Монгол, Японы Гадаад харилцааны сайд нар утсаар ярив | News.MN

Монгол, Японы Гадаад харилцааны сайд нар утсаар ярив

Монгол, Японы Гадаад харилцааны сайд нар утсаар ярив

Монгол, Японы Гадаад харилцааны сайд нар утсаар ярив

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 5 дугаар сарын 22-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү-тэй утсаар ярив.

Талууд “COVID-19” коронавируст халдварын тархалттай холбогдуулан  хоёр улсын төр, засгийн зүгээс явуулж буй бодлого, үйл ажиллагаа, арга хэмжээг харилцан танилцуулж мэдээлэл солилцов. Сайд Д.Цогтбаатар энэхүү цар тахлын аюулыг дэлхийн улс орнууд гагцхүү хамтын хүчээр даван туулна гээд энэ чиглэлд бүс нутгийн түвшинд дэвшүүлж буй тодорхой санаачилгуудаа танилцуулав. Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги цар тахалтай тэмцэхэд бүс нутгийн нягт хамтын ажиллагаа нэн чухлыг онцлохын сацуу Монгол Улсын зүгээс дотооддоо халдварыг тархаалгүй, эхнээс нь үр дүнтэй арга хэмжээ авч, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж байгааг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэв. Мөн Япон Улсын Засгийн газраас манай улсад эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад шуурхай санхүүгийн дэмжлэг, төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдэв. Сайд Д.Цогтбаатар эдгээр тусламж дэмжлэг болон олон улсын байгууллагуудын шугамаар үзүүлсэн туслалцаа, авиган эмийн нийлүүлэлтэд гүн талархал илэрхийлэв.

Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар 2022 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлд хамтран ажиллаж, Стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Сайд Т.Мотэги Сайд Д.Цогтбаатарт хандан цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-22 64.119.19.139

nairuulgagui sunjirsan medee bn daa, setguulch guai

Avatar

З 2020-05-22 178.128.116.108

Таван Богд Залилан Хийдэг Атг-д Шалгагдаж байна гээд байсан Юу Болсон??? Ид Шидийн Оронг Дэмжиж УБаар баахан Залилагчид Боломж Битгий олго гээд байлуу? Тэгсэн Яасан Залиланч болоод АТГдуулсан уу? Яалаа Баярсайхантай Хурцын Эхнэртэй нийлээд тохироо хийгээд байгаа гэл уу? Баярсайхны нагацыг Эрдэний бэр болгоод, Хурцын охиныг Женкогийн бэр болгоно гээд Ардын охиныг золиос болгоод залилагч болгоод байлуу? Тэгээд Таван Богдыг Бизнесийг дэмжээд. Шунхлайгийн банди нар бас бий

Avatar

х** 2020-05-22 178.128.116.108

Гол Зохион байгуулагч нь УБ Комеди Батаа.

Avatar

Х 2020-05-22 178.128.116.108

Батаа Сугармаа гээд бас охиныг Болдхуягынхруу бэр болгож явуулж байсан. Их Нигуртай Христчин банди

Avatar

Зочин 2020-05-22 178.128.116.108

Таван Богд Залилан Хийдэг Атг-д Шалгагдаж байна гээд байсан Юу Болсон??? Ид Шидийн Оронг Дэмжиж УБаар баахан Залилагчид Боломж Битгий олго гээд байлуу? Тэгсэн Яасан Залиланч болоод АТГдуулсан уу? Яалаа Баярсайхантай Хурцын Эхнэртэй нийлээд тохироо хийгээд байгаа гэл уу? Баярсайхны нагацыг Эрдэний бэр болгоод, Хурцын охиныг Женкогийн бэр болгоно гээд Ардын охиныг золиос болгоод залилагч болгоод байлуу? Тэгээд Таван Богдыг Бизнесийг дэмжээд. Шунхлайгийн банди нар бас бий

Avatar

Зочин 2020-05-22 202.9.46.26

Янцгалуур Цогтбаатар гийждээ ! Япончууд ч нэг сайндаа манайд туслаад бган биш л дээ ! Самурай нарын тусламжийн цаана геополитикийн болон эдийн засгийн эвгүй санаархалууд нуугдаж байдаг нь нууц бишээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж