“Лениний шарилыг зарвал улсын төсөвт том нэмэр болно”

Хуучирсан мэдээ: 2020.05.22-нд нийтлэгдсэн

“Лениний шарилыг зарвал улсын төсөвт том нэмэр болно”

“Лениний шарилыг зарвал улсын төсөвт том нэмэр болно”

ОХУ-ын Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновскийн саяхны нэгэн жиргээ олны анхаарлыг ихэд татжээ. Тэрбээр “Францын нэгэн бизнесмен алдарт Мона Лизагийн хөргийг зарах хүсэлтэй байна гэсэн. Бид тэгвэл Лениний шарилыг зарж болох юм. Хятад, Вьетнам гээд түүний шарилыг худалдаад авчих коммунист олдох биз. Ингэвэл улсын төсөвт том нэмэр болно. Ердөө 96 жил өнгөрч байгаа учир түүний шарил муудсан юм байхгүй байгаа” хэмээн жиргэсэн байна.

Жириновский нь өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Лениний мэндэлсний 150 жилийн ойгоор Улаан талбай дахь түүний бунхны өмнө хүмүүс жагсвал бүгдийг нь баривчлах хэрэгтэй хэмээн мэдэгдэж байсан юм. Түүнчлэн хөл хорио зөрчин жагсаал цуглаан зохион байгуулах гэсэн Оросын Коммунист намын төлөөлөгчдийг баривчилж, тус намыг татан буулгах нь зүйтэй хэмээж байв.

Эх сурвалж: World today

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж