Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг өөрчлөн баталлаа

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг өөрчлөн баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулсан. Нийслэлийн өмчийн Концессын зүйлийн жагсаалтад шинээр 99 төсөл арга хэмжээг нэмж баталсан бол Гачуурт тосгонд 32 ортой Эрүүл мэндийн төвийн барилга барих төслийг өөрчлөн баталлаа. Энэхүү төслийг барих-ашиглах- өмчлөх гэсэн төрөлтэйгөөр 2015 оны 6 сарын 23-ны өдөр уралдаанд шалгаруулалт зарлан 08 дугаар сарын 24 -ны өдөр нээлт хийхэд оролцогч ирээгүй байна. Тиймээс концессын төрлийг барих-шилжүүлэх болгон өөрчлөхөөр шийдвэрлэжээ.

Харин шинээр нэмсэн төслүүдэд, нийслэлийн Засаг захиргааны 1 дүгээр байр буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг буулгаж шинээр барих, Багануур Цагдаагийн хэлтсийн барилга барих, СХД-ийн нутгийн захиргааны ордонг барих, Нарантуул ОУХТ-ийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүрх 435 у/м гүүрэн гарц барих, Морингийн давааны гэр хорооллоос Авто худалдааны цогцолбор хүртэл 3.6 км авто зам, 310 у/м гүүрийн хамт барих, БЗД-ийн Дарь-Эхийн замыг БЗД-ийн 5 дугаар хороо, 22 дугаар хорооны замтай холбох авто зам барих, Улаанхуарангийн эцсээс Улиастайн эцэс хүртэлх шинээр төлөвлөж буй 3,7 км авто зам, гүүрийн хамт барих, Хувьсгалчдын гудамжны уулзвараас Хайлааст, 7 буудлын уулзвар хүртэлх зам барих зэрэг төслүүд нэмэгджээ. Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалттай ЭНД дарж дэлгэрэнгүй танилцана уу.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж