"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдааны шилдгүүд тодорлоо | News.MN

"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдааны шилдгүүд тодорлоо

"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдааны шилдгүүд тодорлоо

"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдааны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “ Урт цагаан ” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн болон ТББ-ууд, ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ.

Уралдаанд ирүүлсэн эдгээр бүтээлүүдийг энэ  сарын 12-17-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб хуудас болох  www.uda.ub.gov.mn-д байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авсан бөгөөд өнөөдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааны шилдгүүдийг тодруулж шагналыг нь гардууллаа. Шагналыг НЗДТГын дарга Ц.Уртнасан, Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар гардуулсан юм.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг  шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн шийдэл бүхий олон төрлийн зориулалтаар ашиглах нөхцөлийг  хангасан байдлаар болон иргэдийн зүгээс хамгийн их санал авсанаар  шалгаруулжээ.

Нийт 55823 иргэн санал өгснөөс “MGL E&C” дизайнерс баг хамт олон тэргүүлж өргөмжлөл , 20 сая төгрөгийн батламжыг гардан авлаа. Хоёрдугаар байранд “Маза Эм эй Зэйт Эй” гуравт “Монгол Архитектур” ХХК-ний бүтээлүүд шалгарч өргөмжлөл, 5 сая төгрөгөөр тус тус шагнууллаа. Мөн зураг төслийн уралдаанд идэвхи санаачилгатай оролцож, мэргэжлийн ур чадвар үзүүлж шилдэг санаа үзүүлсэн хоёр багт Талархалын бичиг гардуулав.

Хоёрдугаар байранд шалгарав

Гуравдугаар байранд шалгарав

НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан уралдаанд идэвх санаачилгатай оролцсонд талархал илэрхийлээд, цаашид нийслэл хотод хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн  томоохон төсөл хөтөлбөрүүдэд иргэд, олон нийтийн дунд уралдаан зарлаж сонгон шалгаруулж иргэн аж ахуй нэгжүүдийн оролцоог хангаж ажиллахыг эрхэмлэнэ гэдгийг онцолсон юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан уралдааныг дүгнэжээ. Тэргүүн байранд шалгарсан бүтээлээр “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг сэргээн засварлах юм байна.

“MGL E&C” дизайнерсийн ахлах Б.Билгүүн “Зураг төслийн уралдаанд анх удаа оролцож байна. Урт цагаан үйлчилгээний төвийг залуучууд, жуулчдад зориулагдсанаар төсөөлж бүтээсэн. Жуулчдыг татах хэмжээний барилга байгууламжтай байх хэрэгтэй байх. Нэг  хэвийн биш үндэсний хэв шинжийг хадгалсан орчин үеийн дизайнтайгаар төсөөлж зураг төслөө гүйцэтгэсэн” хэмээн хэллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дэлгэртөрманданаривжих 2020-05-22 202.70.33.242

Хуучинаас ялгагдах юм алгаа. Шалгаруулалт буруу болсон байнаа. Энэ уужим талбайд ийм навсайсан юм барих юм бол хэрэггүй. Нэлээд олон үзвэр үйлчилгээ багтаасан цогцолбор орчин үеийн хийц загвартай барилга баймаар юм Хайран 20 сая төгрөг. Дээр нь энэхүү газрын хувь заяа хөөрхий болж байгаам. Буулгаж нурааж зөөхөд хичнээн их хөрөнгө цаг зав зарцуулж ийм нэг саравч барих юм бол хэрэггүй ш дээ
Авилга байнаа шалгуулья

Avatar

Иргэн 2020-05-22 202.70.34.70

3 ДАХЬ НЬ Л ЗҮГЭЭР ЮМ. 1 ДЭХ НЬ ОДООНЫХООСОО ДЭЭРДЭХ ЮМ АЛГА. ИЙМ ТОМ ТАЛБАЙД ОЛОН АЖЛЫН БАЙР БАГТААХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ. ИРЭЭДҮЙГ ХАРЖ ТӨЛӨВЛӨӨЧ.

Avatar

Өлзий 2020-05-22 103.50.207.150

3-р байрынх нь илүү үзэмжтэй байнаа

Avatar

Зочин 2020-05-22 182.160.33.47

oo ymr hachin engiiniig n songotson malnuud ve

Avatar

Зочин 2020-05-22 207.6.112.23

Yu ch zurj haruulj chadna manaihan. harin hezee yag teruugeeree heregjdeg bikee? Zag ni bolood bariad ireheeree nogoo muu tendert yalaagui bor zurheeree yavsan hodolmorch hediigee duudaj avchraad tuslan guizetgeh nereer hodolmoriig ni moljood ugaadas amsuulaad oorsdoo darga erhem gishuudiin ah duu hamaatan sadanguud shimiig ni hurtene. Harj l baigaarai. Shal hudlaa. Songuuliin daraa tosov mongo baihguigees uridchilgaa heden ter bum yund ch hureegui idzen zaashaa mongo baihgui geed hevtezgeene!

Avatar

Зочин 2020-05-22 192.82.73.162

1-р байр ны модэл зураг газар хөдөлбөл олон хүн даруулж үхэх байхаа

Avatar

Зочин 2020-05-22 192.82.73.162

3 илүү байна ш дээ

Avatar

Зочин 2020-05-22 202.21.107.114

хамгийн мууг шалгаруулжээ 2,3 ч бас тийм гоё биш өбайна

Avatar

tehh 2020-05-22 139.5.218.124

тэхх, өөр гоё зурагнууд зөндөө байсан

Avatar

Зочин 2020-05-22 59.153.85.72

zuragnuudiig harahaaraa esregeeree baimaar yum daa…

Avatar

sereeter 2020-05-22 59.153.85.65

улсын хөрөнгө барсан шахааны зураг шалгарсан байна шд.дарга гуайн ивээлээр болждээ.

Avatar

Зочин 2020-05-22 103.212.117.118

3-р нь дажгүй болсон байна, 1, 2 нь шахааны зураг болжээ

Avatar

Мийгаа 2020-05-22 66.181.161.79

Хэзээ ямар санал авсан юм бэ?хамгийн новшийн макетыг нь шалгаруулсан байна штэ.Хуучнаас нь юугаараа ялгаатай юм бэ,нэг л урт байшин, үүдэн дээр нь өвгөнтүүд шавсан газар хэвээрээ үлдэх нь.3-байрны макет бол болж байна.

Avatar

даш 2020-05-22 64.119.27.93

архитектур, хот байгуулалтын ямарч ойлголтгүй хүмүүсийн хийсэн, хэрэггүй зурагнуудыг шалгаруулжээ. хотоо сөнөөх болж байна даа, энэ хэдэн малнууд.

Avatar

гуравдугаар байрных зөв шийдэл 2020-05-22 59.153.115.59

гуравдугаар байрных зөв шийдэл. Барилга байгууламж барина гэдэг оройн зай ашиглалт юм. МАН улаанн зангиа зүүсэн ямар ч боловсролгүй гоомоо бандь нарааа… төрийн албанд дандааа гоомоо бандь нар байдаг нь үнэн

Avatar

хотын иргэн 2020-05-22 66.181.190.163

та нар хувааж иднэ гэхэд дэндэж байна шүү. Шударга үнэний төлөө ясаа цайтал тэмцэнэ дээ

Avatar

manX 2020-05-22 66.181.185.126

Yuuu veee YU shalgaraad bgaan be hatsan shavar shig yum bishuuu, saihan ondor hudaldaanii tov bolgomoor bn

Avatar

АХИ 2020-05-22 182.160.34.251

ЯГ ЭСРЭГЭЭРЭЭ ШАЛГАРСАН БНА. 3Т ОРСОН НЬ ТҮРҮҮЛЭЭД, 1 т ОРСОН НЬ АЦАД ОРОХ БАСЫМАА. ТА НАР ХАР ЛДАА МАСШТАБНЫ МАШ ТОМ АЛДААТАЙ, МОНГОЛ Ч БИШ ЕВРОП Ч БИШ БАЛАЙ ВЬЕТНАММ АРХИТЕКТУР ТҮРҮҮЛЭХ ГЭЖ ЭЭ ХАЛАГ ГЭЖ……..

Avatar

Зочин 2020-05-22 124.158.126.107

барилгын урдуур машины замгүй болох юм уу.

Avatar

Зочин 2020-05-22 59.153.113.169

2 3 -р байранд шалгарсан нь боломжийн байлаа . Энэ ёстой хамгийн новшийн макет байна гэсэн нь шалгарч эд нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж