10 настай хүүгийн чихэнд чихэвчнээс болж мөөгөнцөр ургажээ | News.MN

10 настай хүүгийн чихэнд чихэвчнээс болж мөөгөнцөр ургажээ

10 настай хүүгийн чихэнд чихэвчнээс болж мөөгөнцөр ургажээ

10 настай хүүгийн чихэнд чихэвчнээс болж мөөгөнцөр ургажээ

Хятадын нийслэл Бээжин хотын нэгэн эмнэлэгт энэ тавдугаар сарын эхээр 10 настай хүү чихэнд нь таагүй мэдрэмж төрдөг болсон учир иржээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, эмч нар хүүг чихэвчээ олон цагаар зүүдэг байсныг сонсоод, түүний чихэнд мөөгөнцөр ургасан гэдэгт итгэлтэй болсон байна.

Тус эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч Ву Юухуа хүүгийн чихний зургийг Бээжин хотын Шуньи дүүргийн хүүхдийн эмнэлэгт танилцуулсан бөгөөд тэрбээр хүүгийн чихний зургийг хараад “Мөөгөнцөрийн хар ой” хэмээн тодорхойлжээ.

Мөөгөнцөр үүссэн шалтгааныг эмч нар "Чихэвч нь хүүгийн чихэнд халуун уур амьсгал бий болгон, чихэн дотор нь чийгтэй орчин бүрдүүлж, мөөгөнцөр ургах таатай нөхцлийг бүрдүүлсэн" гэж тайлбарласан байна. Хүүгийн чихийг цэвэрлэхийн тулд доктор Ву мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар бүрэн эмчлэгдэхэд ойрхон байгаа аж.

Энэхүү содон тохиолдлын дараа доктор Ву хүмүүст хандан аль болох чихээ хуурай байлгаж, мөөгөнцөр үүсэх боломж бүү олгоорой хэмээн зөвлөжээ. Хүү жижиг, цагаан өнгийн, утасгүй холболттой Apple компанийн Airpods чихэвчтэй байсан аж. Сүүлийн жилүүдэд утасгүй чихэвчний зах зээл хүрээгээ тэлж байгаа бөгөөд үүний 41 хувийг Airpods эзэлдэг хэмээн Business Insider сайт мэдээлжээ.

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ГайхмаарГайхмаар
11
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сэтгэгдэл гарахгуй байна 2020-05-22 202.70.36.122

Сэтгэгдэл хаачив?

Avatar

Харлуулах санаатай 2020-05-22 202.70.36.122

Хятадууд албаар Америкийн Аррль компаныг харлуулах санаатай байна, тэртэй тэргуй ямар ч чихэвч тэгнэ. Чихээ амраахгуй едер шенегуй унтахдаа ч зуугээстэй байвал ямар ч чихэвч тэгнэ шд, хятадынх бол бур чих нь тасарч унах байсан даа, даанч хятадууд еерсдийнхее юмыг тоож хэрэглэхгуй.

Avatar

Зочин 2020-05-22 202.21.107.75

Чихнийхээ арьсыг амьсгалах боломжгүй болгож үргэлж зүүгээд байвал ийм болдог байлгүй дээ. Тэгээд бас чихээ угааж цэвэрлэж байх хэрэгтэй биз.

Avatar

Зочин 2020-05-22 103.229.122.170

Us orchidog um bgaa bizdee

Avatar

Зочин 2020-05-22 192.160.102.169

Чихэвнээс болсон ч гэх шиг буруутанг олж ядав наад чихэндээ агаар оруулалгүй наачихаар мөөгөнцөр ургадаг юм байгаа биз дээ.

Avatar

Зочин 2020-05-22 64.119.23.172

Airpod demii yum baina

Avatar

Зочин 2020-05-22 202.9.46.240

өдөр шөнөгүй чихэндээ байлгавал ямар ч чихэвч ийм л юм болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж