Covid-19: ОХУ-д халдварын тохиолдол буурч, Бразилд нэмэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.05.23-нд нийтлэгдсэн

Covid-19: ОХУ-д халдварын тохиолдол буурч, Бразилд нэмэгдэв

Covid-19: ОХУ-д халдварын тохиолдол буурч, Бразилд нэмэгдэв

Дэлхийн 216 оронд бүртгэгдээд буй Covid-19 вирусийн халдвараар өнөөдрийн байдлаар 5 сая 298 мянга 207 хүн өвчилж, 339 мянга 418 хүн хорвоог орхиж, 2 сая 156 мянга 291 хүн эдгэжээ.

Халдварын тохиолдол АНУ-д хоногт 24 мянга 197 шинэ тохиолдол бүртгэгдснээр нийт тохиолдол 1 сая 645 мянга 94-д хүрэв.  Тус улсад Covid-19-ийн халдварын улмаас 97 мянга 640 хүн хорвоог орхиж, 403 мянга 114 хүн эдгэсэн. АНУ нийтдээ 13 сая 909 мянга 633 хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулаад байгаа ажээ.

Бразилд халдварын тохиолдол эрчимтэй тархаж байна. Тус улсад хоногт 19 мянга 969 хүн шинэ тохиолдол бүртгэгдэж, 966 хүн нэмж нас барлаа. Бразил улс 735 мянга 224 хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулаад байгаа бөгөөд нийт тохиолдол 330 мянга 890-д хүрч, 21 мянга 48 хүн нас барж, 135 мянга 430 хүн эдгэснээр халдварын тохиолдлоороо хоёрдугаарт бичигдэх болжээ.

Тэгвэл ОХУ-д халдварын тохиолдол буурч эхэллээ. Тус улсад хоногт 8894 шинэ тохиолдол бүртгэгдэж 150 хүн хорвоог орхижээ. ОХУ нийт 8 сая 126 мянга 626 хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулаад байгаа бөгөөд нийт тохиолдол 326мянга 448 –д хүрч, 3249 хүн нас барж, 99 мянга 825 хүн эмнэлгийн тусламж авч эдгэжээ.

Монгол Улсад Covid-19-ийн нийт тохиолдол 141 болсноос 30хүн эдгэрч, 111 хүн эмчлүүлж байгаагаас 27 хүний биеийн байдал хүнд байна. Манай улс нийтдээ 12 мянга 153 хүнийг Covid-19-ийн шинжилгээнд хамруулаад байгаа ажээ.

Дэлхийн даяар хоногт 107 мянга 716 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5245 хүн нэмж хорвоог орхисон байна.

Эх сурвалж: www.worldometers.info

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж