас шударга гээд хаана хэн хэлчихсэн юм?

Avatar

Яринпил 2020-05-23 59.153.113.158

УДШ эцсийн эцэст ерөнхийлөгчийг доромжлоод байгаа юм байхдаа. Хариуг нь олигтой барих хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2020-05-23 103.57.93.54

ТАХАЛТАЙ ШҮҮХИЙГ ОРВОНГООР НЬ СОЛИХООС НААШ ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ БОЛОХЫГ СҮҮЛИЙН ЖИЛҮҮД ТОД ХАРУУЛЛАА

Avatar

багш 2020-05-23 64.119.16.3

женко гийн тэнэг балмад бодлогыг нь хийхгүй гэсэн шударга хүмүүс түүнээс бушуухан л зайгаа барьж холддог. ЗХЖШ ын дарга генерал Ганбат 6 сар ажиллаад л женкогийн тарыг таниад хурдан зайгаа барьсан ш дээ. Женко тойроод зөвхөн түүний үгээр явдаг амьмгүй албатууд байдаг.

Avatar

Зочин 2020-05-23 202.179.24.141

Сайхан хэллээ.

Avatar

Зочин 2020-05-23 64.119.16.3

женко гийн тэнэг балмад бодлогыг нь хийхгүй гэсэн шударга хүмүүс түүнээс бушуухан л зайгаа барьж холддог. ЗХЖШ ын дарга генерал Ганбат 6 сар ажиллаад л женкогийн тарыг таниад хурдан зайгаа барьсан ш дээ. Женко тойроод зөвхөн түүний үгээр явдаг амьмгүй албатууд байдаг.

Avatar

Зочих 2020-05-23 122.201.24.78

Ерөнхийлөгч ч чинь шүүхээр тоглоод байгаа байх шиг. Баттулга Элбэгдоржийн замаар бус өөрийн гэсэн цагаан мөртэй замаар яваасай

Avatar

Зочин 2020-05-23 66.181.161.43

"Бор халзан хонь"-ийг ч сонгох л байсан гэдэг шиг одоо ийм цагт Ерөнхий шүүгчээр хэнийг ч томиллсон ялгаагүй дээ!! Чёрт, муу Баасанхүү байсан ч яадгийм!

Avatar

Шударга иргэн 2020-05-23 64.119.17.171

Баасанхүү чинь өмдөндөө баачихсан болохоор арай л дөнгөхгүй байхаа…

Avatar

irgen 2020-05-23 64.119.19.248

Aliv zuil suuriaraa yalzarval tseverlehed mash hetsuu. Huuli shuuhiinhend iimerhuu dur zurag l haragdaad baigaamdaa.

Avatar

Ахмад хуульч 2020-05-23 64.119.17.171

Улсын дээд шүүхийн шүүгчидээс Ерөнхий шүүгчийн албыг шударгаар хашчих мэдлэг боловсролтой, дадлага туршлагатай олон шүүгч байгаа шүү дээ. Тэд нарыгаа дэвшүүлэхгүй байдаг нь ямар учиртай юм бол…. С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Ундрах, Г.Банзрагч нар бол хэний ч нөлөөнд автахгүй шударга хуульч нар гэж боддог.

Avatar

Зочин 2020-05-23 103.229.120.200

Ерөнхийлөгчөө дээд шүүхийн бүрэлдхүүнийгүндсээр нь солиод ерөнхий шүүгчээ томилоо манайдчадвартай шүүгч залуу дунд насны аливаа нам эвсэл дагаагүй танил тал татаас байхгүй болохоор нэгбайран дээрээ байгаа чадвартан олон байгаа шүү дээ солиоч өөрөө шившиг бодоод шүдгүй арслан болж байхч гэж дээ харамсалтай юм байхдаа шийдвэр гаргаж ажиллахгүй хүн буусан хойноо мянга чадна гээд нэмэргүй цаг хугацаа өнгөрсөн

Avatar

ХУУЛЬЧ 2020-05-23 192.82.64.190

ШҮҮГЧИД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДААПААЛААГҮЙ ,,,,,,, ,,,ХАРИН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ ЧАДАМЖ МУУГИЙН ШИНЖ ,,,,,,,,,ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДААПАЛДАГ НЬ УЛС ТӨРЧИД ХӨРӨНГӨЛӨГ ӨӨРТЭЙ НЬ АДИЛ НӨХӨД,,ИРГЭД ШҮҮ ДЭЭ ,,,,,,,ХАРИН ШҮҮГЧИД ТҮШМЭДИЙН ДҮРД ТОДОРЧ,, "ХҮНИЙ ЗОВЛОН ЖАРГАЛ ,ХУВЬ ЗАЯАГ ХАРАХ ЁС ЗҮЙ, ЗҮРХ СЭТГЭЛЭЭРЭЭ ХАНДАХГҮЙ ШҮҮГЧ БОЛОХООР ШҮҮХ ШУДАРГА БИШ ХАРАГДААД БАЙГАА ХЭРЭГ ,,,,,ЕР НЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ЦУС ОЙРТОХООР БУЗРЫН АЖИЛ ЭХЭЛДЭГИЙГ ӨВӨГ ДЭЭДС ХЭЛЭЭД ИРСЭНИЙГ МАРТСАН ХЭРЭГ ,,,,,,,,

Avatar

Ахмад хуульч 2020-05-23 64.119.17.171

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж өвгөчүүд зүгээр нэг дээшээ харж байгаад зохиочоогүй байх. Улсын дээд шүүхийн нэр бүхий нийтэд зарлагдаад байгаа шүүгч нарын ганц нэг хууль бус ажиллагаанаас монголын 400 гаруй шудрага шүүгч нарын үйлс харлах ёсгүй шүү. Монголын шүүгч нараар зөрчигдсөн эрхээ сэргээлгэсэн, хохирлоо барагдуулсан мянга мянган иргэд, аж ахуйн нэгжүүд байгаа шүү дээ.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Янз бүрийн хувилбаруудыг судалж үзээсэй 2020-05-23 192.82.69.75

Манай төрийн ажил нэг иймэрхүү орон гаран, учир зүйндээ, гольдролдоо орохгүй байгаагийн илрэл юм. Улс төрийнхөн болохоор өөрийн дуулгавартай хүнийг томилох гээд болдоггүй, улс төрөөс ангид томилгоо хийнэ гэхээр салбар дотроо хуйвалдаад болдоггүй, тэгэхээр шүүхийн тухай шинэ хуульдаа аль болох хөндлөнгийн, хараат бус субьектээр сонгон шалгаруулалт хийлгэж, нэг хүн биш, хамтын удирдлагын байгууллагаар томилуулдаг болвол арай дээрдэх биш биз??.АНУ-гийн зарим муж улсад иргэд шүүгчээ сонгодог.

Avatar

Зочин 2020-05-23 66.181.161.120

Цалинг нь нэмэх тусам авилгад улам холбогдоод байдаг шүүгчтэй улс боллоо. Энэ асуудлыг нэгмөсөн шийдмээр байна. Ерөнхийлөгчөө.

Avatar

иргзн 2020-05-23 202.179.24.8

энэ Шүүгч нарыг бүгдийн нь хуу хамж солих хэрэгтэй, Монголд хамгийн их Авилгалд идэгдсэн, Дураараа авирлаж байгаа Улс чинь энэ Шүүгч нар болоод байна , гаргаж байгаа Шийдвэрүүд нь дандаа Буруутан буюу Гэмт хэрэгтэнгүүдын талд зогсож Шийдвэр гаргадаг болсон байна шүү дээ, Өнөөгийн Шүүгч нараас Шударга шийдвэр гаргахын нь бүүр байхгүй болсон,

Avatar

Зочин 2020-05-23 66.181.184.84

Пастор Цай овогт R.T.эльбекжоржийн томилсон тэрбумтан шvvгч нар ХулгайХегжлийнБанкны атганд байдаг юм.

Avatar

мангар баттулга 2020-05-23 66.181.161.24

тэнэг тролл

Avatar

Зочин 2020-05-23 202.179.27.129

Ерөнхийлөгчөө, одоо буух цаг чинь боллоо. Томилгоогоо дууссан бол ажлаа хийе ээ.

Avatar

Amar 2020-05-23 182.160.39.40

За даа.Шүүгчдийг орвонгоор нь шүүрдэхгүй бол шударга шүүхийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй юм байна.

Avatar

MONGOLIIN #1 HOV BAZAJ,HOR NAIRUULAGCHIIN BOR SHUVUU NISEJ BN 2020-05-23 192.82.72.140

Elbegdorjiin bah ni hanaj hed honog baysgalantai l bgaa uim bn,mongol oron ,ih uls tor aldaj budilj ,hymrah burt ELBEGDORJ ih l bayrtai bdag hun,ter ug ni eronhiilogch yvsan hun mongol oron maani aldah vii gej Sanaa zovmoor getel ELBEG bol esregeeree bayrlaj yvdag ter aldaa onoog ni dalimduulj zoriud budliulj bgaad ooriinhoo MANANgiin humuusees shurguulah bodoltoi yvdag ni nuuts bish,tiim ch uchiraas ene http://WWW.NEWS.MN site-aaraa bor shuvuu nisgej ard olnii Sanaa bodliig toorogduulj hor nairuulj .

Avatar

Зочин 2020-05-23 202.55.188.89

Шүүхийнхэн хамгийн бузар булай нь байх шиг.

Avatar

жанхуурсан жонхуу 2020-05-23 66.181.183.125

энэ хэдэн тулга тойрсон новшнуудаас өөр хүн олдохгүй байна уу.гадаад,дотоодод сургуули төгссөн мэдлэг боловсролтой залуус зөндөө бна шүү дээ.жанхуу мэдлэг боловсрол,сургуули төгсөөгүй учир өөртөөгэй аилхан хэмжээний хүн тавих гэж бгаан төрийн тэргүүний ажилд тэнцэхгүй хүн гэдэгээ мэдээд сайн дураараа огцрох ёстой.шүүхийн ерөнхий шүүгч бол төрийн тэргүүний үнэнч баруун гар шүү дээ.ингэж жанхуурч бгаан төр самуурч бгаан илхэн бна хөө.

Avatar

нэрсийн ил болго 2020-05-23 202.21.107.103

тулга тойрсон наад хэдээ бүгдийг нь соль өөр хүн байхгүй юм шиг

Avatar

Byrmaa 2020-05-23 202.126.89.101

Xyychin Zorig shvvgch ni tyrshlagatai golig oldog xvn shig baican shvvgch baix xetsvv baix oo,zarim ni xii ix zantai uymnyyd bolchixdog uym bish vv ynaxaa medexgvi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж